| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2531002200260 |
| Дугаар | 2026/ДШМ/01 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/01
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Д аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгч С.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Г.Энхболд нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор холбогдох эрүүгийн 2531002200260 дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* ургийн овогт С******* *******, Монгол улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм оператор мэргэжилтэй, ам бүл *, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн *-* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: **********/
Шүүгдэгч С.******* нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20** оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Хьюндай робекс 3000 LC, Хьюндай робекс 3000 LC-7а загварын эксковатор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ** дугаар баг “******* гол” гэх нэршилтэй газар буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 11019.4м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 130,595,821 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 29,429,233 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Прокурорын газраас: С.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* ургийн овогт С******* ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт С******* ******* т 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт С******* ******* т оногдуулсан 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аван,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* аас 362.861.802 төгрөг гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулан,
Д аймгийн сумын нутаг Цэхэр цөөхөм гэх газар битүүмжилсэн, ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг У Т 2 дугаар гудамж 34 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг цуцлан,
Иргэний нэхэмжлэгч Н.Ж, Г.У нар нь Хьюндай робекс 3000 LC маркийн эксковатор, Хьюндай робекс 3000 LC-7а загварын эксковаторыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн,
Хэрэгт эд мөрийн баримтаар **********, *********** дугаартай Жи мобайль үүрэн харилцааны сим карт 1 ширхэг, 0168 дугаартай Qualicomm 3G CDMA гэсэн бичиглэлтэй хар өнгийн суурин утас 1 ширхэг, алтны агууламж бүхий шороо угаах зориулалттай хар өнгийн уяатай цэнхэр өнгийн хувин 1 ширхэг, хар өнгийн гэртэй ZG500 маркийн хар өнгийн жин буюу дэнс 1 ширхийг эд мөрийн баримтаар хураан авсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч С.******* т эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Гомдлын хууль зүйн үндэслэл:
Шүүгдэгч С.*******ыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...торгох, ...хорих...” ял шийтгэх зэрэг сонгох ялын санкцтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч С.******* ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлсэн, нэхэмжилсэн хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, цаашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, оршин суух тодорхой хаягтай, бага насны 3 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр торгох эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хянан үзэж, түүнд оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гээд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс авхуулаад С.******* ын хувьд гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн байдлаар маргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Мөн хэрэгт холбогдсоноос хойш дахин гэмт хэрэг, зөрчил үйлдээгүй. Дахин гэмт хэрэг, зөрчилд шалгагдаагүй. Өөрийнхөө үйлдсэн хэргийг маш сайн ухамсарлаж ойлгож байгаагаа илэрхийлж байгаа...нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, ухамсарлуулаад, ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлөх боломжийг нь олгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шүүгчийн техник хурааж байгаад нь хуульчийн хүрээнд санал нийлэхгүй зүйл байна. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл нь хохирол хор уршгийг арилгахад зарцуулагдах ёстой. Гэтэл шүүгч маань гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаар хоёр техникийг хурааж авахаар биччихсэн. Улсын орлого болгож яаж ашиглагдах талаар бичээгүй. Нэгэнт уг гэмт хэргийг үйлдчихсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэхдээ хор уршгийг арилгах ёстой. Түүнээс биш хоёр экскаваторыг хурааж байгаа бол хохиролд нь төлүүлэх ёстой. Хууль бусаар техникийг хурааж авсан гэж байгаа бол төлбөрийг нь С.*******аас нэхэж явах ёстой гэж хардаг. Ойн мод газар, ургамалд халдсан нь үндэслэлтэй. Амьтны аминд халдсан гэдэг нь бодитой биш харагдаад байгаа. Бодитой дүгнэлтийг эко инженер хийгээгүй. Г.Энхболд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш нилээд их зүйлийг ойлгож ухамсарласан. Үнэхээр их харамсаж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж энэ төрлийн гэмт хэрэг хийж болохгүй гэдгээ маш сайн ойлгож авсан. Цаашлаад учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Дахиж уг гэмт хэрэг хийхгүй байх талаар ойлголтыг маш сайн ойлгож авсан гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх гомдолд хариу тайлбар хэлэхдээ шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь тогтоогддог. Хохирлоос тодорхой хэмжээг төлж барагдуулсан. Төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлууд тогтоогдож анхан шатны шүүх хуралдаанд нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байсан. Улсын яллагчийн зүгээс зөвхөн ялын саналыг оруулах эрхтэй. Эрүүгийн хариуцлагын талаар шүүх эрх хэмжээний хүрээнд оногдуулдаг байгаа учраас ямар нэгэн байдлаар тусгайлан гаргах саналгүй байна. С.******* ын ашигласан хоёр техникийн иргэний нэхэмжлэгч нь Ж гэх хүнийх гэдэг нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр агуулгыг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл гэмт хэрэг үйлдэхэд оролцсон тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод зарцуулна гэж заасан. Тэгэхээр хоёр экскаватор шүүгдэгчийн эзэмшил болох нь тогтоогдоогүй. Тиймээс улсын орлого болгон хурааж, хохирол төлбөр төлүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн асуудал дээр дүгнэлт хийж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр С.******* т холбогдох эрүүгийн 2531002200260 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүгдэгч С.******* нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Хьюндай робекс 3000 LC, Хьюндай робекс 3000 LC-7а загварын эксковатор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 03 дугаар баг "******* гол" гэх нэршилтэй газар буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 11019.4м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 130,595,821 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 29,429,233 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Байгаль орчинд учруулсан хохирлын төлбөр ******* сумын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог... Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,
Гэрч Т.А 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэрнээс хойш би энэ 2 экскаваторыг ашиглаагүй. Хэн байршуулсан, хэн нуусан талаар би мэдэхгүй байна. ******* гэх хүнийг би танина. Өнгөрсөн жил дээр хэлсэн 2 экскаваторын нэгийг нь У гэх хүнээс Улаанбаатар хотоос, нөгөө нэгийг нь Шарын голын хүйтний гол орчмоос Ж гэх хүнээс түрээслэхээр тохирч байсан. Ж гийн хүйтний гол орчимд байсан экскаватор засвар хийх шаардлагатай байсан тул *******аар засварлуулж ******* гол руу явуулж байсан. ******* гол дээр очоод дахиад засвар хийж байхад цагдаагаас хүмүүс ирж байсан. Миний нэр дээр суурин утас болон Жи мобайлын дугаар байхгүй. Сэлэнгэ аймгийн ******* сумын гэртээ 01-10-ны өдрийн хооронд, 11- ний өдөр Улаанбаатар хотод ирж нэг хоночхоод буцаад ******* сумын гэртээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/,
Гэрч Г.У ын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ хүнийг танина. Би хувиараа дампний сэлбэг захиалгаар оруулж ирж зардаг. Өмнө нь надаас сэлбэг авдаг байсан болохоор танина. 2024 оны 04 дүгээр сард 10,000,000 төгрөгийг нь бартер, 20,000,000 төгрөгийг бэлэн тооцож нийт 30,000,000 төгрөгөөр Чулуунсүх гэж хүнээс Хьюндай 3000 маркийн экскаваторыг худалдан авч байсан ******* улсын хэмжээнд алт хөтөлбөр эхлэх гэж байгаа албан ёсны зөвшөөрөлтэй уурхай эрхэлж ажиллах болохоор сарын 5,000,000 төгрөгөөр экскаватороо ашиглуулаач гэхээр нь би 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Урьдчилгаа 2 сая төгрөг авсан. Үлдэгдэл мөнгөний тооцоогоо одоо хүртэл хийгээгүй байгаа. Одоо энэ экскаватор Сэлэнгэ аймгийн ******* суманд *******т байгаа. Машин, механизм ашиглуулах түрээсийн гэрээгээ би танд гаргаж өгч байна. ******** гэсэн арлын, ******* гэсэн улсын дугаартай. Экскаватороо буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-р тал/,
Гэрч Н.Ж гийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ хүнийг танина. Би 2017 онд Хьюндай 3000 маркийн, 2020 онд Хьюндай 380 маркийн 2 экскаватор худалдан авч уул уурхайн компаниудад түрээсэлдэг байсан. Хьюндай 380 маркийн экскаватороо 3 жилийн өмнө зарсан. Хьюндай 3000 маркийн экскаватороо Дархан уул аймгийн сумын Барилга орд ХХК-д 2023 он хүртэл түрээсийн гэрээ хийж ашиглуулж байгаад уурхайн ажил зогссон. Тус уурхайд ажиллаж байх хугацаанд ******* миний экскаваторыг хариуцаж засвар үйлчилгээ хийж байсан. ...Засвар үйлчилгээ хийдэг ******* аар авч ирүүлэх гээд хавар ярьсан чинь тусгай зөвшөөрөлтэй компанид түрээсээр 20 хоногийн хугацаатай 4 сая төгрөгөөр оруулаад өгье гэж гэрээ хийсэн. Надад мөнгө төгрөг өгөөгүй. Тэгээд хугацаа дуусаад экскаватороо авахаар ярьсан чинь Экологийн цагдаад хураалгасан гэж байсан. Арлын дугаарыг нь санахгүй байна. Улсын дугаар нь 6518УН гэж байгаа. Экскаватороо буцааж авч албан ёсны тусгай зөвшөөрөлтэй компанид түрээсээр ашиглуулмаар байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64-р тал/,
Гэрч Б.Э 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэр ******* гол гэх газар өөрийн найз С******* ******* ын хамт очсон. Тухайн газарт очиж 2 ширхэг Хьюндай 3000 маркийн экскаваторыг янзалсан. ...Бид хоёр 7 хоног дээрх техник хэрэгслүүдийг ашиглаж ажилласан боловч алт олж чадахгүй туршлага дутаад ерөөсөө хоосон байгаад байсан болохоор 05 дугаар сарын 25-ны өдөр буцаж би Эрдэнэт рүү, ******* 2 ширхэг Хьюндай 3000 маркийн экскаваторыг ачих машин олж ирэхээр Улаанбаатар хот руу явахаар болж тухайн ухсан газраасаа 100-200 гаруй метрийн зайд дээрх техник хэрэгслүүдээ модон дунд оруулж байрлуулаад орхисон. ...ээлжнээс буусан амарч байхад найз С.******* залгаад хамт Сэлэнгэ аймгийн ******* суманд очиж 2 экскаватор янзална, 1 экскаваторыг нь унах шаардлагатай байна, хамт явчихаад ирье гээд гуйгаад байхаар нь хамт явж байсан. Тэгтэл 2 экскаватораа янзалчихаад байж байтал С.******* энд 7 хоног ажилчихаад явья гэхээр нь би зөвшөөрч, *******ын зааж өгсөн газруудыг ухаж өгөх болсон. Найз С.******* ын хамт Д аймгийн зарын грүппэд зар байршуулж байгаад 3 тонны түлш зөөдөг хөлсний автомашин /запрушка/ түрээслэн ******* голд байх экскаватор дээр хүргүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Н.Жамцансамбуу гийн 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Иргэн С.******* т 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс түрээсийн гэрээ байгуулж тухайн экскаваторыг түрээсэлсэн юм. ...Миний эзэмшлийн экскаваторыг улсын орлого болгохгүй буруутай этгээдээс зах зээлийн үнэлгээг гаргуулж. Надад миний эзэмшлийн экскаваторыг буцаан өгөхийг хүсэж байна...” гэжээ. /хх-ийн 46-47-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.У ын 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Иргэн С.******* т 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс түрээсийн гэрээ байгуулж тухайн экскаваторыг түрээсэлсэн юм. ...Миний эзэмшлийн экскаваторыг улсын орлого болгохгүй буруутай этгээдээс зах зээлийн үнэлгээг гаргуулж. Надад миний эзэмшлийн экскаваторыг буцаан өгөхийг хүсэж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,
Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №07 дугаартай “...Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг, ******* гол гэх газарт нэр бүхий иргэд Hiundai маркийн 2900, 3000 экскаватор ашиглан тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх талбайд шинжилгээ хийж дүгнэлт гаргав. Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/37, А/31 дүгээр тушаалаар батлагдсан "Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал"-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-аар тус тус тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 130,595,821 төгрөг байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 29,429,233 төгрөг тус тус болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-104-р тал/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01-29-01/068/41 дугаартай “...Иргэн С.******* т холбогдох зөрчилд ******* сумын нутаг “******* гол” гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай “Эко инженеринг” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газарт учруулсан хохирлын үнэлгээ 948024*3=2844072 төгрөг, газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 24451608*2=48903216 төгрөг, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ 1952783*3=5858349 төгрөг, ургамлан нөмрөгт учруулсан хохирлын үнэлгээ 1603144*5=8015720 төгрөг, усан орчинд учруулсан хохирлын үнэлгээ 63598359*3=190795077 төгрөг, амьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээ 55440*2=110880 төгрөг, ойн санд учруулсан хохирлын үнэлгээ 28635085*3=76905255 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 333,432,509 төгрөг болж байна...” гэх улсын байцаагчийн акт /хх-ийн 109-р тал/,
“Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “...Хюндай Робекс 3000-LC хуучин экскаватор 21,750,000 төгрөг, Хюндай робекс 3000LC-7А хуучин экскаватор 20,000,000 төгрөг, нийт 41,750,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ин 115-123-р тал/,
Ашигт малтмал газрын тосны газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10/3583 дугаартай: “...Танай ирүүлсэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16-4/2974 дугаартай албан бичигтэй танилцлаа. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан бичигт дурдагдсан солбицол бүхий талбайг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Орон нутгийн тусгай хамгаалалттай газартай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан тоот /хх-ийн 147-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-12-р тал/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-23-р тал/,
Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24-31-р тал/,
Эд мөрийн баримтаар жи мобайлын сим карт, хар өнгийн суурин утас, цэнхэр өнгийн хувин, хар өнгийн жин /дэнс/ зэргийг хураах тухай мөрдөгчийн тогтоол х/х-ийн 34-р тал/,
Шинжээчийн зардал болох 3,000,000 төгрөг нэхэмжилсэн тухай баримт /хх-ийн 77-р тал/,
Шүүгдэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 176-207-р тал/,
Шүүгдэгчийн хохирол төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 246-р тал/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.
3.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчийг тус хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл буюу ойн сан бүхий газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн орон нутгийн тусгай хамгаалалттай газарт алт олборлох үйл ажиллагаа явуулсан, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулан шийдвэрлэсэн байна.
5.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, халдлагад өртөж буй объектын шинж байдал, шүүгдэгчийн уг гэмт үйлдэлд хандаж буй хандлага, хохирлоо төлсөн эсэх зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь Эрүүгийн хуулийн зорилго зорилтод нийцсэн анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
6.Дээрхи шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.******* болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ “...Шүүгдэгч С.******* нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, түүний ар гэрийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ.
7.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн болон ар гэрийн нөхцөл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг оногдуулснаас 06 /зургаа/ сарын хорих ялыг хасч хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай робекс 3000 LC маркийн эксковатор, Хьюндай робекс 3000 LC-7а загварын эксковатор нь иргэний нэхэмжлэгч Г.У, Н.Ж нарын эзэмшлийн хөрөнгө болох нь тогтоогдсон боловч уг техникүүд нь уг газарт байнга байршиж энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх, уг гэмт хэргийн хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлж байгаа болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байх тул уг техникүүдийг хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Учир нь: Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхэд техник хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжгүйн дээр, өөрөө ухагч, тээвэрлэгч, шороо угаах усан буу гэх мэтийн хэрэгслүүдийг ашиглаж гэмт хэргийн явцыг түргэсгэх, өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг.
Иймд гэмт үйлдэлд ашигласан техник хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч нарын хөрөнгө болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тогтоогдсоноор тэдэнд буцаан олгогдож, гэм буруутай этгээдээс хөрөнгийн үнэлгээтэй тэнцэх хэмжээний хохирол гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэснээр энэ төрлийн гэмт хэрэг таслан зогсоогдохгүй байгаа тул уг техникүүдийг хураан улсын орлогод оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэх ба харин тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч хууль ёсоор тогтоогдсон этгээдүүд гэм буруутай шүүгдэгчээс хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх боловч дээрх улсын орлого болгож буй техникүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар түүний хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй.
8.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолын
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт С******* ******* т 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт С******* ******* т оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,
6 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч С.******* ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай робекс 3000 LC маркийн эксковатор, Хьюндай робекс 3000 LC-7а загварын эксковатор, С.*******ын эзэмшлийн 63-47 ОРО улсын дугаартай Porter загварын KMFXKS7BP2U574039 арлын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгслийг тус тус хураан авч хохирол барагдуулахад зарцуулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч С.******* энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 39 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ