| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2533000000094 |
| Дугаар | 2026/ДШМ/05 |
| Огноо | 2026-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/05
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Ч.Батзориг /цахим/
Хохирогч С.М*******
Шүүгдэгч Т.Б*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Т.Б*******д холбогдох эрүүгийн 2533000000094 дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овгийн Т******* Б*******, Монгол улсын иргэн, 19** оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, э*****, ** настай, боловсролгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын *дүгээр баг, ******* хорооллын **-**** тоотод оршин суух, /РД:**********/
Шүүгдэгч Т.Б******* нь 20** оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тоот өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.М*******ийг гэрээс гарахыг хориглолоо гэх шалтгаанаар шилэн хундага түүний нүүр лүү нь шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: Т.Б******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт Т******* Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцон,
Шүүгдэгч Т.Б*******д Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглон,
Шүүгдэгч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш түр зорчих, эсхүл удаан хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлага үүсвэл энэ талаарх хүсэлтээ хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлан,
Шүүгдэгч нь зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчиж хяналтын бүсээс гаpax, техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгах, гэмтээх, хэвийн ажиллагааг нь сарниулах, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэх, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзах, эсэргүүцэх зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчвөл зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг хуульд заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шилэн хундагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устган,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугар сарын 29-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Т.Б******* би үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийн үйлдсэн хэргийн зүйлчлэл, хуулийн зүйл анги, гэм буруугийн асуудал дээр ямар ч маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс надад 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан.
Миний хувьд амины цөөн тооны мал маллаж, хажуугаар нь барилгын засал хийх зэргээр амьдралаа авч явдаг. Надаас гадна насанд хүрсэн охин маань ажил хийж амьдралдаа нэмэр болдог. Энэ өвөл манай сумын нутгаар цас их орсон. Цас ихтэй учир өвөлжихөд хүндрэлтэй болоод байна. Би малаа аваад цас багатай өөр аймаг руу оторт явах гэсэн боловч ******* сумын хэмжээнд зорчих эрх хязгаарласан тул оторт явж чадахгүй байна. Иймд надад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хэргийн зүйлчлэл, гэм буруу, хохирогчийн биед учирсан хохиролд шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Хамгийн гол нь цөөн тооны малаа маллаж амьдардаг учраас цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж өөр аймаг руу малаа тууж явах боломжгүй болоод байна гэдэг үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.
Хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б*******д мөнгөн торгууль оногдуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхээс тухайн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон буюу Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж ялыг оногдуулсан байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Т.Б*******д холбогдох эрүүгийн 253300000094 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
2.Шүүгдэгч Т.Б******* нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ***** тоот өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.М*******ийг гэрээс гарахыг хориглолоо гэх шалтгаанаар шилэн хундага түүний нүүр лүү нь шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б******* өгсөн “...Би тухайн өдөр нэлээн өлөн байж байгаад архи уугаад муудчихсан. Манай дүү яваад би гарах гэтэл хориглосон. Тэгээд би эхнэр рүүгээ хундага шидэж цохисон. Миний буруу. Би буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
-Хохирогч С.М*******ийн өгсөн “....Энхээ яваад өгсөн. Тэгээд манай нөхөр Б******* араас нь гараад байхаар нь чи явж яадаг, бороо шороо орж байхад чинь одоо болоо юм биш үү гээд жоохон өндөр дуугаар хэлтэл би явна, чамд хамаагүй гээд архи ууж байсан хундага над руу шидэх шиг болсон. Тэгээд л духан дундуур тас гээд буу буучихсан. Тэгээд хорсож өвдөөд байсан. Цусаа тогтоох гээд 00 цаасаар арчаад байж байтал Тэгтэл духнаас цус гараад тогтохгүй байсан. гаднаас хүү маань орж ирээд аавынхаа утсыг аваад эгч Булганчимэг рүү ярьсан. Тэгээд Булганчимэг иртэл цагдаа ч ирж таарсан. Тэгээд эмнэлэг ороод дух хэсэгтээ 6 оёдол тавиулсан. Би тухайн үед их согтоогүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, надаас уучлалт гуйсан бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг
-Насанд хүрээгүй гэрч Б.Г өгсөн мэдүүлэг “... Өчигдөр ...ээжийн толгойноос цус гарсан байсан. Аав 00 цаасаар тогтоож байсан. ...Ээж согтуу байсан. Духнаас нь цус гарч байхыг харсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Б өгсөн мэдүүлэг “... 2025 оны 8 сарын 20-ны өдрийн 14 цагийн үед .. аавын утаснаас манай дүү залгаад ээжийн толгойноос цус гараад байна. Нэлээн том ангайчихжээ аниа гэхээр нь би ажлаас гараад яарч сандарч гараад замдаа нэг болох нь болж дээ гэж бодоод цагдаа дуудчихаад гэртээ иртэл ээж уйлчихсан толгойноос нь цус гарсан байсан. ...Хааяа нэг маргалдаад гар хүрэх тохиолдол байдаг...” гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.
3.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Б******* ийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.“ гэж заасан.
Шүүгдэгч Т.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаараа илэрхийлсэн, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг торгох ялаар сольж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
5.Иймд шүүгдэгч Т.Б******* ийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтуудад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолын
1 дэх заалтыг:
“Шүүгдэгч Т.Б*******д Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Б*******д оногдуулсан 1.500.000 төгрөгийг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.” гэж,
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ