| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2026/00470/И |
| Дугаар | 191/ШШ2026/01499 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/01499
| 2026 01 23 | 191/ШШ2026/01499 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: В ХХК хүсэлттэй,
******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус компани нь БНСУ-аас Монгол улс агаарын тээврийн борлуулалтын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс ******* Монголиа ******* ХХК-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд тухайн компани нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тээвэрлүүлсэн тээврийн төлбөрийн үлдэгдэл болох 76,701,162 төгрөг агаарын ачааны тээврийн төлбөрөө төлөхгүй удаа дараа хойшлуулж хүндрэл чирэгдэл учруулж компанийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж байна. Тус компанийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 0 тоот хаягаар нэхэмжлэх гаргасан боловч 2025 оны 11 дүгээр сарын 04-ний 191/Ш32025/46800 дугаартай захирамжаар тус хаяг дээр үйл ажиллагаа явууулдаггүй болохыг тус хорооны засаг даргын тодорхойлолт болон шуудан хүргэгчийн магадалгаагаар тогтоогдсон улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, мөн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр ******* ******* ******* ХХК-нд холбогдох хэргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй бологсон тул хариуцагчийн хаягийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Одоо тус компани үйл ажиллагаа хийж байгаа хаяг нь тодорхой бус тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/46800 дугаартай захирамж, фото зураг, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, итгэмжлэл, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн баримт, 2024 оны 5 дугаар сарын 15, 2023 оны 9 дүгээр сарын 05, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн актууд, гаалийн бичгүүд /гадаад хэл дээрх/, нэхэмжлэх, 2021 оны ачаа тээврийн гэрээг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд ******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 76,701,162 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч хуулийн этгээдийн Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягаар шүүхэд гаргасан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/46800 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн лавлагаагаар 0 тоот гэх хаяг гарч ирсний дагуу тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дугаартай тодорхойлолтоор тус хороонд бүртгэлгүй гэсэн хариуг ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн ачаа тээврийн төлбөрөө шаардах нэхэмжлэлд ******* ******* ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу ******* ******* ******* ХХК-ийн оршин байрлах хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
******* ******* ******* ХХК-ийн захирлаар Д.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн байна.
6. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******д түүний ******* дугаартай утсаар 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өпөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ХХК /утас: *******, *******, /-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ