| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2026/00413/И |
| Дугаар | 320/ШШ2026/00473 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00473
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С***ар дүүрэг, ***-р хороо, П*** гудамж, А*** тауэр, *** давхар, 1***тоотод байрлах П*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хө*** аймгийн М***н сумын ****дүгээр баг, *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, Б***-н У*** (Р***)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4,071,985.64 төгрөг, зээлийн хүү 719,631.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,467.58 төгрөг, бусад зардал 18,739.79 төгрөг, нийт 4,849,824.70 (дөрвөн сая найман зуун дөчин есөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг далан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 320/2026/00413/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.У*** манай компанитай L100006174 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 782***41 зээлийн дансны дугаартай 150,000.00 (нэг зуун тавин мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5***44 банкны тоот дансанд:
2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7***31 зээлийн дансны дугаартай 205,000.00 (хоёр зуун таван мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5***5044 тоот дансанд:
2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 78***552 зээлийн дансны дугаартай 201,000.00 (хоёр зуун нэг мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 59***044 тоот дансанд:
2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7809191379 зээлийн дансны дугаартай 260,000.00 (хоёр зуун жаран мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5***044 тоот дансанд:
2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 710***210 зээлийн дансны дугаартай 1,580,000 (нэг сая таван зуун наян мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***044 тоот дансанд:
2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 710***946 зээлийн дансны дугаартай 1,790,000 (нэг сая долоон зуун ерэн мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5****5044 тоот дансанд:
2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 71***55874 зээлийн дансны дугаартай 710,000 (долоон зуун арван мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 9 сарын хугацаатай, сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 59***5044 тоот дансанд:
2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 710***54 зээлийн дансны дугаартай 590,00 (таван зуун ерэн мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 11 сарын хугацаатай, сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5***005044 тоот дансанд:
2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7100***22 зээлийн дансны дугаартай 500,00 (таван зуун мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 10 сарын хугацаатай, сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 59***5044 тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
2025 оны 4 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 89,997.31 төгрөг, шимтгэл 2,249.94 төгрөг, үндсэн хүү 16,051.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,588.97 төгрөг, нийт 110,887.78 төгрөг,
2025 оны 4 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 122,998.20 төгрөг, шимтгэл 3,074.96 төгрөг, үндсэн хүү 21,937.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,538.31 төгрөг, нийт 151,548.95 төгрөг,
2025 оны 4 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 120,597.56 төгрөг, шимтгэл 3,014.94 төгрөг, үндсэн хүү 21,509.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,469.25 төгрөг, нийт 148,591.06 төгрөг,
2025 оны 4 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 155,997.96 төгрөг, шимтгэл 3,899.95 төгрөг, үндсэн хүү 27,823.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,487.62 төгрөг, нийт 192,208.72 төгрөг,
2025 оны 3 дугаар сарын 31-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,239,765.62 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 206,323.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,833.65 төгрөг, нийт 1,450,922.35 төгрөг,
2025 оны 3 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,402,977.79 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 257,272.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,843.33 төгрөг, нийт 1,667,093.34 төгрөг,
2025 оны 2 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 421,536.62 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 76,029.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,911.94 төгрөг, нийт 503,478.47 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 08-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 244,445.57 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 42,098.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,771.17 төгрөг, нийт 290,314.96 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 273,669.01 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 50,586.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,023.34 төгрөг, нийт 328,279.07 төгрөг,
Иймд зээлдэгч Б.У***аас үндсэн зээлийн төлбөрт 4,071,985.64 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 719,631.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,467.58 төгрөг, шимтгэл 12,239.79 төгрөг, нотариатын зардал 6,500.00 төгрөг, нийт 4,849,824.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.У***н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.У***сан нь П***т ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
П***т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,849,824.70 төгрөгийг төлж барагдуулах тал дээр маргах зүйлгүй. Бүрэн төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.У***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4,071,985.64 төгрөг, зээлийн хүү 719,631.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,467.58 төгрөг, шимтгэл 12,239.79 төгрөг, нотариатын зардал 6,500.00 төгрөг, нийт 4,849,824.70 (дөрвөн сая найман зуун дөчин есөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг далан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У***ан нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 4,849,824.70 (дөрвөн сая найман зуун дөчин есөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг далан мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Покет ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,547 (ерэн хоёр мянга таван зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У***гаас 46,273.5 (дөчин зургаан мянга хоёр зуун далан гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 46,273.5 (дөчин зургаан мянга хоёр зуун далан гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П***ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.У***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4,071,985.64 төгрөг, зээлийн хүү 719,631.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,467.58 төгрөг, шимтгэл 12,239.79 төгрөг, нотариатын зардал 6,500.00 төгрөг, нийт 4,849,824.70 (дөрвөн сая найман зуун дөчин есөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг далан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн төлбөр 4,849,824.70 (дөрвөн сая найман зуун дөчин есөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг далан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,547 (ерэн хоёр мянга таван зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У***с 46,273.5 (дөчин зургаан мянга хоёр зуун далан гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 46,273.5 (дөчин зургаан мянга хоёр зуун далан гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН