| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00014/И |
| Дугаар | 305/ШШ2026/00150 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 305/ШШ2026/00150
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг ***** тоотод оршин суух, Ү-йн Н-ий хүсэлттэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч Ү.Н нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М-ыг эрэн сурвалжлуулах тухай
2. Хүсэлт гаргагч Ү.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ү.Н 2025 оны 10 дугаар сарын 18-нд Индэрт багт миний машиныг хажуугаас ирж мөргөн гэмтэл учруулсан тул үнэлгээ хийлгэж үнэлгээгээр 2,485,000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч хот руу ачуулж засварт өгөхөд нийт 3,327,000 төгрөгөөр засуулсан. Засварын зөрүү 1,042,000 төгрөг, мөн хот руу ачуулахад 500,000 төгрөг, буцааж авч ирэхэд автобусны зардал 78,000 төгрөг нийт 1,620,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Д-гийн М-вын эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 305/ШЗ2025/03226 дугаартай захирамж,
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Ү.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ... 1,620,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Даваасүрэнгийн Майдаржавын эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж тус тус заажээ.
4. Нэхэмжлэгч Ү.Н нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Даваасүрэнгийн Майдаржавыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь Ү.Ний Хаан банкны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацааны дансны хуулга, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 305/ШЗ2025/03226 дугаартай захирамж зэргээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Ү.Н нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсын иргэн, ДМ80052908 регистрийн дугаартай, Даваасүрэнгийн Майдаржавын оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Монгол Улсын иргэн, ********* регистрийн дугаартай, Даваасүрэнгийн Майдаржавыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсын иргэн, ********* регистрийн дугаартай, Д-ийн М-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн, ********* регистрийн дугаартай, Д-гийн М-ыг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч Ү.Н (утас:********) мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР