Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/03

 

          М.Б******* холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Т.Солонго нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/237 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр М.Б******* холбогдох эрүүгийн 2533001150107 дугаартай,  1 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Хан ******* овогтой М******* Б, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, Сэлэнгэ аймаг З******* сум 2-р баг ******* гэх газарт хөдөө орших суух, /РД: ****************/

Яллагдагч М.Б нь Сэлэнгэ аймгийн О******* сум ******* тосгон шар ус 1 дүгээр баг булаг гэх газар 20*** оны 06 дугаар сарын 05-ны өдөр үл ялих зүйлээр маргалдаж нүүр хэсэгт нь цохисны улмаас доод 2-р их арааны булгаралт, зүүн шанаанд цус хуралт, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: М.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын шүүхээс:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б од холбогдох 2533001150107 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорт буцаан,

Прокурорт хэргийг очтол яллагдагч М.Б******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдан, ...шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ:

...Шүүгчийн захирамжийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан гэж дүгнэж, дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/Ш3/237 дугаартай шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үгүйсгэх талаар:

1.1 Шүүх Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй, дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж дүгнэсэн талаар,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж хуульчилсан ба хохирогчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлгийн нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй, хохирогчоос дахин мэдүүлэх авах шаардлагагүй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлэг өгсөн байна.

1.2 Хэрэг учрал болох үед М.Б, нар л байсан өөр хэн нэгэн этгээд байгаагүй, хувийн таарамжгүй харилцааны улмаас М. Б, ын нүүр хэсэгт цохисны улмаас хөнгөн гэмтэл учирсан ба М.Б ын гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна Мөн гэмт хэрэг гарсан цаг хугацаа тодорхой гомдол гаргасан. Учир нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн хэлтэст гомдол гаргасан.

Хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаар бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэж мэдүүлсэн.

Харин яллагдагч М.Б нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр уг хэрэг учрал болсон гэж мэдүүлдэг ба дээрх хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг он сарын хувьд зөрүүтэй боловч эмнэлгийн бичиг баримтуудаар хохирогчийн мэдүүлэг үнэн зөв болох нь тогтоогддог. Дээрх мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагагүй хэрэв шүүх шаардлагатай гэж үзвэл, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийг шүүхийн шатанд хэлэлцүүлгийн явцад тогтоох бүрэн боломжтой ба энэ нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэж байна

1.3 Хохирогчийн өмгөөлөгч хүсэлт гаргасан ба түүнийг прокуророос хүлээн авч бүрэн хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу мөрдөгч хүсэлтэд дурдсан гэрч нараас мэдүүлэг авахаар хаягаар очсон боловч хаягтаа байгаагүй талаар гэрэл зураг, мөрдөгчийн тэмдэглэлийг хавтас хэрэгт хавсаргасан. Дээрх хүсэлтэд дурдсан гэрч нар нь хэрэг учрал болох үед байгаагүйг дурдах нь зүйтэй байна.

1.4 Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг шалган тогтоох ёстой ба тухайн гэмт хэрэг юунаас, ямар шалтгааны улмаас гарсан, хохирогч, яллагдагч нар нь хоорондоо ямар харилцаа холбоотой эсэх, хэрэлдэж маргалдсан, таарамжгүй харьцаа бий эсэх, таарамжгүй харьцаа бий болоход хэн, юу нөлөөлсөн зэргийг шалгах шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь заалтыг буюу нотолбол зохих байдлуудыг нотолж ирүүлэх нь хэргийг үнэн бодитой шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэлээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нотолбол зохих байдал”-ыг “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно" гэж хуульчилсныг шүүх хэрэгжүүлэх боломжтойн дээр мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсний дагуу өөрийн дотоод итгэлээр үнэлэх атал мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн ажиллагааг дахин хийлгэж, бусдын үнэлэмжийг өөрийн дотоод итгэлд нөлөөлүүлэх гэсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шаардлагыг хангаагүй, шийдвэрийн үндэслэл, дүгнэлт тодорхойгүй гэж дүгнэх үндэслэл болж байна гэж дүгнэхээр байна.

Хоёр. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар,

2.1 Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа бөгөөд тухайн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах журамтай.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу. эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг болон мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн.

Тодруулбал, анхан шатны “нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй талаарх заалтыг тус тус зөрчсөн байна.

2.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тодорхойлон заасан, энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөрчиж, шийдвэртээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалт, хэрхэн зөрчигдсөнийг, мөн уг ажиллагааг ямар баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй буюу хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулийн зорилтыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад дээрх заалтыг зөрчин хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх 2025 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 2025/Ш3/237 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаан эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.  

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр М.Б од холбогдох эрүүгийн 2533001150107 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллагдагч М.Б******* холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3.Яллагдагч М.Б******* холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 234 тоот захирамжийг гаргажээ.

Захирамжид яллагдагчид холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлэлт дүгнэлт өгч яллагдагчийн эрх хязгаарлагдсан болон дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн хоёр агуулгыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцсэн хууль зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6-д “Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана.

6.1-д мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол;

6.2-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт;

6.3-д шүүх хуралдаанд дуудаж оролцуулах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалт” гэж,

7-д “Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэж,

8-д “Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно” гэж,

9-д “Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна” гэж, тус тус заасан.

Гэтэл яллагдагч М.Б******* холбогдох хэрэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс гэрч асуулгах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн боловч түүний тогтоолын хэрэгжилт бүрэн хангагдаагүй байхад хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зорилгод нийцээгүй, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд Прокурорын тогтоолоор өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь гэмт хэргийг хэн хэзээ хэрхэн үйлдсэн болон яллагдагчийн хувийн байдлыг тодруулах онцгой ач холбогдолтой, түүний эрхийг хязгаарласан зөрчлийг арилгуулсны эцэст гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил нь процессын алдаанд хамаардаг ба хуульд заасан оролцогчдын эдлэх эрх, үүрэг нь Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх эрх чөлөөний зарчмуудад суурилагдсан байдгийг дурьдах нь зүйтэй.

4.Иймд Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй, яллагдагчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдсон тул дээрх зөрчлийг арилгуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн тул Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/237 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/237 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

               

 

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААРЕНЧИН                  

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ      

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ