| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2026/00468/И |
| Дугаар | 191/ШШ2026/01495 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/01495
| 2026 01 23 | 191/ШШ2026/01495 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ББСБ ХХК хүсэлттэй, Ц.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч нь ББСБ-ийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байх ба хариуцагч хүсэлт гаргаж, холбогдох баримт ирүүлснийг судлан үзсэний үндсэн дээр зээл олгохоор шийдвэрлэж 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 11324 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ /цаашид зээлийн гэрээ/ гэх байгуулсан. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээнд заасны дагуу 150,000 төгрөгийг хариуцагчийн ******* дугаартай Хаан банкны дансанд 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталж хариуцагч 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үндсэн зээл, хүүгийн хамтаар тус тус төлөлт хийхээр тохиролцсон ч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Урьд хариуцагчийн бүртгэлтэй хаягт нэхэмжлэл гаргасан боловч хаягт бүртгэлтэй боловч одоогоор хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар аймгийн Наран сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон. Түүний хаяг нь тодорхойгүйн улмаас шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа учир Ц.******* гэх хүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, ******* ******* ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 11324 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 315/ШЗ2025/01804 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ц.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Ц.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. ******* ******* ББСБ ХХК болон Ц.******* нарын хооронд 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан, уг гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Ц.*******ийн оршин суух 0 гэх хаягийн дагуу шүүхэд хандсан ба Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 315/ШЗ2025/01804 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.*******ийн оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн лавлагаагаар дээрх захирамжид заасан хаяг гарч ирсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн дээрх гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Ц.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу Ц.*******ийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК /утас: *******/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ