Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/128

 

Х.М******* холбогдох

            эрүүгийн хэргийн тухай    

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж

Прокурор Г.Тунгалаг /цахим/ оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж шийдвэрлэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Х.М******* холбогдох эрүүгийн 2532001040072 дугаартай, 149/2025/0099/Э/208/2025/0098 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овгийн Х******* *******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгон, * дугаар баг, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, Нарангийн *** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө 9 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-Сэлэнгэ аймгийн ******* хотын ардын шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн №** дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор **** оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймгийн ардын шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн шүүхийн №** дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жил, 153 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил, 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 8 жил хорих ял тус тус шийтгүүлж, 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 8 жил хорих ял шийтгэсэн,

-Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №460 дугаар таслан шийдвэрлэх 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 4өн хуулийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн Б-д заасныг журамлан түүнд :ногдуулсан 5 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 25 хоногийн ялаас 1 жилийн хорих ялыг нэмж бүгд 6 жилийн хорих ялаар шийтгэсэн, хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 03 хоногийн хорих ялыг нэмж, бүгд 8 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр суллагдсан,

-Октябрийн районы ардын шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дүгээр таслан шийдвэрлэх 1986 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн 113 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн 37 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар шийтгэж, 1986 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд зааснаар Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 460 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №292 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №157 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан 3 жил хорих ял шийтгүүлж, 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №292 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 04 сар 07 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж, бүгд 13 жил 04 сар 07 хоног хугацаагаар тогтоож 2010 оны оны 01 дүгээр сарын 14-ний өдөр суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №133а шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №135 дугаар шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад нийцүүлж, түүний эдлэх хорих ялыг 2 жил 01 сар 14 хоногийн ялтай дүйцүүлж, тэрээр биеэр 04 жил 10 сар 14 хоногийн ял эдэлсэн тул хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн.

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №305 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******)

Шүүгдэгч Х.******* нь “архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “ зах” орчимд Б.Б******* баруун дал хэсэгт хутгаар хатгаж, түүний эрүүл мэндэд цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралт, хавирга завсрын артерийн судасны гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: Х.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт Х******* ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Х.*******ыг 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М******* оногдуулсан 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдах хорих байранд цагдан хорьж,

Шүүгдэгч Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* аас 1642347 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Шүүгдэгч Х.******* ын эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:

Би 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Батжаргал тай тааралдсан. Миний урд талд явж байсан би ар талд нь явж байсан. Бидний хооронд болсон үйл явдал захын урд талын жимс ногооны дэлгүүрийн баруун урд талын явган хүний зам дээр болсон. Батжаргал өөрөө архи уучихсан байсан, намайг доромжлоод байсан би чамтай нэг асуудалтай шүү гээд яваад байсан би доошоо тонгойчихсон явж байгаад дээшээ харахад урдаас хутга барьчихсан зогсож байхаар нь би нэг алхмын зайд хутгыг нь булааж аваад баруун талын мөр лүү нь цохингуут хөл алдаад намайг нуруугаараа дарж унангуут би баруун гартаа хутгыг нь барьж байх үед давхралдаж унаад тэгээд би Батжаргал ыг биеэсээ холдуулан хутгыг нь хажууд нь орхиод явсан. Миний араас чи шорондоо үхэхгүй яасан юм бэ гээд хараагаад байсан. Тэгэхэд би захын тийшээ явж байхад зар сурталчилгааны тэнд 4 цагдаад баригдсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Гэтэл гэрч гэх *******баяр, О нар хамт байсан мөн болсон газар байршлыг өөр газар болсон мэтээр худал мэдүүлэг өгч миний эсрэг үгсэн нийлж байгаад би гомдолтой байна. Гэрч гэх *******баяр, О хоёр нь Батжаргал тай хамт захын тэр хавиар архи уудаг нэг сүлжээний үгсэн нийлж уудаг хүмүүс юм.

Иймд тухайн үед байгаагүй хүмүүс байсан мэтээр худал мэдүүлэг өгч байгаад түүнийг үндэслэн өөр бусад нотлох баримт байхгүй гэх мэтээр намайг яллаж байна. Болсон үйл явдал, цаг хугацаа, газар байршлыг камерын бичлэг байгаа үгүйг шалгах хэрэгтэй байна. Иймд эдгээр гэрч гэх хүмүүс нь худал мэдүүлэг өгч миний эсрэг үгсэн нийлж байгаад би гомдолтой байна. Иймд миний хэргийг дахин авч үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч тай хамт явган хүний зам дээр хохирогч явж байсан. Би ард нь явж байсан. Намайг доромжлоод янз бүрийн үгээр хэлээд байхаар нь чамтай тооцоотой, уулзана гээд явсан. Гэнэт зогсоод хутга барьчихсан байхаар нь хутгыг нь булааж аваад баруун мөр лүү нь цохиод түлхтэл намайг дарж унасан. Бид хоёр хоёулаа уучихсан байсан. Хохирогч худлаа мэдүүлэг өгчихсөн байгаад гомдолтой байна. Уг үйл явдал жимс ногооны урд талын явган хүний зам дээр болсон. Хохирогчийн ярьж байгаагаар Өөдрөг худалдаа барилгын дэлгүүрийн урд болсон гэж хэлсэн. Тэнд камер байгаа. Камерын бичлэгийг шалгах ёстой байсан. Болгоомжгүй гэмтэл учруулсан. Санаатай гэмтэл учруулаагүй. Зохиомол зүйлээр намайг яллаад байна. Би үнэнээ хэлээд байхад миний хэлсэн зүйлийг шалгахгүй байна. Хэргийг дутуу шалгасан учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг сонслоо. Шүүгдэгч Х.******* ын давж заалдах гомдол гаргаж байгаа гомдол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх гомдлыг гаргаж байна хэмээн ойлгож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн нөхцөл байдал нь үгүйсгэгддэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалснаар шүүгдэгч Х.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт сансар захын орчимд ын баруун дал хэсэгт хутгаар хутгалж хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч , гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогддог. Шүүгдэгч Х.******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж түүнд 5 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь оролцогчийн эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.******* ямар нэгэн ажиллагаа хийлгэхээр огт хүсэлт гаргаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Х.******* ад холбогдох эрүүгийн 2532001040072 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч Х.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн орчим  Сэлэнгэ аймаг ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “ зах” орчимд ын баруун дал хэсэгт хутгаар хатгаж түүний эрүүл мэндэд цээжний  хөндийн хэсэгт нэвтэрсэн  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөг мэдүүлэхдээ: “…тэр өдөр би архи дарс хэрэглээгүй байсан. ******* Одноог өшиглөөд байсан… над дээр ирээд “би хүн хутгалдаг хүн шүү” гээд ууртай хэлээд байсан.Зүүн гартаа савхин бээлий барьчихсан өмсөөгүй явж байсан. Тэр үед нь  би тэр  савхин бээлийн завсар нь  хутга байсныг мэдээгүй байж байтал  миний урдаас зүүн гараа давуулаад баруун далны доод хэсэгт хутгаар дүрсэн…далны хэсэгт нэг зүйл нэвтлээд орсон нь мэдэгдээд гар шууд унжаад эхэлсэн. …нэг сэртэл цагдаа  эмнэлэг болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэхдээ: “…Манай ах бусдад хутгалуулчихлаа гэдгийг сонсоод Амбаанаа эгчийн гэрт очсон. Тэгээд би тэдний гэрээс ах Батжаргалыг аваад шууд  Улаанбаатар хот руу авч явж  эмчилгээ хийлгүүлсэн…” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.О мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэхдээ: “…Жагаа ах *******аа бид гурав сууж байсан чинь Х.******* ирээд архины мөнгө нэхээд ...“дандаа харамладаг муусайн гуйлгачид” гэхээр нь би “юу ч байхгүй” гэж хэлсэн чинь намайг баахан өшиглөж байна. Тэр үед Батжаргал намайг өмөөрөөд “чи хөл гар муутай хүн яагаад дээрэлхээд байгаа юм” гээд заамдаж авсан. Тэгтэл Х.******* гэх хүн савхин бээлийнээс хутга гаргаж ирээд Жагаа ахыг хатгасан. Тэгээд бид гурав тойроод зугтсан. Тэгэхэд Жагаа ах цаашаа яваад өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Жамбалсүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэхдээ: “…Жагаа гаднаас архи уугаагүй эрүүл орж ирсэн. Гэрт орж ирээд “эгчээ би яг үхэх” гээд биеийн байдал нь эвгүй байдалтай орж ирсэн. Тэгээд орж ирээд урагшаагаа пийшин мөргөөд уначихсан… тэгээд би түргэн дуусан” гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэхдээ: “... Б******* нурууны баруун дунд хэсэгт хөндлөн байрлалтай 2 см урттай 1 ширхэг оёдол бүхий шарх байсан. Уг шарх нь ир үзүүртэй зүйлийн хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг шарх үүссэний улмаас ГССҮТ-д эмчилгээ хийж цээжний хөндийг шалгах угаах цээжний шархыг оёх хавирга завсрын  артерийн судсыг боох гуурс байрлуулах мэс засал хийгдсэн байсан” гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12476 дугаартай “...Р.С-ийн биед хэвлийн зүүн дээд хэсгээр, хэвлийн шулуун булчин, их сэмж, элгийг гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн цус хуралдалт /700 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” /1хх 62-65/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 74 дугаартай “… ын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралт, хавирга завсрын артерийн судасны гэмтэл тогтоогдсон. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт, зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

3.Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, шүүгдэгч Х.М******* нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.*******ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.******* ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

4.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Х.******* “...Би энэ хэргийг үйлдээгүй, хохирогч түүний найз нар гүтгэж худал мэдүүлэг өгсөн тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь; хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээс хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч , гэрч Э.О, Н.*******баяр нар байсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал үүссэн, энэ үйл баримтыг харсан гэрч нарын мэдүүлгүүд нь худал, эсхүл гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй баримт авагдаагүй байх ба хохирогчийн биед өөр хэн нэгэн этгээд гэмтэл учруулсан байж болох баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, тодорхой цаг хугацаа, орон зайд болсон асуудлыг эрх зүйн ухамсар, дотоод итгэлд үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Х.******* ын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* ын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ

                              ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН