| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2431001500137 |
| Дугаар | 2025/ДШМ/130 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/130
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг шүүх *******алдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж
Прокурор Р.Мягмардорж
Шүүгдэгч Х.Ө*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх *******алдаанаас гаргасан 2025/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Х.Ө*******д холбогдох эрүүгийн 2431001500137 дугаартай 175/2024/0247/Э/001/2025/0064 индекстэй, 5 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овгийн ******* Ө*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, ** настай, яс үндэс Халх, дээд боловсролтой, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш арга зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг ******* сумын * дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум * дугаар баг * дугаар хэсэг ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******)
Шүүгдэгч Х.Ө******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Б/25 дугаартай тушаалаар томилогдож нийтийн албан тушаалтан буюу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн Хоёрдугаар бүлэг /Олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа 7 дугаар зүйл хориглох зүйлийн 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн Хоёр /Баримтлах зарчим/-ын 21-т заасан Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Мөн 2.1.6-д Хуулийг чанд сахих, хариуцлагатай байх, Дөрөв /Ёc зүйн хэм хэмжээ/-т Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Тус дүрмийн 4.1-д заасан Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн Хоёрдугаар бүлэг Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ/ 2.1. Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө: 2.1.1. үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина; 2.1.2. шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна, Гуравдугаар бүлэг Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага/ 3.1.2 а. өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах гэснийг тус тус зөрчиж бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "******* *******" ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд буюу "Хүүхдийн тоглоомын талбай байгуулахад хандив болгон өгсөн 11.791.237 төгрөгийн үнэ бүхий 20 тонн овьёос, 5.51 тонн будааг албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр байгууллагын орлогод холбогдох журмын дагуу бүртгэж, тусламж, хандив авсан тухай баримтын хувийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум дүүргийн төрийн санд хүргүүлж ажиллалгүйгээр иргэн Ч.Д******* 9.960.000 төгрөгөөр худалдан борлуулж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны ******* тоот Дансаар 6 сая төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөн дансаар 3.960.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг тус тус гаргаж
-Т.Л нийт 4 удаагийн үйлдлээр 646.581 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х.Ө******* нь 450.000 төгрөгийг өөртөө буцаан шилжүүлэн авч, өрөндөө 151.581 төгрөгийг өгч өөртөө давуу байдал бий болгон, 45.000 төгрөгийг Т.Л үлдээсэн,
-Б.А нийт 3 удаагийн үйлдлээр 495.000 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х.Ө******* нь 460.000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, Б.А 35.000 төгрөгийг үлдээсэн,
-С.Н нийт 7 удаагийн үйлдлээр 949.744 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х.Ө******* 510.000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, өрөндөө 392.372 төгрөгийг өгч өөртөө давуу байдал бий болгон, С Н 47.372 төгрөгийг үлдээсэн,
-Л.Ө нийт 8 удаагийн үйлдлээр 1.865.737 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х. Ө******* 1.607.000 төгрөгийг буцаан шилжүүлж авч, Л.Ө 258.735 төгрөгийг үлдээсэн,
-Б.З нийт 5 удаагийн үйлдлээр 1.227.614 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгож, Х.Ө******* 1.055.000 төгрөгийг буцаан шилжүүлж авч, Б.З 172.614 төгрөгийг үлдээсэн,
-П.О нийт 6 удаагийн үйлдлээр 1.440.321 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х.Ө******* 1.310.000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, П.О 130.321 төгрөгийг үлдээсэн,
-Б.Т нийт 6 удаагийн үйлдлээр 836,058 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х. Ө******* 740.000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, Б.Т 96,058 төгрөгийг үлдээсэн,
-Б.А нийт 1 удаагийн үйлдлээр 267,400 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х.Ө******* 200.000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, Б. А 67,400 төгрөгийг үлдээсэн,
-Д.Т нийт 2 удаагийн үйлдлээр 330,000 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгож өрөө төлөн өөртөө давуу байдал тус тус бий болгосон.
Нэгтгэн тооцвол яллагдагч Х.Ө******* нь нийт 42 удаагийн үйлдлээр улсын төсөвт нийт 8.058.455 төгрөгийн хохирол учруулснаас 6.332.000 төгрөгийг өөртөө буцаан шилжүүлэн авч, 873.953 төгрөгийг зээлсэн мөнгөнийхөө өрөнд суутган өгч өөртөө давуу байдал бий болгон, бусдад буюу , , , , , , нарын 8 багш нарт хариу төлбөр болгон нийт 852.502 төгрөгийг үлдээсэн.
Мөн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын **************** тоот данснаас "хүүхдийн тоглоом, хэрэглэгдэхүүн авах зардалд "" ХХК-ийн Төрийн банк дахь **************** тоот данс руу төсвийн 3.641.000 төгрөгийг шилжүүлж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн захирал Н. Х хувийн харилцах Хаан банк дахь *************тоот данснаас өөрийн нөхөр Н.Э Хаан банк дахь ************* тоот дансаар дамжуулан буцаан авч өөрийн хувийн хэрэгцээнд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өр төлбөр зэрэгт зарцуулж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон төсөвт 3.641.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Х.Ө*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч ******* овогт ******* Ө******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Ө******* 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө******* шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө******* 13.351.000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын данснаас 852.502 төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн ******* сумын цэцэрлэгийн төсвийн орлогод оруулж,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар *******аагдсан зүйлгүй болохыг дурьдан, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх *******алдаанд гаргасан тайлбартаа:
...Болсон үйл баримт болон холбогдсон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар миний үйлчлүүлэгч Х.Ө******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд маргаагүй, үнэн зөвөөр хэлж мэдүүлж ирсэн.
Х.Ө******* холбогдох хэргийн тухайд практик тогтоосон. Шүүх цаашид хэрэглэхэд зүйлчлэлийн хувьд маргахааргүй байдалтайгаар шийдэгдэж ирсэн гэдгийг анхаарч харна уу. Улсын дээд шүүх маш тодорхой зүйл хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлээс 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь сэдэл санаа зорилгоороо ялгаатай. Аль нэгээр нь зүйлчилж байгаа тохиолдолд давхар зүйлчлэхгүй шүү гэдэг тайлбарыг хийсэн. Энэ нь цаашдаа практик тогтоод явна гэж бодож байна. Х.Ө******* анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд заагдсан ял оногдуулж байхдаа хохирохоос өөр төрлийн ял халдааж байсан.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоол дээрээ шүүгдэгчид хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр анхнаасаа маргаагүй. Хохирол төлбөрийн асуудал дээр төлөх боломж тааруу байсан. Үүнийг ойлгож байгаа. Өмгөөлөгчийн хувьд, яллагдагчийн хувьд хохирол төлөх тал дээр боломжгүй нөхцөл байдал байсан гэдгийг анхаарч хараасай гэж хүсэж байна. Нийгэмд учруулсан хор аюулын шинж чанар, хор уршгийг бүрэн арилгасан гэж хэлж болохоор байгаа. Давж заалдах шатны шүүхэд мөнгөн дүнгээр илэрхийлж байгаа бүх төлбөрийг төлж барагдуулсан. Хувийн байдлын тухайд Х.Ө******* насны хувьд тэтгэвэрт гарах нас нь болсон. Биеийн эрүүл мэндийн тухайд тодорхой хэмжээнд асуудлууд байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа хүн юм. Эрх зүйн байдлыг дээрдүүлж торгох ял оногдуулах боломжтой. Хуульд торгох ялыг тодорхой хэмжээнд хугацаа зааж оногдуулах, яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зохицуулалт бий. Тэр талаас нь давж заалдах шатны шүүх анхаарч өгнө үү. Шүүгдэгчид торгох ял оногдуулбал гэр бүлийн хүмүүс нь оногдуулбал төлөх боломжтой.
Түүнчлэн өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмшиж, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй тул ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа авч явах зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр, хорихоос өөр төрлийн ялыг оногдуул, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч шүүх *******алдаанд гаргасан тайлбартаа:
...Гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Болчимгүй үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. 5 хоногийн завсарлага аваад төлөх байтал сарын сүүл, сарын эхэн хоёр таараад банк санхүүгийн байгууллагууд зээл гарахгүй байсан. Урд өдөр нь машинаа зарах гээд тохирчихсон байсан. Гэтэл авах хүн маань болилоо гэж хэлсэн. Ингээд төлбөрөө төлж чадаагүй. Банк бусад машинаа тавих гэтэл Сэлэнгэд тухайн өдөр тэр чигтээ тоггүй байсан. Тийм учраас 2 жилийн хорих ял авсан. Хохирол төлбөрөө бүгдийг төлж барагдуулсан. Торгуулийн ял авахад төлөөд явж чадна. Та бүхэн миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлагын хувьд анхан шатны шүүх *******алдаанд оролцсон улсын яллагчийн хувьд хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлсөн учир торгуулийн санал тавьж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдалтай байгаа учир хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Эрүүгийн хариуцлагын хүрээнд тусгайлан гаргах саналгүй, давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байх гэж харж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Х.Ө******* холбогдох эрүүгийн 2431001500137 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
3.Шүүгдэгч Х.Ө******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн болох нь
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр над дээр эрхлэгч Х.Ө******* 15 хувийн ур чадвар бодож миний үндсэн цалин дээр нэмж оруулсан. Би 15 хувиар цалин нэмнэ гэдгийг бол мэдээгүй бөгөөд тухайн үед цалин орж миний дансанд Цалингийн мэдээлэл ирсний дараа манай цэцэрлэгийн эрхлэгч Х.Ө******* над руу өврийн гар утсаар залгаж чам дээр 15 хувийн ур чадвар бодсон байгаа одоо миний данс руу тэр 15 хувийн нэмэгдэл мөнгийг хийчих гээд над руу данс мессежээр явуулсан. Тэр данс нь бол өөрийнх нь данс байгаагүй өөр н.Д гэх хүний данс байсан. Тухайн үед Х.Ө******* эрхлэгч надад хандаж наад н.Д гэх хүний ********** тоот данс руу шилжүүлээрэй утган дээр Өлзий гээд бичээрэй гэж хэлсэн. ...150,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бас манай цалин орж миний дансанд мэдээлэл ирсэн чинь авах ёстой цалингаас илүү орсон байсан. Тэр үед дахин Х.Ө******* эрхлэгч над руу залгаад чам дээр 15 хувь нэмсэн байгаа надаа мөнгө миний данс руу шилжүүлээрэй гээд *********** тоот данс руу... 150,000 төгрөгийг шилжүүлсэн. Дээр 300,000 төгрөгийг миний цалин дээр тус бүр 15 хувь нэмж эрхлэгч Х.Ө******* өөрөө авсан юм. Мөн ...багш дээр ур чадварын нэмэгдэл гэж 2022 оноос хойш 6 удаа үндэслэлгүй хувь нэмж тухайн нэмсэн хувийг эрхлэгч Х.Ө******* өөрөө авсан байсан. ...2022 онд Сэлэнгэ аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Ариун *******” ХХК-ны захирал нь ...хандив ав гэж хэлээд манай ажилчид тус компани дээр очиж 20 тонн овьёос, 5 тонн цэвэр улаан будаа шуудайлж авцгаасан юм. ...Би Х.Ө******* эрхлэгчээс мөнгө зээлж авч байсан удаа огт байхгүй. “Ариун *******” ХХК-с өгсөн хандиваар авч цаашаа худалдан борлуулж энэ мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18-р тал/,
Гэрч ийн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тус цэцэрлэгт ажиллаж байхад урьдчилгаа цалингаа надад аваад өгөөч гэж Х.Ө******* надад хандаж хэлж байсан. ...2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай цалин орсон бөгөөд цалингаа шалгаж үзсэн чинь 15 хувь нэмэгдсэн байсан бөгөөд эрхлэгч Х.Ө******* над руу утсаар залгаад надад хандаж чам дээр урамшуулал 15 хувь нэмсэн наад мөнгөө над руу буцаагаад шилжүүлчих гээд хүүхдийнхээ Төрийн банкны ********* тоот дансыг өгөхөөр нь би өөрийнхөө *********** тоот дансаар шилжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай цалин буусан бөгөөд миний цалин 15 хувь нэмэгдсэн байсан ба эрхлэгч Х.Ө******* над руу утсаар залгаад чам дээр 15 хувь нэмсэн байгаа наад мөнгө энэ данс руу хийчих гээд Төрийн банкны ************* тоот дансыг өгөхөөр нь би тухайн данс руу өөрийнхөө ************ тоот данснаас 150,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цалин орсон бөгөөд эрхлэгч над руу залгаад чам дээр 16 хувь нэмсэн тэр хувийг энэ данс руу шилжүүл гэж хэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ********* данс рyy ******** Battsetseg rэх утгатай 160,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 28-ны хавьцаа надаас эрхлэгч Х.Ө******* мөнгө зээлээч 200,000 төгрөг гуйж аваад буцааж өгөөгүй байгаа юм. ...Цалин орсны дараа эрхлэгч Х.Ө******* утсаар залгаж надад хандаж чам дээр цалингийн хувь нэмсэн наад мөнгө над руу явуулаарай гээд данс явуулдаг тэгээд би эрхлэгчийн хэлсэн ёсоор мөнгөө шууд Х.Ө******* эрхлэгч рүү явуулдаг юм. ...”Ариун *******” ХХК-с 20 тонн овьёос, 5 тонн цэвэр улаан будаа хандивласан бөгөөд тус компани бол тухайн өгсөн юмыг зарж борлуулаад цэцэрлэгийн гадаах тохижилт үйлчилгээгээ хийгээрэй гэж хандивласан юм. Уг хандивын зүйлийг хэнд зарж борлуулж авсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан тохижилт хийгээгүй мөн цэцэрлэгт худалдаж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р тал/,
Гэрч ийн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай цалин бууна илүү урамшууллын 165,000 төгрөг цалин дээр чинь нэмж оруулсан байгаа энэ мөнгөнөөс 150,000 төгрөгийг нь манай хүүхдийн Э ************ тоот данс руу хийгээрэй гэхээр нь 150,000 төгрөгийг тус данс руу ...2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ...150,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга дээр ******* цэцэрлэг ******** гэх утгатайгаар шилжүүлсэн. Дээр ******** тоот дансны эзэмшигч гэх даавуу зардаг хүний данс байсан юм. “Ариун *******” ХХК-аас 20 тонн овьёос, 5 тонн цэвэр улаан будаа хандивласныг манай байгууллагаас зарж борлуулж олсон мөнгийг юунд зарцуулсан тодорхойгүй байгаа юм....” /1-р хх-ийн 39-р тал/,
Гэрч ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Өмнө нь бас би хоёр удаа эрхлэгч Х.Ө******* д мөнгө өгч байсан санагдаж байна. Мөн өмнө нь өгсөн мэдүүлэг дээр бол надад хандаж эрхлэгч Х.Ө******* хэлэхдээ бол ур чадварын нэмэгдэл орсон байгаа 150,000 төгрөгийг нь шилжүүлчих гэж хэлдэг байсан үлдэгдэл 10,000 орчим мянган төгрөг дансанд үлддэг байсан. Би Х.Ө******* аас огт мөнгө зээлж авч байгаагүй. Мөн эд зүйл ч худалдаж авч байгаагүй. Харин Х.Ө******* надаас мөнгө зээлж авч байсан удаа зөндөө байдаг. Дээрх хоёр гүйлгээ бол цалин орсон өдөр Х.Ө******* над руу залгаад цалин орсон урамшуулал нэмж хийсэн байгаа буцаагаад миний данс руу явуулаадах гэсэн мөнгөн гүйлгээнүүд байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-р тал/,
Гэрч М.Баярмаа гийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш ажилтай бөгөөд тус цэцэрлэгт 11 жил ажиллаж байна. ...“Ариун *******” ХХК-с 20 тонн овьёос, 5 тонн цэвэр улаан будааг тус компаниас туслах багш нар болон жижүүр очиж савлаж шуудайлж манай байгууллага авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-р тал/,
Гэрч Д.Гантуяа гийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн. Дээрх байгууллагаас би албан ёсоор тоглоом хүлээж авсан зүйл байхгүй. Энэ тоглоомууд манай байгууллагад байхгүй. Харин би орлогын баримтыг харлаа тэр баримт дээр гарын үсэг зурсан байна. Ямар учраас гарын үсэг зурсан бэ гэвэл тайлан нэхээд байхаар нь гарын үсэг зурсан. Би эрхлэгч Х.Ө*******д хандаж тоглоом ирээгүй хэзээ ирэх вэ гэхэд удахгүй ирнэ гэж хэлээд орлогод авхуулсан. “” ХХК-тай холбоотой баримтууд нягтлан бодогч Ц.Уянгад байдаг. Тоглоомыг албан ёсоор хүлээж авсан зүйл байхгүй. Энэ тоглоомууд бол манай байгууллагад байхгүй бас ирээгүй. Би тухайн баримтыг харлаа мөн байна…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-р тал/,
Гэрч Д.Б 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллагад “******* *******” ХХК-аас 20 тонн овьёосыг бол очиж шуудайлж амыг нь оёсон. Харин будаа ачсан талаар мэдэхгүй байна. Би, , болон туслах багш нар бүгд байсан, бүгд ажилласан. Тэгээд эрхлэгчийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум руу овьёосыг зарж борлуулсан. Яг хэдэн төгрөгөөр зарж борлуулсан талаар мэдэхгүй байна. ...Харин хандивыг зарж борлуулаад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ёстой байсан. Энэ тоглоомын талбай бол одоо баригдаагүй байгаа. Энэ талаарх тайлан байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-р тал/,
Гэрч Ч.Дуламханд ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2002 оноос хойш Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт түүхий эд буюу арьс шир, ноос ноолуур худалдан авч борлуулдаг. Х.Ө******* гэх хүнийг танина. Х.Ө******* нь надад 2022 оны намар 16.700 кг овьёосыг тариалан болон бусад худалдахаар нийт 9,960,000 төгрөг буюу нэг килограммыг 600 төгрөгөөр тооцоолж авсан. ...Х.Ө******* нь манай нөхөртэй өөрөө ирээд овьёос авах уу гэж хэлсэн байсан. ...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3,960,000 төгрөгийг ******* Ө*******ы эзэмшлийн Хаан банкны ******** тоот данс руу "ОВ Delgertsogtoos" гэх утгатай шилжүүлсэн. Тухайн мөнгө нь 2022 онд Х.Ө******* аас худалдан авсан овьёосны төлбөр юмаа. Үлдэгдэл мөнгийг нь дансаар юм уу аль эсвэл бэлнээр өгсөн. Одоо бол овьёосны ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Х.Ө*******аас авсан овьёосны төлбөр болох 9,960,000 төгрөгийг бүгдийг нь өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-р тал/,
Гэрч Ч.Б 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай байгууллагад цэцэрлэгт хандив өгсөн. Тухайн цэцэрлэгт манай байгууллагаас хандив авчхаад бүтээн байгуулалтаа хийгээгүй байгаа юм. Зарим үед цэцэрлэгийн тэр хавиар явахдаа асуухаар удахгүй хийн гэж л хэлдэг байсан. Мөн цэцэрлэгийн нэг арга хэмжээн дээр эрхлэгч Х.Ө******* нь манай байгууллагыг хандив өгсөн гэж зарлаж, талархал илэрхийлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-р тал/,
Гэрч Ч.Ч 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...“******* *******” ХХК үйл ажиллагаа явуулаад 22 жил болж байна. ...Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч болон нягтлан мөн тус сумын Засаг дарга гурав ирсэн. Тэр үед цэцэрлэгийн эрхлэгч надад хандаж та манай байгууллагад хандив өгөөч гэж гуйж хүсэлт тавьсан. Тэр үед нь би түүнд хандаж 20 овьёос 5 тонн улаан буудай хандивыг өгье харин түүнийгээ зарж борлуулаад цэцэрлэгтээ шинээр тоглоомын талбай зэргийгээ хийж гүйцэтгээрэй гэж хэлсэн. ...Би тухайн цэцэрлэгээс хандив авсан гэдэг тайлан болон холбогдох баталгааг өгөөрэй гээд 10 орчим удаа шаардсан боловч Засаг дарга нь ч өгөөгүй мөн цэцэрлэгийн эрхлэгч нь ч өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-р тал/,
Гэрч Н.Хишигсүрэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2014 онд “” ХХК-г үүсгэж байгуулж захирлаар ажиллаж байна. ...Ө******* гэдэг хүн манай компаниас 2023 онд хүүхдийн тоглоом, тавилга, шатны резин авч байсан шиг санагдаж байна. Сэлэнгийн ******* сумын цэцэрлэгээс манай компани руу холбогдож тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн авахаар манай компани ********* дугаарын данс руу 2023 оны 10 сард мөнгөө шилжүүлээд сургалтын хэрэглэгдэхүүнээ авахаа болилоо гээд Эрхэмбаатар гэх хүний дансанд 10 дугаар сарын 12-ны өдөр 3,276,900 төгрөгийг “*******” гэх утгатайгаар хаан банкны ************* тоот данс руу шилжүүлсэн. Манай компани данс руу мөнгөө шилжүүлсэн учраас нөат мөнгийг хасаж буцаалтыг шилжүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-181-р тал/ гэсэн мэдүүлгүүд болон банкны дансны гүйлгээний хуулганууд /1-р хх-ийн 04-10-р тал/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
4.Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх *******алдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Х.Ө******* нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хуулийн этгээдээс цэцэрлэгт хандив болгон өгсөн эд зүйлийг худалдан борлуулж хувьдаа 9.960,000 төгрөг ашигласан, мөн нэр бүхий 9 багшид 42 удаагийн үйлдлээр авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгох тушаал гаргаж, нэмэгдэл цалинг өөртөө шилжүүлсэн авч 8.058.455 төгрөгийн хохирол төсөвт учруулсан, байгууллагын дансаас хүүхдийн тоглоом хэрэглэгдэхүүн авах зардалд 3.641.000 төгрөгийг хуулийн этгээдэд шилжүүлж улмаар өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан авч төрийн өмчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шунахай сэдэлтээр завшиж үрэгдүүлсэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан “хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн”-ээр гэм буруутайд тооцсон шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ө*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.
5.Шүүгдэгч Х.Ө******* болон түүний өмгөөлөгчөөс “... гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
6.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Ө*******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирлын хэмжээ, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* Ө*******ыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ...тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Х.Ө*******ы энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг /33*15.000=495.000/ түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож түүнд ногдуулсан торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй.
7. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Х.Ө******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“******* Ө*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох оногдуулсугай” гэж,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Ө*******д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж,
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Ө******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Ө*******ы энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг /33*15000=495.000/ түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож түүний нийт эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 9.505.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4.Шүүгдэгч Х.Ө******* д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Шүүгдэгч Х.Ө******* нь хохиролд 13.351.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН