| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01079/И |
| Дугаар | 305/ШШ2026/00044 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2026/00044
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ***** тоотод оршин суух А-ийн Т-өд холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 824,003.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч А-н Т нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-10-28-ны өдөр 2214508 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 560,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т апйликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2214508 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 558,629.65 төгрөг, үндсэн хүүнд 230,436.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 23,737.28 төгрөг, шимтгэлд 2,200.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 824,003.33 төгрөгийг хариуцагч Алтангэрэл Төөс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 824,003.33 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Төд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 824,003.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч А.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Т ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 824,003.33 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 824,003.33 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,326.07 төгрөгийн 12,163 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 12,163 төгрөгийг, хариуцагч А.Төөс 12,163 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Т-өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 824,003.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,326.07 төгрөгийн 12,163 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 12,163 төгрөгийг, хариуцагч А.Төөс 12,163 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР