| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2232002080137 |
| Дугаар | 2025/ДШМ/127 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/127
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж
Прокурор А.Амарсанаа /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Р.Булган /цахим/
Шүүгдэгч Б.Б******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга, Ө.Учрал /цахим/, Х.Даваахүү нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж шийдвэрлэн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Б*******од холбогдох эрүүгийн 2232002080137 дугаартай, 149/2024/0159/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* Б*******, Монгол Улсын иргэн, 19** онд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, ганцаараа Сэлэнгэ аймгийн А******* сумын ******* *-р баг ** тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******)
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.Б******* ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт ******* Б******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ыг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ыг 01 жилийн хугацаанд Зорчих эрхийн хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, А******* сумын нутаг дэвсгэрээр тогтоон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б******* од мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар эрх хасах ялыг Зорчих эрхийг оногдуулсан үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* оос 5,919,927 төгрөгийг гаргуулж хохирогч /РД:, Утас:*********/ Х***** овогт Д Д д, “Тоуоtа Рruis-20” маркийн тээврийн хэрэгслийн хохирол 22,000,000 төгрөгийг гаргуулж тээврийн хэрэгслийн эзэмшигч /РД:, Утас:***********/ ***** овогт Г Д д тус тус олгож,
Эрүүгийн 2232002080137 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг, шүүгдэгч Б.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан,
Сэлэнгэ аймгийн ******* сумын журмын хашаанд битүүмжлэгдсэн “Тоуоtа Рruis-20” маркийн “99-26” улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Роtter” маркийн “11-81” улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Эд хөрөнгө битүүмжлэх” тухайг мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт нь буцаан олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээн, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
Шүүгдэгч Б.Б*******ын өмгөөлөгч Э.Уянга би Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэхдээ түүнийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 14.8к, 18.4, 9.3в, 9.4, 9.5 дахь заалтуудыг зөрчсөний улмаас 99-26 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Д н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Д.Д, гэрч , , нарын мэдүүлэг, Шинжээчийн 2022.12.13-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, “АСБЦД” ХХК-ийн 2023.01.20-ны өдрийн 001/05 дугаартай дүгнэлт, “Арвижих Эстимейт” ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний тайлан, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023.10.05-ны өдрийн №3214, 2023.10.11-ний өдрийн №3213, “АСБЦД” ХХК-ийн 2023.10.20-ны өдрийн 001/56 дугаартай дүгнэлт, шинжээч Р.Энхбаярын өгсөн мэдүүлэг ... зэрэг баримтуудаар тогтоогдож байна дүгнэсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно” гэж, мөн зүйлийн 11.4 дэх хэсэгт шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг тодорхой заасан байтал багшлах эрхийн үнэмлэхтэй этгээдээр дүгнэлт гаргуулсныг хууль ёсны шинжээчийн дүгнэлт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн талаар зөв дүгнэж тайлбарласан атлаа 2022 оны 10 сарын 31-ний өдөр буюу хууль үйлчилж эхлээгүй байхад гэмт хэрэг гарсан учир 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 001/05 дугаартай дүгнэлт нь хууль зөрчөөгүй мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өөрөөр хэлбэл? Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын шинжтэй үйлдэл байхад гэмт хэрэг гарах үед Шүүх шинжилгээний тухай хууль батлагдаагүй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Харин эсрэгээрээ Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023.10.05-ны өдрийн 3214, 2023.10.11-ний өдрийн 3213 дугаартай дүгнэлтүүдээр ***** дугаартай тээврийн хэрэгсэл зайлшгүй зогсолт хийсэн буюу мотор цохисон, ***** дугаартай тээврийн хэрэгслийн жолооч харанхуй үед үзэгдэх гэрлийн хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, тус тээврийн хэрэгслийн баруун хойд тоормосны хойд талын накаладны зузаан 1.5 мм хэмжээтэй, тоормосны идэвхжилтийг бууруулах нөлөө үзүүлэх үндэслэлтэй талаар дүгнэсэн. Гэрч мөрдөн байцаалтын шатанд “...Аваарын гэрэл асаалттай байсан” талаар мэдүүлсэн, ослын дараа машин шатахад Б.Б******* нь машины аккумляторыг салгасан талаар мэдүүлсэн, осол гарсан авто замын хөвөө нь шаардлагад нийцээгүй, замын хөвөө өндөр байгааг тогтоосон, мөн осол гарах үед тухайн автозамыг улсын комисс хүлээн аваагүй байсан зэрэг нотлох баримтуудаар Б.Б******* ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14. заасан “зайлшгүй зогсолт” хийх нөхцөл байдалд хүрсэн, замын хөвөө стандартын дагуу байгаагүй ч зам чөлөөлөх бүх боломжит үйлдлийг хийсэн, бусдад анхааруулах аваарын гэрэл асааж, шатахууны төмөр сав, гурвалжин тэмдэг байрлуулсан талаар мэдүүлсээр байхад шүүх хэргийн үйл баримтыг буруу тогтоож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан цагаатгах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэлгүй хэт нэг талыг барьж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг миний хувьд дэмжиж байна. Гаргасан гомдол дээр нь товч байдлаар тайлбар хэлье.
Нэг чигтээ хоёр эгнээгээр явдаг дөрвөн эгнээтэй зам. Нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл байж байхад нэгдүгээр эгнээг очиж мөргөсөн. Аюул саадыг зайлуулж хоёрдугаар эгнээ рүү орох боломжтой байсан гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрмийн олон заалтуудыг шинжилж тавиад байна. Хоорондоо нэг нэгнийгээ үгүйсгэж байна. Улсын хил дээр эгнээний үргэлжилсэн тэмдэглэгээ 3 метрээс багагүй ийм зайнд зогсоогүй бага зайнд зогссон гэх заалт байна. Замын хөдөлгөөний 14.8к-д заасан. Үүнийг тогтоогоогүй. Үнэхээр зогсож байсан чиглэлийг тогтоогоод хэмжилтээ хийсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Гэх мэтчилэн хэргийн газрын үзлэг эргэлзээтэй байна.
Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтүүд хохирогчийн унаж тавьсан тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй байсан байна. Хоёрдугаарт зогсоох арга хэмжээ аваагүй байна гэсэн эдгээр дүгнэлтүүдийг хийсэн байгаа. Тэгэхээр уг байдлаас харахад тухайн осол шүүгдэгчийн буруутай үйлдлээс гарсан байна уу, гараагүй байна уу гэдэг дээр эргэлзээ үүсгэж байна хэмээн үзэж байна. Эргэлзээтэй нотлох баримт байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалттай. Уг санаагаа миний хувьд хэлж байна.
Тухайн хэрэг маань 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр гарсан. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энэ хуульд өөрчлөлт орсон. Эрх зүйн байдлыг дордуулахгүй байх талаар шүүх анхаарч үзээгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх хуульд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад эрх хасах ял байхгүй. 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял байсан. 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, нэг жилээс гурван жил хүртэл зорчих эрх хязгаарлах ялтай байсан. Гэтэл шүүх эрхийг нь хасаад ийм эрүүгийн хариуцлагыг хэрэглэсэн. Эрх зүйн байдлыг дордуулсан байна. Мөн прокурор яллахдаа аль хуулийн заалтыг барьж яллаж байгаа талаар дурдаагүй. Ийм учраас гаргасан шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд хууль зөрчсөн нотлох баримтад үндэслэж шийдвэрээ гаргачихсан байна. Эрүүгийн хариуцлага оноож байгаа нь хүртэл хүний эрх зүйн байдлыг дордуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна гэж үзэж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь зам дээр зогсож байсан машиныг араас нь мөргөсөн. Ослын зогсолт хийсэн эсэхээс үл хамаарч шалтгаант холбоо нь зогсож байсан машиныг ирж мөргөж байгаа нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан байгаа юм. Тэгэхээр шүүх шалтгаант холбоог буруу дүгнэж байна гэж үзэж байна. Хэд хэдэн дүгнэлтүүд гардаг. Энэ шинжээчийн дүгнэлтүүд дээр араас нь ирж мөргөсөн тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлсэн байна гэдгийг заагаад өгчихсөн байдаг. Хурд хэтрүүлснээс болж зам тээврийн осол гараад байхад үүнийг авч үзэхгүй орхигдуулаад байна хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэргийн газрын үзлэг дутуу хийгдсэнээс болоод гардаг. Заагаад өгчихсөн байдаг. Хурд үүнийг анхаарч үзэхгүй шүүх орхигдуулаад миний үйлчлүүлэгч өнөөдөр шүүгдэгч болоод зогсож байна хэмээн харж байна. Хэргийн газрын үзлэгийг сайн хийсэн бол энэ байдал эсрэгээрээ байх байсан гэж харж байна. Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
... Тухайн этгээдийн үйлдэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Өөрөөр хэлбэл энэ хүн замаа чөлөөлж зогсох, эсхүл ослын тэмдгээ тавьчихсан байсан бол араас нь яваа жолооч нарт ямар ч асуудал үүсэхгүй байх байсан. Энэ утгаараа шүүгдэгчийг гэм буруутай гэж яриад байгаа юм. Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээч дүгнэлт гаргасан, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэсэн зүйлийг ярьж байна. Тухайн үед хууль яаж гарсан, хэзээнээс яаж өөрчлөгдсөн, шинжилгээний бус этгээд дүгнэлт гаргах гэж байгаа бол яах ёстой байсан бэ. Шинжээч нарт хэзээ шинжилгээ хийх эрхийг нь олгосон бэ. Бүх процесс хуулиас хожуу явагдсан. Шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Гомдлыг дэмжихгүй байна. ...Хохирогчийн хувьд зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн зүйл ярьж байна. Энэ нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие маш их гомдолтой байна. Давж заалдах гомдлыг дэмжихгүй байна. Учир нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болсон хэрэг. 4 дэх жил рүүгээ орж байна. ...Замын голд зогсож хүнд маш хүнд гэмтэл учруулчхаад өөрийгөө буруутгахгүй, гэмээ хүлээхгүй байна. Гомдлыг дэмжихгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөв гарсан гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Машин эвдрээд зайлшгүй зогсолт хийгээд зогсож байсан. Өмгөөлөгч нар маань сайн хэллээ. Зам дээр зогсож тусламж гуйгаад 3 залуу гарч ирсэн. Мотор нь цохичихсон машиныг 4 лээ нийлж түлхсэн. Урд талын дугуй ачааны машины учир хөвөөн дээрээ гарч чадахгүй байсан. Ямар ч арга байгаагүй. Боломжит аргаараа холдуулсан. ...Хойд талд нь гурвалжин тэмдэг байсан. Тухайн үед ирсэн Баруунхараагийн ахмад нь хүртэл мэдэж байсан гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримт зэргээс харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.Б******* од холбогдох эрүүгийн 2232002080137 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
3.Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан баримтуудыг хэрхэн үнэлсэн талаараа тодорхой дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
4.Шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орой Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 2 дугаар баг ******* даваа орчимд “11-81” улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг төв зам дээр байршуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3. Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: ...б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд; 9.4. Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Тоуоtа Рruis-20” загварын “99-26” улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Д н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Д.Д н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “…Баруунхараа өнгөрөөд “Хустай даваа” гэх газрыг уруудаад жоохон өгсөж явтал өөдөөс хурц гэрэлтэй жийп машин орж ирээд өгсүүр замд портер машин зогсож байхыг хальт хараад машины баруун талаар мөргөсөн…. Өгсөж явах замд 6-65 км цагийн хурдтай явсан…Портер машин зам чөлөөлж зогсоогүй ...алсын тэмдэг тавиагүй байсан…” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Б н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…дүү Д.Д бид хоёр Баганнуур дүүргээс 10 цагийн үед гарсан… даваа руу өгсөхөөр явж байтал өөдөөс хурц гэрэлтэй машин зөрсөн. Хурц гэрэлтэй машин зөрөөд өнгөрөх мөчид явж байсан эгнээд Портер маркийн машин зогсож байсныг хараад “ хөөе урд чинь машин” гэж хэлэхэд Д.Д миний тал руу рүлээ дараад зогсож амжилгүй уг машиныг мөргөсөн юм. Портер бага зэрэг ташуу зогсож байсан. Машин ослын тэмдэг байрлуулаагүй анхааруулах аваарын гэрэл асаагүй, цацруулагч тэмдэггүй байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…зам тээврийн ослын дуудлагыг хүлээн аваад замын зохицуулагч цагдаагийн ахмад Л.Н ын хамт бүрэнхий болж байх үед очсон. Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б******* нь тухайн тээврийн хэрэгслийн хойно ослын гурвалжин тэмдэг байршуулаагүй байсан. …хойноос нь мөргөсөн Приус маркийн автомашины жолооч нь өөрийн гэсэн ухаантай байсан. Тэгээд Портер маркийн машины жолоочийг “та хүн алах гэж байгаа юм шиг ослын гурвалжин тавихгүй яасан юм бэ? Хэдхэн алхмын цаана машиндаа тулгаад канистр тавьчихсан байх даа яадаг юм бэ?” гэсэн яриа өгүүлсэн.
-Гэрч ын мөрдөг шалгах ажиллагааны шатанд өгсөн “…тухайн автомашины хойд талд зам дээр ямар ч байсан шар өнгийн 1 канистр тавьчихсан байсан… замын шороотой хэсэг рүү машины толгой хэсгийг шахаад бөгсөн хэсэг нь зам дээр гашуу байрлалтай байсан” гэсэн мэдүүлэг,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 002 дугаартай шинжээчийн “Д.Д н биед дунд чөмгөний зөрсөн хугарал, баруун шилбэний дээд тавцангийн хугарал гэмтэл тогтоогдлоо, Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-69-70/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-31/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 3214 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн Хундай Портер маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2. Хөдөлгүүрийн 1-р цилиндрийн гар биеийн хүзүүний кладыш элэгдэж, зорогдож зуурч зогссон гэмтэлтэй байна. Энэ гэмтэлтэй үед хөдөлгүүр ажиллахгүй. Тухайн тээврийн хэрэгслийг чирэх боломжтой. 3. Уг тээврийн хэрэгсэлд ослын улмаас зүүн хойд гэрэл, тэвшний арын хаалт, хойд тэнхлэгийн баруун талын явах эд ангиудад эвдрэл гэмтэл үүссэн байна. 4. Хэргийн нотлох баримт болон тээврийн хэрэгсэлд үүссэн гэмтэлд үндэслэн Хундай Портер маркийн 11-81 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам чөлөөлж зогсоогүй, Тоёота Приус-20 маркийн 99-26 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь харанхуй үед үзэгдэх гэрлийн хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйгээс үүсэн байх үндэслэлтэй…” гэсэн дүгнэлт /хх-ийн 131-144/ ,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 3213 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Приус-20 маркийн 99-26 улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2.Тормос гэрэлтүүлэх хэрэгсэлд ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул ажиллагааг шалгах боломжгүй. … 5.Хэргийн нотлох баримт болон тээврийн хэрэгсэлд үүссэн гэмтэлд үндэслэн Хундай Портер маркийн 11-81 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам чөлөөлж зогсоогүй, Тоёота Приус-20 маркийн 99-26 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь харанхуй үед үзэгдэх гэрлийн хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйгээс үүсэн байх үндэслэлтэй …” гэсэн дүгнэлт /хх-ийн 148-161/, зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
5.Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ “шинжээч Энхбаярын хоёр удаагийн гаргасан дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар зөрчигдсөн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн үед үйлчилж байсан хуулийг шүүх хэрэглээгүй” гэж тайлбарласан бөгөөд дээрхи шинжээчийн дүгнэлтүүдийг давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтуудаар хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Б.Б******* нь автомашин эвдэрч зайлшгүй зогсолт хийж, замыг боломжтой хэлбэрээр чөлөөлж, анхааруулах үүднээс ослын гэрлээ асааж канистр зам дээр байрлуулсан гэж тайлбарлан гэм буруугийн талаар маргадаг
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б*******ын жолоодож явсан Хюундай Портер маркийн 11-81 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн нь тогтоогдож байгаа боловч Замын хөдөлгөөний дүрмийн 20.2. “Тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл энэ дүрмийн 9.3-ын “б”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн заалтын дагуу тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлж чадаагүй, дүрэмд зааснаар анхааруулах арга хэмжээг авч чадаагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Ийнхүү Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас Тоёота Приус-20 маркийн 99-26 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь түүний автомашины араас мөргөж улмаар хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан байх тул шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн тухайн осол гарахад Тоёота Приус-20 маркийн 99-26 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хохирогч Д.Д нь замын хөдөлгөөнд оролцохдоо ....жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”. 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл жолооч урдаа байгаа саадыг харсан боловч зогсоох арга хэмжээ авч чадаагүй, өөрийн биед болон эд хөрөнгөд учрах хохирлын хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч Д.Д н замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмийн зохих заалтыг биелүүлээгүй хэтэрхий болгоомжгүй үйлдлийн улмаас осол гарахад нөлөөлж, хохирлын хэмжээ нэмэгдэх шалтгаан болсон гэж дүгнэн гэмт хэргийн улмаас учирсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй хохирлын 70 хувийг шүүгдэгч Б.Б******* оос гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хохирогчийн эмчилгээний зардал 5.919.927 төгрөгөөс 70 хувь буюу 4,143,949 төгрөгийг шаардлагыг, иргэний нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирол 22.000.000 төгрөгөөс 70 хувь буюу 15,400,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Б******* оос гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн эмчилгээний төлбөрийн 30 хувь буюу 1,775,978 төгрөгийн иргэний нэхэмжлэгчийн автомашины хохирлоос 30 хувь буюу 6,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болсон 30 хувьд оногдох хэсгийг иргэний нэхэмжлэгч нь хохирогчоос шаардах эрх нь нээлттэй болно.
6. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Дээрхи хуулийн зүйл хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 1 дэх хэсэг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж өөрчлөлт орсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заасан.
Тухайн гэмт хэрэг нь 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр үйлдэгдсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр түүний жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс тухайн үед үйлчилж байсан эрүүгийн хуулиар хариуцлагыг хүлээлгэн жолоодох эрхийг хасахгүйгээр торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэсэн.
7.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгчдийн цагаатгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б******* од 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б******* оногдуулсан 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж,
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэж,
6 дахь заалтыг:
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний нэхэмжлэгч Г.Д нь автомашинд учирсан гэм хорын хохирлын 30 хувийг хохирогчоос гаргуулахаар шаардах эрх нь нээлттэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН