| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2026/00485/И |
| Дугаар | 320/ШШ2026/00466 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00466
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ................, ......... хороо, ..........., ............. байрлах, ..................... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ......... сумын ......... багт оршин суух, Б-н Б (................ )-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 780,000 төгрөг, зээлийн хүү 485,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,284 төгрөг, нийт 1,356,068 (нэг сая гурван зуун тавин зургаан мянга жаран найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 320/2026/00485/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..................... хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ..................... ХХК болон Б.Б нарын хооронд 2023.02.07-ны өдөр 14000862637 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. Б.Б нь ..................... ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн ................ үүрэн холбооны ................ дугаарын Монпэй аппликейшнийг ашиглаж 2024.01.12-ны өдөр 780,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэйгээр зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна.
..................... ХХК нь зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход холбогдох боломжгүй орох ярианы эрх хаалттай гэж холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар Б.Б-н зээлийн гэрээний үүргийг тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 780,000 төгрөг, зээлийн хүү 485,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,284 төгрөг, нийт 1,356,068 төгрөг байна.
Иймд Б.Б нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ..................... ХХК нь гэрээний үүрэгт 1,356,068 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Б нь ..................... ХХК надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
..................... ХХК-ийн нэхэмжилсэн 1,356,068 төгрөгийг төлж барагдуулах тал дээр маргах зүйлгүй. Бүрэн төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..................... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 780,000 төгрөг, зээлийн хүү 485,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,284 төгрөг, нийт 1,356,068 (нэг сая гурван зуун тавин зургаан мянга жаран найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 1,356,068 (нэг сая гурван зуун тавин зургаан мянга жаран найм) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ..................... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,647 (гучин зургаан мянга зургаан зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б эс 18,323.5 (арван найман мянга гурван зуун хорин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 18,323.5 (арван найман мянга гурван зуун хорин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ..................... хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ..................... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 780,000 төгрөг, зээлийн хүү 485,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,284 төгрөг, нийт 1,356,068 (нэг сая гурван зуун тавин зургаан мянга жаран найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,356,068 (нэг сая гурван зуун тавин зургаан мянга жаран найм) төгрөгийг 1 нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,647 (гучин зургаан мянга зургаан зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б эс 18,323.5 (арван найман мянга гурван зуун хорин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 18,323.5 (арван найман мянга гурван зуун хорин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ..................... хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН