2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2026/01594

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  банк ХК-ийн нэхэмжлэлтэй Г.С холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 69,966,699.25 төгрөгийнхөө 14,000,000 төгрөгөөс татгалзаж 49,966,699.25 төгрөг шаардсаныг хариуцагч Г.С нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 4,160,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 4,206,699..25 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477,783 төгрөгөөс 273,291.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, татварын хэлтсээс 203,891.5 төгрөг, хариуцагч Г.С 203,891.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  банк ХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.САРАНТУЯА