| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10965/И |
| Дугаар | 191/ШШ2026/01513 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2026/01513
| 2026 01 26 | 191/ШШ2026/01513 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Г холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 33,501,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* /3597/,
Хариуцагч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ******* ББСБ ХХК нь Д.*******ын хүсэлтээр 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр М-062 тоот зээлийн гэрээг 48 сарын хугацаатай байгуулсан бөгөөд мөн өдөр 32,400,000 төгрөгийг 30 хоногийн 2,90 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-иас Хаан банк ******* тоот Д.******* дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш удаа дараа залган, зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрсэн болно. Зээлийн гэрээний 2.4.1-д талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний №1-д зааснаар харилцан тохиролцож, баталгаажуулав. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 3-с дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэн 2.4 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 3.3.6-д заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 6.3, 9.4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус тус гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж, төлбөрийг төлж барагдуулах талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хариуцагчийн зээл үндсэн зээлийн үлдэгдэл 29,640,983 төгрөг, төлөх ёстой хүү 3,804,238 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,469 төгрөг, нийт 33,501,690 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч Д.******* нар шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
Тус шүүхэд хянагдаж буй ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс 33,501,690 төгрөг нэхэмжилсэн, тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээгээр тоёота приус 41 маркийн машиныг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн, нэхэмжлэгч болон хариуцагч нарын харилцан тохиролцсоны үндсэн дээр зөрүү 8,000,000 төгрөг болон машины эвдрэл гэмтлийг тооцон 2,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг дээр арван долоон сарын хугацаанд сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд төлөхийг харилцан тохиров. Үүнд: 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг гэж сар бүрийн хуваарийн дагуу 2027 оны 6 дугаар сарын сүүлийн өдөр дуусахаар тохиролцов гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024.09.28-ны өдрийн М-062 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагчийн хариу тайлбар, 2024.09.28-ны өдрийн Ф/М-062 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4.Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Дамно ХХК-ийн 2025.12.17-ны өдрийн Б25-102 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ийг бүрдүүлсэн. Зохигчийн шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******ад холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 33,501,690 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1а. Нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн М-062 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардсан боловч мөн өдөр талууд Ф/М-062 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан талаарх баримтыг хариуцагчаас гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргасан.
1б. Ийнхүү маргасантай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр автомашины үнэлгээг Дамно ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б25-102 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр ******* арлын дугаартай Тоуоtа Рrius Alpha маркын, ******* улсын дугаартай автомашины зах зээлийн үнэлгээг 25,480,000 төгрөгөөр үнэлсэн байна.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд нэхэмжлэлийн шаардлага болон дээрх хөрөнгийн үнэлгээний тайлантай холбогдуулан эдгээрийн зөрүүг 8,000,000 төгрөгөөр, авто машины эвдрэл гэмтлийг 2,000,000 төгрөгөөр тооцон, нийт 10,000,000 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд багасгаж, 10,000,000 төгрөгийг 17 /сард 2 удаагийн төлөлтөөр/ хуваан хариуцагч нь нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, ийнхүү төлөхдөө 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс сар бүрийн 15 болон 30-ны өдрүүдэд хуваарийн дагуу 2027 оны 6 дугаар сарын сүүлийн өдөр дуусахаар зохигч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
3. Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Зохигч шүүх хуралдааны явцад эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,458.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчийн эвлэрсэн үнийн дүн болох 10,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 25/149 дугаартай итгэмжлэлээр М.*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг, эвлэрэн хэлэлцэх зэрэг эрхийг 3 жилийн хугацаатай олгосон нь хуульд нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******ад холбогдох зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 33,501,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 10,000,000 төгрөг болгосныг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрч, 10,000,000 /арван сая/ төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2027 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2027 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2027 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2027 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2027 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2027 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,458.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ