2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/10666

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ө.М холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 94,605,851.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 23,200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 23,200,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 23,205,851.39 төгрөгөөр төлж барагдуулах, дээрх хугацааг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэй болохыг хариуцагч тал зөвшөөрч, төлбөрийг төлөөгүй нөхцөлд  ... УНҮ улсын дугаартай Toyota  маркийн ... арлын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,060,809 төгрөгөөс 771,380 төгрөгөөс 385,690 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, татварын хэлтсээс 385,690 төгрөг, хариуцагч Ө.М 385,690 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.САРАНТУЯА