2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/10530

 

 2025           12               09                                                 192/ШШ2025/10530                                   

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Г ХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Э, Б.Б, К ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 61 877 336 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-оос татгалзаж, хариуцагч Ж.Э, К ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, ЗГ** тоот зээлийн гэрээний төлбөрт нийт 61 877 336.82 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй бөгөөд 6 сарын хугацаанд төлөхөөр ба хариуцагч нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2025 оны 11 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгчийн Голомт банк дахь ** тоот дансанд төлнө. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 61 877 336.82 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 36 877 336.82 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Хариуцагч Ж.Э, К ХХК нар нь төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд 3Г** дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ** дугаар Барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр болон БДГ** дугаар батлан даалтын гэрээгээр хангуулах, үүргийн гүйцэтгэлд хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр болон хууль тогтоомжид заасан журмын дагуу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г ХК-ийн урьдчилан төлсөн 537 537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 268 768.5 төгрөг, хариуцагч Ж.Э, К ХХК нараас 268 768.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.МӨНХЦЭЦЭГ