Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 226/МА2019/00015

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 7 сарын 03 өдөр          Дугаар 226/МА2019/00015                             Хэрлэн сум

 

Б-ийн хүсэлттэй

иргэний хэргийн талаар

 

 

        226/2019/00015/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,  

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 156/ШШ2019/00216 дугаар шийдвэртэй, Б-ийн хүсэлттэй “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлоор 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Хүсэлт гаргагч Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн техникийн тасагт 1976 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ажилтнаар орж ажиллаж байгаад 1979 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тракторын жолооч болж 1993 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Хөдөлмөр” хувьцаат компанийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүртлээ тракторчнаар ажилласан. 1992 онд Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэл хувьчлагдаж “Хөдөлмөр” хувьцаат компани болсон бөгөөд би тус компанид үргэлжлүүлэн тракторчнаар ажилласан. Иймд 1976 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 17 жил 6 сар 4 хоног ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагч Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1976 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 15 настай байхдаа Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн техникийн тасагт ажилтнаар  2 жил 9 сар ажиллаад 1979 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, тракторын жолоочийн курст суралцсан. 1979 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн “Хөдөлмөр” нэгдэлд тракторчнаар ажиллаж 1993 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Хөдөлмөр” нэгдэл “Хөдөлмөр” хувьцаат компани болж орон тооны цомхтголд орох хүртлээ тракторчнаар ажилласан. Намайг “Хөдөлмөр” нэгдэлд ажиллаж байсныг хавтаст хэрэгт авагдсан 1979, 1986 онуудад нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 43, 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 107, 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 85, 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23, 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 138, 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 99 тоот тушаалууд зэрэг архивын тасгийн лавлагаанууд нотолж байна. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн зарим тушаалууд архиваас гараагүй бөгөөд 1986 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт намайг цэрэгт явах болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч биеийн өндөр, жин хүрээгүй тул цэрэгт явалгүй үлдэж нэгдэлдээ үргэлжлүүлж ажилласан гэжээ.  

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 216 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЙ-61010511 регистрийн дугаартай, Х овогт Н-н Б-г 1979 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд ажилчнаар, 1986 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хүсэлт гаргагч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус заан шийдвэрлэжээ.

            Хүсэлт гаргагч Б- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх намайг 1976 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1977 оны 3 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл насанд хүрээгүй байсан, 1977-1979 онд ажиллаж байсан баримтууд байхгүй гэх үндэслэлээр дээрх хугацааны ажилласан жилийг маань тогтоогоогүй,  мөн 1979 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “Хөдөлмөр” нэгдэлд тракторчнаар ажиллаж байсныг ажилтан байсан гэж ажил, албан тушаалыг зөрүүтэй тогтоосон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж өгнө үү гэжээ.    

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

        Хүсэлт гаргагч Б нь “1976 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Хэнтий аймгий Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд ажилтнаар, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл  “Хөдөлмөр” нэгдэлд тракторчнаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

         Б нь 1976 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн техник тасагт ажилчнаар орж, 1979 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Б-ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь “Хөдөлмөр” нэгдлийн даргын 1976 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай тушаалаар нэгдлийн техникийн тасагт ажилтнаар авч ажиллуулав”,  1979 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаартай тушаалаар тракторын курст явах болсон учир ажлаас чөлөөлөв” гэсэн бичилтүүдээр тогтоогдож байхад /хх-5-6 тал/ анхан шатны шүүх  “1976 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд ажиллаж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзэн түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцээгүй байна.

Б-ийн насанд хүрээгүй байх үедээ буюу 1976 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1977 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл “Хөдөлмөр” нэгдэлд ажиллаж байсныг ажилласан жилд оруулан тооцох эсэхийг Нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлэх асуудал юм.

 Мөн  Б нь 1979 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус нэгдэлд тракторчнаар ажиллаж байсныг ажилчнаар гэж ажил, албан тушаалыг зөрүүтэй тогтоосон байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.  

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 156/ШШ2019/00216 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СЙ-61010511 регистрийн дугаартай Х овогт Н-н Б-г 1976 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн техникийн тасагт ажилчнаар, 1979 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн

172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ