2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/04393

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 он 03 сары26 өдөр

191/ШШ2026/04393

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч:   хаягт байрлах, ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/-д холбогдох,

 

23,409,285.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бүгд 23,409,285.84 төгрөг ******* овогтой *******гаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* *******ны нэхсэн 23,409,285.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Б.*******д холбогдуулан 23,409,285.84/хорин гурван сая дөрвөн зуун есөн мянга хоёр зуун наян таван төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн ******* *******ны нэхсэн 23,409,285.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Б.*******д холбогдуулан 23,409,285.84/хорин гурван сая дөрвөн зуун есөн мянга хоёр зуун наян таван төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.******* бүхэлд нь төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагч Б.*******гийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,996 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 137,498 төгрөг, хариуцагч Б.*******гаас 137,498 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ