| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2531000000141 |
| Дугаар | 2026/ДШМ/02 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/02
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Р.Мягмардорж,
Шүүгдэгч О.Т*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч О.Т*******т холбогдох эрүүгийн 2531000000141 дугаартай, 316/2025/0210/Э/208/2025/0100 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт О******* Т*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймаг, С******* суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, С******* сум,* дугаар баг,** дугаар хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, урьд
-С******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 08 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 702,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: *************/
Шүүгдэгч О.Т******* нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Н.О******* **-** ******* улсын дугаартай “******* ” маркийн автомашиныг нь “маргааш хүртэл түр хэрэглүүлээч” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авч, 2025 оны 02 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд иргэн Ш.М барьцаанд тавин нийт 4,800,000 төгрөгийн зээл авсан,
-Мөн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Н.О ын зөвшөөрөлгүйгээр түүний “ХААН” банкны тоот данс руу нэвтрэх нэр, нууц үгийг нь ашиглан интернэт банкны аппликейшнд нь хууль бусаар нэвтрэн орж 600,000 төгрөгийг нь “ХААН” банкны тоот данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Прокурорын газраас: О.Т*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* ургийн овогт О******* Т******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн тээврийн хэрэгслийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон бол итгэлийг урвуулан ашиглаж залилж авсан” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын кибер орчинд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд: ээр халдаж, банкны аппликейшнд хууль бусаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн банкны аппликейшнд хууль бусаар нэвтрэн орж, 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар шилжүүлэн авсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тогтоож эдлүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т*******т оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Од хохирол 150,000 төгрөг, банк бус болон М, Пи-си-мол, финанс зэрэг байгууллагаас хохирогч Н.О ын нэрээр авсан зээл, гар утасны зээлийн хүү, алдангийг, /хохирогч Н.О нь үнийн дүнг тодорхой хэлээгүй учраас/ иргэний нэхэмжлэгч Ш.М ийг 4,800,000 төгрөгийг шүүгдэгч О.Т******* өөс тус тус гаргуулан олгон,
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин т******* болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аван,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа:
...О.Т******* нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Н.О******* 41-67 ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг нь маргааш хүртэл түр хэрэглүүлээч гэж хуурч аван, 2025 оны 02 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд иргэн Ш.М барьцаанд тавин 4,800,000 төгрөгийн зээл авсан,
2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Н.О зөвшөөрөлгүйгээр түүний Хаан банкны ... дугаар данс руу нэвтрэх нэр, нууц үгийг нь ашиглан интернэт банкны аппликейшнд нь хууль бусаар нэвтрэн 600,000 төгрөгийг нь Хаан банкны ... дугаар данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлах гэмт хэрэгт холбогдсон.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор О.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна.
О.Т******* нь мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаагүй, болсон үйл баримт, холбогдсон хэргийн талаар үнэн зөвөөр хүлээн мэдүүлж ирсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг анхан шатны шүүх тодорхойлсон, шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон хохирогч нар хохирлыг төлж барагдуулах талаар харилцан тохиролцож бичгээр хүсэлт гаргасныг хэрэгт хавсаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.
О.Т******* үйлдсэн. Чин санаанаасаа гэмшиж мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж явсан. Онцлог нь төлбөрөө төлж чадаагүй нөхцөл байдал байгаа. О.Т*******ийн хувьд хувийн байдлыг нь харвал 2012 онд хөнгөн төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн байна. Тухайн үед 2002 оны хууль үйлчилж байсан. Ялтай байх хугацаа гэх зүйл арилж алга болсон. 3 төрлийн зүйл ангитай хэрэгт буруутгагдаж байгаа боловч 1 объектод халдсан нөхцөл байдал байгаа. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. О.Т******* төлж барагдуулсан гэхээсээ илүү түүний ар гэрийнхэн арилгаж дуусгаж өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хохирлын баримтуудыг танилцуулж байна гэдгийг анхаараарай. Хувийн байдлын талаас анхаарч үзнэ үү. Хүүхэд нь 1 сарын өмнө мэндэлсэн. Түүний аав нь элэгний хорт хавдартай. Биеийн эрүүл мэндийн байдал тааруу байна. Ээж нь өнөөдөр ирчихсэн байна. Хүүхдийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлье гээд хохирол төлбөрийг арилгасан байна. Уг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд дээрх зүйл ангиудад буруутгагдсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байхдаа буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бусдад хор хөнөөлтэй зүйл хийхгүй гэж өөртөө амласан. Эхнэр маань надгүйгээр хүнд байдалтай байна. Цаашлаад зөв амьдарна гэж амлаж байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан. Анхан шатны шүүх хуралдаан болоход шүүгдэгч маань хохирогчид хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдалтай байсан. Анхан шатны шүүх хуралдаанаар 3 зүйл ангид заасан хамгийн бага хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирсон гэж улсын яллагчийн зүгээс харж байна. Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр О.Т*******т холбогдох эрүүгийн 2531000000141 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангиудад заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч О.Т******* нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Н.О******* *-** ******* улсын дугаартай “******* ” маркийн автомашиныг нь “маргааш хүртэл түр хэрэглүүлээч” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авч, 2025 оны 02 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд иргэн Ш.М барьцаанд тавин нийт 4,800,000 төгрөгийн зээл авсан.
-2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Н.О зөвшөөрөлгүйгээр түүний “ХААН” банкны тоот данс руу нэвтрэх нэр, нууц үгийг нь ашиглан интернэт банкны аппликейшнд нь хууль бусаар нэвтрэн орж 600,000 төгрөгийг нь “ХААН” банкны тоот данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлсан гэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т*******: “...Н.О таксинд явдаг учраас таньдаг байсан. Тухайн үед миний гаргасан буруу шийдвэрээс болсон. Хүнээс хүүтэй мөнгө аваад хүүнд нь дарамтлуулаад алуулчихлаа гээд эхнэртэйгээ ярьж байсан юм. Санхүүгийн хүнд байдалд орчихсон учраас дараа нь өгчихнө гэж тооцоолсон юм. Зээл хаагаад зөрүү мөнгө өөртөө гаргаад авчихъя гэж бодсон юм. ...Урд нь Хаан банк дээр зээл хөөцөлдөж байхдаа Од интернэт банкийг нь нээж өгч байсан. Хууль бус гэмт хэрэг гэдгийг мэдэж байсан. ...Одоо болтол санхүүгийн байдал дээрдэхгүй л байна. Эхнэр жирэмсэн, хүүхэд 6 настай учраас ямар ч боломж байгаагүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 1-12-р тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.О: “...Банк бусаас 4,800,000 төгрөгийн зээл, сар 877,000 төгрөгийг 3 сар төлсөн, 2 гар утас авч өгсөн. Эхний 1 сар буюу 4 дүгээр сарынхыг би өөрөө төлсөн. Нийт 800,000 төгрөгийг би өөрөө төлсөн. Мөн 600,000 төгрөгөөс 450,000 төгрөгийг нөхөн төлсөн байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 1-12-р тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ш.М: “...4,800,000 төгрөгөө л өгчихвөл болноо, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх /2хх-ийн 1-12-р тал/
-Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний найз Т******* гэж залуу 2025 оны 02 дугаар сарын 08-ны орой манай гэрт эхнэртэйгээ ирээд “Маргааш” хүртэл машины түр хэрэглүүлээч” гэж” гэх мэдүүлэг /хх-ийн 15,17,23-24-р тал/;
-Иргэний нэхэмжлэгч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Т*******т өгсөн мөнгөө эргүүлээд авмаар байна. Одоогоор нэг ч төгрөг эргүүлэн аваагүй байгаа. Би О машиныг бол өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн биеэр эргүүлэн өгсөн юм. Одоо надад Т******* мөнгөө авах үлдлээ” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/
Гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Т******* гэх залуугийн төрсөн ээж О над руу гар утсаар залгаад “эгч нь чиний өрийг дарах гэсэн юм, зөндөө удаачихлаа, хүү маань зээл авч надад мөнгө өгөх гэж байгаа юм зээл авах гэсэн чинь аппликэйшны зээл хаах болчихлоо 2,500,000 төгрөг хэрэг болоод байна, манай хүү чамд өөрийнхөө машиныг аваачаад өгчихнө чи 2500,000 төгрөг түр өгчихөөч 2-3 цаг болно” гэж хэлсэн. Удалгүй Т******* гар утсаар залгаад “ээж тань руу залгасан юм уу та надад 2,300,000 төгрөг түр өгч байгаа би таньд өөрийнхөө машинаа байршуулчихъя. Тэгээд 2-3 цагийн дараа эргүүлээд мөнгөө өгнө” гэж хэлсэн. Би тухайн үед гэртээ байсан болохоор “машинаа манай оффисын урд ирээд тавьчих түлхүүрээ манай ах болох Гт өгчих” гэж хэлсэн. Тэгсэн удалгүй машинаа аваад ирлээ гээд ах маань залгаад “энэ машин чинь банк бусын нэр дээр байдаг юм байна хэрэггүй юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “2-3 цаг болно та аваад оффисын урдаа тавьчих” гэж хэлсэн. Тэгээд над руу гар утсаар залгаад “эгчээ машинаа тавьчихлаа шүү” гэхээр нь Хаан банкны ********* тоот данс руу 2,300,000 төгрөгийг “tuguldur zeel haah” гэсэн утгатайгаар шилжүүлсэн юм. Тэр өдрийн оройноо Т******* дахин залгаад “мөнгө дутаачихлаа эгчээ 500,000 төгрөг нэмээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь дээрх данс руу мөн 500,000 төгрөг шилжүүлсэн. 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг дэлгүүрт байхад утсаар яриад “мөнгө хэрэг болоод байна эгчээ” гэхээр нь би “хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй Т******* авгайтайгаа хүрч ирээд “2,000,000 төгрөг өгөөч эгчээ эхнэрийн зээл байгаад байна. Тэрийг хаахгүй бол батлан даагч нь болохгүй байна” гэж хэлсэн. Би “Хаан” банкны эдийн засагч нь хэн юм гэхэд Уянга гэдэг нэрийг хэлсэн. Би эдийн засагчаа хараагүй гэхээр нь “Та хоёр худлаа яриад байгаа юм биш үү гэхээр нь үнэн гээд байсан”. Тэгж байгаад би дээрх данс руу мөн 2,000,000 төгрөг шилжүүлсэн юм. ...Надад машинаа үлдээсэн болохоор би мөнгөө өгөөд машинаа авах юм болов уу гэж бодоод байж байгаа юм. Тухайн үед би Т*******тэй амаараа ярилцаж тохиролцоод би мөнгө өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,
Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Т******* эхнэртэйгээ болон манай хүү О гурав хүрч ирээд манай гэрт архи уусан. Тэр үед гэхдээ Т******* уугаагүй эхнэр нь 2-3 татаж байсан. Тэгээд тэр өдрөө Т******* эхнэртэйгээ манайд байж байгаад О хүүгийн маань машиныг унаад явсан. Би тэр үед нь О өгөөд явуулсан юм болов уу гэж бодсон. Тэр өдрөөс 2 хоногийн дараа О манайд машингүй ирэхээр нь машинаа яасан юм гэхэд Т******* машиныг маань аваад явсан ажил төрөл зохицуулна. Банкнаас мөнгө зээлж байгаа гэж хэлсэн. Улмаар О машингүй нилээд олон хоног болохоор нь Т******* рүү залгаад “чи хүүхдийн машин өгөөч ээ машинаар чинь хоолоо олж иддэг, хүүхэд ш дээ” гэж хэлэхэд “За маргааш өгье, нэг өдөр өгье” гэх зэргээр хойшлуулаад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/;
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...Би “Ри-макс” нэртэй ломбардын захирал байгаа юм. Манай эхнэр бол ломбард дээр ажилладаг. Эхнэр маань Т******* гэх залуу I phone 16 pro, Samsung galaxy a55, Samsung fit 3 загварын бугуйн цагийг барьцаанд тавиад гэрээний хугацаа дуусчихлаа. Т******* рүү залгасан боловч утсаа авахгүй сүүлдээ холбогдохоо больсон талаар хэлсэн. Харин хамт явсан гэх О гэх залуу нь би ломбардад тавиагүй учраас надад хамаагүй гэж хэлсэн. Улмаар гэрээний хугацаа дуусаад хэд хэдэн удаа Т*******тэй холбогдох гээд чадаагүй. Гэрээнд заасан хугацаа дуусаж нэлээд хэд хоног хүлээсний эцэст дээрх эд зүйлс хураагдсан. Улмаар уг гар утаснууд болон бугуйн цагийг зарахаар болсон юм. Улмаар I phone 16 pro загварын гар утсыг бол хүнд зээлээр 3,200,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Samsung galaxy a55, Samsung fit 3 загварын бугуйн цаг бол зарагдаагүй одоогоор байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/;
Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” төвд “” нэртэй ломбард ажиллуулдаг юм.Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2 залуу орж ирээд 3 эд зүйл барьцаалаад зээл авах гэсэн юм. Тухайн 3 эд зүйл нь I phone 16 pro, Самсунг А55, Huawei pit 3 цаг эдгээр зүйлийг барьцаалж 4,000,000 төгрөгөөр тавъя гэхээр нь манайх 3,700,000 төгрөгөөр авахаар тохиролцож О.Т******* ийн нэр дээр барьцаалж зээл авсан. Манайд 14 хоногийн хугацаатай тавьсан. Хоногийн хугацаа дуусаж О.Т******* рүү залгахад утсаа аваагүй. Тухайн үед О.Т******* тэй хамт явж байсан О гэх залуу руу залгахад “тавьсан хүн рүү нь залга надад бол хамааралгүй” гэж хэлсэн. Тэр цагаас хойш хугацаа дууссаныг мэдэгдэхээр 2025 оны 02 дугаар сарын 28-ны залгахад холбогдоогүй. 2025 оны 03 дугаар сарын 05-нд залгахад мөн адил утсаа аваагүй. 2025 оны 03 дугаар сарын 11-нд залгахад холбогдох боломжгүй байсан. Ингээд ерөөсөө холбогдож чадахгүй байсан болохоор хурахаас өөр аргагүй болсон. Т******* нь өөрөө манайхтай буцаж нэг ч холбогдоогүй. Би барьцааны зүйлийг хураагаад нөхөр Г.О өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/;
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хамаатны дүү М гар утсаар залгаад хүн машин барьцаанд тавиад мөнгө авах гэсэн юм байна. Та машиныг нь үзээдхээч гэж хэлсэн. Нэг залуу над дээр ирээд машин үзүүлсэн ба миний машин байгаа юм би удахгүй мөнгөө өгөөд машинаа буцаагаад авчихна гэж хэлсэн. Тэгэхээр нь бичиг баримтыг нь асуугаад харахад банк бус дээр байсан. Энэ машин банк бус дээр байна гэхэд зээлтэй байгаа юм зээлээ хаачихаад буцаагаад мөнгөө өгчихнө гэж хэлсэн. Тэгээд над дээр машинаа үлдээгээд явсан юм. Тэгээд би машиныг Салхитын аманд байх дүүгийн гэрийн гражид аваачаад тавьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/;
Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хаан банкны тоот данс эзэмшдэг. Ашигладаггүй 5084458988 гэж данс байгаа гэхдээ би дугаартай дансанд 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “о” гэсэн утгаттай гүйлгээгээр 600,000 төгрөг миний дансанд орсон. Би 1xbet спорт бооцооны агент хийж байгаа юм. Тэгээд миний данс руу О.Т******* гэж хүн миний хувь чат руу зурвас илгээж “о” гэж утгатай 600,000 төгрөг хийчихлээ миний аккаунтыг цэнэглээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би О.Т******* ийн 1xbet аккаунтыг нь шилжүүлсэн мөнгөн дүнгээр цэнэглэж өгсөн. Би Т******* гэж хүнтэй харилцсан чат болон бусад мэдээллүүд надад байгаа, би тухайн хүнийг танихгүй ямар ч харилцаа хамааралгүй зүгээр манайхаар үйлчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/,
Иргэний нэхэмжлэгч “ финанс ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н.О нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагад хандан **-** ******* улсын дугаартай “Тоёота пассо” маркийн тээврийн хэрэгслийг “унах зээл”-ийн нөхцөлөөр нийт 4,700,000 төгрөгийн зээл авсан. Одоогийн байдлаар гэрээнд заасан хугацаандаа төлөлтөө хийгээгүй сүүлийн 3 сар буюу 86 хоног зээлээ төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөнгөө төлөхгүй байсан учир Н.О уулзахад “найздаа мөнгө авч өгсөн. Тэр найз маань мөнгөө төлөхгүй байгаа юм. Би найзыгаа цагдаад өгсөн байгаа гэж хэлсэн. Н.О өөрийн биеэр ирж зээл авсан. Анх зээл авахдаа Н.О хэнтэй ирж байсан гэдгийг санахгүй байна. О.Т******* гэж хүнийг мэдэхгүй. ...Манай байгууллагатай байгуулсан гэрээнд заасан мөнгийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг,
Н.Оргодлын цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Мөнгөн шилжүүлгийн баримт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Харилцсан чат, дансны хуулга, Ш.М ээс шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, О.Т******* ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “М ” ХХК-ийн гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар, “Хэрэглээний лизинг” ХХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, “ финанс ББСБ” ХХК-ийн мэдэгдэх хуудас,“ финанс” ББСБ ХХК-ийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь,Тээврийн хэрэгслийн лавлагаа, Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, О.Т******* ийн дансны хуулга,Т.Э ын депозит дансны хуулга, Барьцаат зээлийн гэрээний хуулбар, О.Т******* ийн өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Шийтгэх тогтоолын хуулбар, “ финанс ББСБ” ХХК-ийн Зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн нотлох баримт болон шүүгдэгч хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэм маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Т******* ийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 17.1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дүгээр зүйлийн 1-д “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-д “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч О.Т******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж учруулсан хохирол төлбөрийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад бүрэн төлж барагдуулсан болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөн түүний үйлдэл тус бүрт ялгамжтай байдлаар өөрчлөн найруулж хулгайлах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар дүйцүүлэн тооцож уг ялыг эдэлсэнд тооцож, харин залилах, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэгт торгох ял оногдуулан торгуулийг ялыг биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоон өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
5.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтуудад өөрчлөлт оруулан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолын
2 дахь заалтыг:
“Шүүгдэгч ******* ургийн овогт О******* Т*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 512 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан шүүгдэгч О.Т*******т мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 3,150,000 төгрөгөөр тогтоож, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнд оногдуулсан 512 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийн 1 өдөртэй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг дүйцүүлэн тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялыг нь эдэлсэнд тооцсугай” гэж,
4 дэх заалтыг:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.Т*******т оногдуулсан 3,150,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч анхан шатны шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулсныг дурьдсугай.
3.Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.
4.Шүүгдэгч О.Т*******т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн магадлал хүчин т******* болтол хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ