| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/10949/И |
| Дугаар | 192/ШШ2026/01368 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2026/01368
| 2026 01 30 | 192/ШШ2026/01368 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: ************* дүүрэг, ** дугаар хороо, ********** гудамж хаягт байрлах, *********** банк ХК /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************** дүүрэг, ** дугаар хороо, ************* гудамж, *** тоотод оршин суух, Б*********** овогт О**************гийн А************ /РД:********************/-д холбогдох,
18,295,544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.А*************** нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр № M№******************** тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 16,577,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 1,095,209 төгрөг, үндсэн хүүнд 304,110 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 710 төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 12 дугаар сараас хойш төлөөгүй байна. О.А*******************ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № MN******************** тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 15,481,791 төгрөг, зээлийн хүү 2,737,112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,641 төгрөг, нийт 18,295,544 төгрөг байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,295,544 төгрөгийг О.А*************аас гаргуулж, *********** банкийг хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ************** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, О.А**************т холбогдох 18,295,544 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг
1. 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
2. 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
3. 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
4. 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
5. 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
6. 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
7. 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
8. 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
9. 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
10. 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
11. 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
12. 2027 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ банк ХК нь хариуцагч О.А*************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,295,544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 18,295,544 төгрөгийг:
1. 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
2. 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
3. 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
4. 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
5. 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
6. 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
7. 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
8. 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
9. 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
10. 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
11. 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
2027 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд, *********** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, О.А*************т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,295,544 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, О.А***************т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 18,295,544 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:
1. 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
2. 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
3. 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
4. 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
5. 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
6. 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
7. 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
8. 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
9. 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
10. 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
11. 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөг,
12. 2027 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,524,629 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ************ банк ХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,428 төгрөгөөс Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данс /100200100941/-аас 124,714 төгрөг, хариуцагч О.А***************аас 124,714 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **************** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД