2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/10526

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/10526

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг,  дугаар хороо, давхарт байрлах, ................... /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байр тоотод оршин суух, овогт ................/РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 44,169,509.99 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ................... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ...................................нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-08-29-нд 6000276730 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.75%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000276730 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 147 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000276730 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-02-15-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000276730 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 40,081,370.7 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 3,983,352.71 төгрөг,, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 81,786.56 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 44,169,509.99 төгрөгийг Зээлдэгч ......................................гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ................... нь хариуцагч .................. холбогдуулан 44,169,509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч ...................-ийн нэхэмжилсэн 44,169,509 төгрөгийг хариуцагч Э.................нь нийт 18 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлэн 2026 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 2,453,861.67 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

3. Иймд нэхэмжлэгч ..................., хариуцагч Э.................нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э....................улсын тэмдэгтийн хураамжид 189,399 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...................-ийн нэхэмжилсэн 44,169,509 төгрөгийг хариуцагч Э.................нь нийт 18 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлэн 2026 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 2,453,861.67 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э....................улсын тэмдэгтийн хураамжид 189,399 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД