2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/10525

 

 

 

 

 

 

2025 12 09

192/ШШ2025/10525

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,

 

Нэхэмжлэгч: дүүрэг,  дүгээр хороо,  ,............................/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, байр тоотод оршин суух, овогт .................................... /РД:/-д холбогдох,

 

21,303,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч............................шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .............овогтой ...............нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Голомт банктай ЗГ1745117362 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 25,130,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай, цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 19,706,093.60 төгрөг, зээлийн хүү 1,563,676.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,715.48 төгрөг, нийт 21,303,485.92 төгрөгийг .............овогтой ....................гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ...............................-ийн нэхэмжлэлтэй, ...................од холбогдох 21,303,485.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг

1.    2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

2.    2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

3.    2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

4.    2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

5.    2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

6.    2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

7.    2026 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

8.    2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

9.    2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

10. 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

11. 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

12. 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч............................нь хариуцагч ...................од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,303,485.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 21,303,485.92 төгрөгийг:

1.    2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

2.    2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

3.    2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

4.    2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

5.    2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

6.    2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

7.    2026 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

8.    2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

9.    2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

10. 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

11. 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

12. 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд, ...............................-ийн нэхэмжлэлтэй, ...................од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,303,485.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ...............................-ийн нэхэмжлэлтэй, ...................од холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 21,303,485.92 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:

1.    2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

2.    2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

3.    2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

4.    2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

5.    2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

6.    2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

7.    2026 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

8.    2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

9.    2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

10. 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

11. 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөг,

12. 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,775,290 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ...............................-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,467 төгрөгөөс Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данс /100200100941/-аас 132,233.5 төгрөг, хариуцагч Н.....................132,233.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ...............................-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД