| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04900/И |
| Дугаар | 192/ШШ2026/00064 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/00064
2025 12 24 192/ШШ2026/00064
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** байранд оршин суух, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л /ПД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Б /ПД:**/-д холбогдох,
Орон сууцны төлбөрт 504 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л-ийн нэхэмжлэлтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Б-д холбогдох орон сууцны төлбөрт 504 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 224 000 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн үлдэгдэл шаардлага болох 280 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 280 000 000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 50 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 50 000 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 50 000 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 50 000 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 50 000 000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 50 000 000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 906 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 228 150 төгрөг, хариуцагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид 778 975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ