2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2026/01277

 

 

 

 

 

2026 01 28 192/ШШ2026/01277

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *************** дүүрэг, ** дугаар хороо, ******* * дүгээр байр, * тоот хаягт оршин суух, Б********** овогт Г*********гийн Г********** /РД:*****************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *********** дүүрэг, ** дугаар хороо, ************, *********, ********* хороолол, *** дүгээр байр, ** давхарт байрлах, **************** ХХК /РД:*******************/

Хариуцагч: *********** дүүрэг, ** дугаар хороо, ************, ***************, Арвай вилл хороолол, **** дүгээр байр, ** давхар, *** тоот хаягт оршин суух, Х**** овогт Т********гийн А********** /РД:****************/ нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг ************ ХХК-д даалгаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Г.Г************т даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б***********, хариуцагч Т.А**********, өмгөөлөгч Д.М**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б**************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Г************нь хариуцагч Т.А***********, С*********** ХХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Г********* овогтой Г********* миний бие 2022 оны 07 сарын 07-ны өдөр С***********" ХХК-тай **/**/АВ дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулсан. Тус гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4-р хороо, ***************, ***************хотхон **давхар орон сууцны АЗ блок, хойд орцны 13-р давхрын А сууц 81,21мкв талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Төлбөр тооцооны хувьд Гэрээний 3-р зүйлд дараах байдлаар тусгасан. Үүнд: 3.1 Орон сууцны 1м талбайн үнэ 2,800,000 /Хоёр сая найман зуун мянга/ төгрөг байна. Нийт захиалгын үнэ нь 227,388,000 /Хоёр зуун хорин долоон сая гурван зуун наян найман мянга/ төгрөг, 3.2 Төлбөрийн нөхцөл: Х********* ХХК-нд гэрээт ажлын бартерт өгж байгаа орон сууц болно. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш орон сууцны үнэнд өөрчлөлт орохгүй гэж тус тус харилцан тохиролцсон байдаг. Г.Г************миний бие тус орон сууцны төлбөр болох 227,388,000 /хоёр зуун хорин долоон сая гурван зуун гучин найман мянга/ төгрөгийг Х********* ХХК-д бүрэн төлсөн болно. Энэ талаар Х********* ХХК-с 2022 оны 07 сарын 07-ны өдрийн **/** дугаар бүхий албан бичигт 2022 оны 06 сарын 30-ны өдрийн гэрээний дагуу "Хан-Уул дүүрэг 4-р Хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ************** хотхоны 13 давхар А сууц 81,21x2,800,000=227,388,000 /хоёр зуун хорин долоон сая гурван зуун гучин найман мянган төгрөг бүхий 3 өрөө орон сууцны байр захиалгын гэрээг Г********* овогтой Г*********/**************/-н нэр дээр хийж өгнө үү. Төлбөр тооцоо дууссан болно." гэж илгээсэн учраас С*********** ХХК-тай дээрх захиалгын гэрээг байгуулсан юм. Гэтэл 2022 оны 09 сарын 20-ны өдөр Х********* ХХК нь **/** дугаартай албан бичгийг С*********** ХХК-д илгээж, тус орон сууцны захиалгын гэрэг Т********* овогтой А**********д шилжүүлж өгнө үү гэж илгээжээ. Харин С*********** ХХК нь нэхэмжлэгч Г.Г*********той 2022 оны 07 сарын 07-ны өдөр "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулсан энэхүү гэрээг хүчин төгөлдөр байгаа талаар мэдэж байгаа атлаа Т.А***********тай 2022 оны 09 сарын 20-ны өдөр А*/**/** дугаар бүхий "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г давхардуулан байгуулжээ. С*********** ХХК нь тухайн А3 блок буюу ***-р байрыг улсын комисс хүлээн аваагүй байхад оршин суугчдад тухайн орон сууцыг эзэмших боломжийг олгосон бөгөөд нэхэмжлэгч нь тухайн цаг үед өмчлөгч нар байрандаа орж байгаа эсэхийг мэдээгүй байхад Т.А*********** нь миний өмчлөлийн ***-р байр, *** тоотыг эзэмшиж, одоогоор амьдарч байгаа болно. Улмаар миний бие дээрх дурдсан үйл явдлын мэдсэн үедээ С*********** ХХК, Х********* ХХК-д хандсан. Х********* ХХК нь 2025 оны 08 сарын 15-ны өдрийн **/** дугаар бүхий Хүсэлт гаргах нь" албан бичгээр С*********** ХХК-д хандан: A "...2022 оны 6 сарын 30-нд хийсэн гэрээний дагуу Хан-Уул дүүрэг 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ************** хотхоны 13 давхар сууцны 81,212,800,000-227,388,000 /хоёр зуун хорин долоон сая гурван зуун гучин найман мянга/ төгрөг бүхий 3 өрөө орон сууцны эцсийн өмчлөгч нь Г********* овогтой Г********* /РД: **************/ мөн болно. Тус байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхэд шаардагдах бичиг баримтыг Г********* овогтой Г*********т гаргаж өгнө үү. Жич: Төлбөр тооцоо дууссан болно." гэж, С*********** ХХК нь 2025 оны 08 сарын 15-ны өдөр 02/50 дугаар бүхий "Тодорхойлолт" албан бичгээр Иргэн Г.Г*********-д хандан: ..."Х*********" ХХК-ны 2022 оны 06-р сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартерын төлбөрт олгогдсон. Хан-Уул дүүргийн 23-р хороо Нүхтийн зам, *************** ************** хорооллын А3/741/-р блок хойд орц 13-р давхарын 81,21 м.кв Зи өрөө *** тоот орон сууцны захиалагчийг "Х*********" ХХК-ны 2025 оны 08-р сарын 15-ны өдрийн 25/15 тоот албан хүсэлт, 2025 оны 8-р сарын 15-ны өдрийн 25/16 тоот мэдэгдлийг тус тус үндэслэн Дээрх орон сууцны эзэмшигч нь ре:************** Г********* овогтой Г********* болохыг тодорхойлж байна." гэж, Х********* ХХК-ийн 2025 оны 8-р сарын 15-ны өдрийн 25/16 тоот мэдэгдэлд С*********** ХХК-д хандан: "2022.09.20 өдрийн №**/** тоот албан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүрэг 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ***************хотхоны хойд орцны 13 давхар, /А/ тоот 81,21м2 бүхий 3 өрөө орон сууцны байр захиалгийн гэрээг Т********* овогтой А********** туяа /***********/-д давхардуулна захиалгийн гэрээг хийлгэж төлбөр тооцоог хүлээн авсан тул уг захиалгийн гэрээ цуцлахтай холбоотой бүх асуудал, эрсдэл, төлбөр тооцоог манай байгууллага бүрэн хариуцна. Иймээс Т********* овогтой А**********-н хохиролыг 100% манай байгууллага хариуцна." хэмээн тухайн байгууллагууд хооронд үүссэн захиалгын гэрээг давхардуулан байгуулсан асуудлыг эцэслэж өмчлөгч нь Г.Г************болохыг баталж, иргэн Т.А***********гийн хохирлыг Х********* ХХК нь бүрэн хариуцахаар шийдэгдсэн юм. Дээрх үл ойлголцлыг 2025 оны 08 сарын 15-ны өдөр шийдэгдсэн боловч бодит байдалд хэрэгжихгүй буюу С*********** ХХК нь нэхэмжлэгчид тухайн орон сууцыг эзэмших, өмчлөх боломжоор хангаагүй байна. Тийм учраас 2025 оны 08 сарын 28-ны өдөр Г.Г************миний бие С***********ХХК-д "...дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай тайлбарыг өгнө үү гэх шаардлагыг хүргүүлсэн. Мөн хэрэв шийдвэрлээгүй тохиолдолд шүүхэд хандахаар төлөвлөж буй талаар байр сууриа илэрхийлсэн байдаг. Гэтэл өнөөдөр шүүхэд хандах хүртэл 2 сарын хугацаа өнгөрсөн ч С*********** ХХК нь үүсээд буй асуудлыг шийдвэрлэж нэхэмжлэгч Г.Г*********ийг орон сууцыг эзэмших боломжоор хангаагүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт тухайн үл хөдлөхөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг, улсын комиссын дүгнэлт гарсан эсэх мэдээллийг бүрэн гүйцэт өгөхгүй байгаа нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах үндэслэл болж байна. Хоёр. Хууль зүйн үндэслэлийн тухай С*********** ХХК, Иргэн Г.Г************нарын хооронд байгуулагдсан 2022 оны 07 сарын 07-ны өдөр-тай **/**/АВ дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ"-ний 4 дүгээр зүйл: Гүйцэтгэгчийн эрх, үүрэг 4.1 "... улсын комисст өгөх ба улсын комисс хүлээн авсанаас хойш 7 хоногийн дотор Захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөх өдрийг бичгээр мэдэгдэх үүрэгтэй". 4.2 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний 4.1-д заасан хугацаанд барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд уг хугацааг боломжит хугацаагаар хойшлуулан захиалагчид шинэчилсэн хугацааг мэдэгдэх үүрэгтэй.. 4.5 "Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг захиалагчид гаргаж өгөх үүрэгтэй" 4.6 "Орон сууцыг зарах болон захиалга давхардуулан авахгүй байх үүрэгтэй" 5 дугаар зүйл: Захиалагчийн эрх үүрэг 5.2 Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авахтай холбогдсон бичиг баримтыг гүйцэтгэгчээс шаардан авах эрхтэй. 5.3 Захиалагч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахад шаардлагатай бичиг баримтуудыг Гүйцэтгэгч талд бүрдүүлэн өгч Гүйцэтгэгч талаас Үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан авна." гэж тус гэрээгээр талууд өөрсдийн эрх, үүргийг тодорхойлж, зөвшөөрч, гэрээг баталгаажуулсан. Нэхэмжлэгч Г.Г************миний бие гэрээгээр хүлээн гол үүрэг болох орон сууцны үнэ 227,388,000 /Хоёр зуун хорин долоон сая гурван зуун наян найман мянга/ төгрөгийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн энэ талаар хариуцагчтай маргаангүй, төлбөр тооцоо дууссаныг удаа дараагийн албан бичигт хүлээн зөвшөөрсөн. Харин Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох улсын комисс хүлээн авсан бол 7 хоногийн дотор захиалагчид мэдэгдэх, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон бол захиалагчид мэдэгдэх үүргийг өнөөдрийг болтол биелүүлэхгүй байгаа бөгөөд захиалагч нь энэ талаарх мэдээллийг олон удаа утсаар, биечлэн очиж, тайлбар авах бичиг өгч шаардсан болно. Хэрэв улсын комиссын дүгнэлт гарсан бол захиалагч нь гэрээний 5 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авахад шаардлагатай баримтууд шаардан авах эсвэл гүйцэтгэгчид хүлээлгэн өгч түүгээр дамжуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авах шаардлагатай байна. Мөн нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг зохих ёсоор эрхийн зөрчилгүй эзэмших, өмчлөх шаардлага үүсэж байна. Учир нь тухайн орон сууц 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч 2025 оны 08 сард бүрэн барьж дууссан, нөгөөтэйгөөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй цаг хугацаанд өвлийн улирал болж буй тулд орон сууцандаа нүүж орох хэрэгцээ байна. Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. " Мөн хуулийн 343.3. "Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ" гэж заасан нь эд хөрөнгийг болон түүний өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг тодорхойлно. Ингэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ".. биет байдлын доголдолгүй. эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг ... өмчлөлд шилжүүлэх буюу ...хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" Өмчлөх эрхийг шилжүүлэх нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зохицуулсан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохих заалтын дагуу ...өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийн хамтаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж өгнө. Худалдагч энэ тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх үр дүнг хариуцахгүй, зөвхөн өөрийн зүгээс шаардлагатай үйлдлийг л хийх ёстой. Тодруулбал тэрээр гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд хамтран оролцох, нэг бол өөрийн зүгээс өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг биечлэн гаргах, эсхүл худалдан авагчийн гаргасан өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг зөвшөөрч буйгаа зохих хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт шаардлагатай бүхий л хүсэлт, зөвшөөрлийг зохих хэлбэрээр өгнө." гэж иргэний хуулийн тайлбарт дурдсан. Тэгэхээр хууль, гэрээнд заасанчлан С*********** ХХК нь өөрийн материалаар үл хөдлөх хөрөнгийг барьж, гүйцэтгэх, Г.Г************миний бие орон сууцыг хүлээн авах, төлбөрийг төлөх үүрэгтэй. Дээр дурдсанчлан гэрээний төлбөрийг бүрэн төлсөн болно. Харин Г.Г************миний бие орон сууцыг хүлээн авах, Силкю-Ундарга" ХХК нь өмчлөлд шилжүүлэх, ингэхдээ эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийн хамт шилжүүлэхээр хуульд зохицуулжээ. Хуульд заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг Г.Г*********т шилжүүлэх процесст С*********** ХХК нь гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай бол хамтран оролцох эсвэл Г.Г*********ийн өмнөөс хүсэлтийг нь гаргах, мөн захиалагчийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүхий л хүсэлт, зөвшөөрөл буюу тухайн үл хөдлөхөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг, улсын комиссын дүгнэлт зэргийг зохих хэлбэрээр өгнө гэж хуульчилсан байна. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй", 106.2-д "Өмчлөгч ... өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй", 106.3-д "...шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, ...шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна" гэж тус тус зохицуулсан. С*********** ХХК, Х**************, Г.Г************миний бие, Т.А*********** нар 2025 оны 08 сарын 20-ны өдөр С***********ХХК-ийн байранд уулзалт зохион байгуулж, Т.А***********г тус орон сууцыг чөлөөлөх талаар ярилцаж, шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа болно. Тийм учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хариуцагчаар тодорхойлж байна. Иймд УБ, Хан-Уул дүүрэг, 4-хороо (одоогийн 23-р хороо), ***************, ***************хотхон А-3 блок (одоогийн ***-р байр), хойд орц, 13-р давхрын А сууц (одоогийн *** тоот), 81,21мкв, 3-н өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С*********** ХХК-д даалгаж, дээрх орон сууцыг Т.А***********гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Т.А*********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Тус шүүхэд Г.Г*********оос надад холбогдуулж УБ хот, Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, ***************, ***************хотхон 741 дүгээр байр, *** тоот хаягт байрлах 81.21 мкв 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2022 онд "Х*********" ХХК нь ***************хотхонд ************** ХХК-с бартераар авсан гэх Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ***************, ***************хотхон, **давхар орон сууцны АЗ блок, 13 дугаар давхрын А сууц 81,21 мкв талбай бүхий орон сууцыг зарна гэсэн тул тухайн үед би тус орон сууцыг худалдаж авахаар тохирч "Х*********" ХХК-д орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн. Ингээд "Х*********" ХХК-с 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн **/** дугаартай албан бичгийг ************** ХХК-д илгээж, тус орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн захиалгын гэрээг Т********* овогтой А********** надад шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг явуулсан. Тус албан бичгийг үндэслэн “С*****************ХХК нь надтай 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр А*/**/** дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Би гэрээ байгуулсан өдрөөс хойш барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд байнгын орон сууц баригдах үйл явцтай танилцан, ************** ХХК-с манай байрыг давхардуулан хүнд зарсан эсэхийг тодруулахад тийм зүйл байхгүй, байр ашиглалтад орохоор танайхыг шууд оруулна гэдэг байсан. Ингээд 2025 оны дугаар сард орон сууц баригдаж дуусаад улсын комисс хүлээж авсан. 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ************** ХХК нь тус орон сууцыг надад хүлээлгэж өгсөн ба тухайн үед миний төрсөн хүү болох Б.Ө************* ************** ХХК- тай орон сууц хүлээлцсэн актад гарын үсэг зурж байрыг би эзэмшилдээ авч тухайн байрандаа гэр бүлээрээ өнөөдрийг хүртэл сайхан амьдарч байна. Байрыг эзэмшилдээ хүлээж авснаас хойш амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор өөрийн зардлаар бүрэн тохижуулсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэг төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулах журам үйлчилнэ ..." гэж, мөн хуулийн 250 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт "... Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй ..." гэж хуульчилсан байдаг. Энэ байрыг орон сууц захиалгын гэрээгээр ************** ХХК-с би төлбөрийг бүрэн төлж тус байрыг авсан тул энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч нь би юм. Иймд Г.Г*********оос надад холбогдуулж гаргасан хуул бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3. Хариуцагч С***********ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Манай байгууллага "Х*********" ХХК /РД:6389309/ -тай 2022 оны 06-р сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээт ажлын төлбөрт Хан-уул дүүргийн 23-р хороо *************** ***************хорооллын АЗ блок хойд орц 13 давхарын А сууц 81,21 м.кв 3 өрөө 1 орон сууцыг олгосон. 2022 оны 07-р сарын 07-ны өдрийн №**/** дугаар бүхий хүсэлтийн дагуу орон сууц захиалгаар барих №**/**/АВ тоот гэрээг Г********* овогтой Г*********т байгуулж өгсөн. Тус орон сууц захиалгын гэрээний 3.2-т Төлбөрийн нөхцөл: Х*********" ХХК-нд гэрээт ажлын бартерт өгж байгаа орон сууц болно. Гэж заасны дагуу уг байрны төлбөр тооцоо нь манай байгууллагад төлөгдөөгүй болхыг нотлож гэрээнд тусгаж заасан. 2022 оны 09-р сарын 20-ны өдөр үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Б****** рүү Х*********" ХХК-ны захирал Э.Б************* утсаар холбогдож 2022 оны 07-р сарын 07-ны өдрийн №**/** дугаар бүхий хүсэлтийн захиалагч төлбөр мөнгө нь бүрэн төлөгдөөгүй тул хүчингүй болгож байна. Тиймээс дахин захиалгын гэрээ хийж өгнө үү гэж хүсэлт тавьсаны дагуу 2022 оны 9-р сарын 20-ны өдрийн дагуу **/** тоот албан хүсэлтийг илгээсэн. Уг албан бичигт манай компанитай /6389309/ 2022.06.30 өдөр хийсэн гэрээний дагуу Хан-Уул дүүрэг 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ***************хотхоны 2-р орц **давхар барилгын А3 блокын хойд орцны 13 давхар, /А/ тоот 81,21м2 х 2,800,000=227,388,000 / Хоёр зуун хорин долоон сая гурван зуун наян найман мянган төгрөг/ үнэ бүхий 3 өрөө орон сууцны байр захиалгын гэрээг Т********* овогтой А********** /***********/-д шилжүүлж өгнө үү. /жич: Төлбөр тооцоо дууссан болно/ гэсэн албан хүсэлт ирсэний дагуу орон сууц захиалгын №**/**/** тоот гэрээг шилжүүлж өгсөн байдаг. Манай байгууллага нь харилцагч туслан гүйцэтгэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтан болох Х*********" ХХК-ны захирал Э.Б*********** үгэнд бүрэн итгэж орон сууц захиалгын гэрээг шилжүүлж хийж өгсөн. Манай байгууллага энэхүү захиалгын гэрээний төлбөрөөс 1 /нэг/-ч төгрөгийг өөрийн байгууллагын харилцах дансаар аваагүй болно. Манай байгууллага зохих шатны шүүхийн байгууллагын шийдвэр тогтоолын дагуу Хан-уул дүүргийн 23-р хороо *************** ***************хорооллын А3 блок хойд орц 13 давхарын А сууц 81,21 м.кв 3 өрөө 1 орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх болно. Гэжээ

 

4. Хариуцагч Т.А*********** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.А*********** миний бие нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ************** ХХК-тай А*/**/** дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ***************, ***************хотхон, **давхар орон сууцны АЗ блок, 13 дугаар давхрын А сууц 81,21мкв талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр барьж надад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Энэхүү байр нь "Х********* ХХК-ийн бартерт өгсөн орон сууц бөгөөд миний хувьд "Х*********" ХХК- д төлбөрийг 100 хувь бүрэн төлсөн болно. Энэ талаар "Х********* ХХК-с 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн **/** дугаартай албан бичгийг ************** ХХК-д илгээж, тус орон сууцны захиалгын гэрээг Т********* овогтой А**********д шилжүүлж өгнө үү, төлбөр тооцоо дууссан гэсэн албан бичиг явуулсан. Тус албан бичгийг үндэслэн ************** ХХК нь төлбөрийг "Х*********" ХХК-д бүрэн төлсөн тул надаас төлбөр авахгүйгээр тус орон сууц захиалах гэрээг надруу шилжүүлсэн. Намайг орон сууц захиалах гэрээ байгуулах үед ************** ХХК нь надад огтоос энэ байрыг бусад хүнд давхардуулж зарсан талаар хэлээгүй болно. Хэрэв давхардуулсан асуудал байгаа гэдгийг хэлсэн бол би өөр газарт захилга өгөх байсан. Гэрээнд зааснаар тус барилга 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох байсан 4 удааширч 2025 онд тус орон сууц ашиглалтад орж улсын комисс хүлээж авсан. 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ************** ХХК нь тус орон сууцыг надад хүлээлгэж өгсөн ба тухайн үед миний төрсөн хүү болох Б.Ө************* ************** ХХК- тай орон сууц хүлээлцсэн актад гарын үсэг зурж байрыг би эзэмшилдээ авч тухайн байрандаа гэр бүлээрээ амьдарч байна. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус байрны өмчлөгчөөр намайг тогтоохтой холбоотой баримт бичгийг хариуцагч гаргаж өгөөгүй. Мөн 2025 оны 8 дугаар сард ************** ХХК-с Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ***************, ***************хотхон, **давхар орон сууцны А3 блок, 13 дугаар давхрын А сууц 81,21мкв талбай бүхий орон сууцыг хүлээлцсэн акт үйлдэж хууль ёсны дагуу эзэмшилдээ авснаас хойш Г.Г************нь эхнэрийнхээ хамт миний эд хөрөнгөө эзэмших, өмчлөх эрхэд саад учруулан удаа дараа манай байранд орох гэж дайрч, энэ байрнаас гар бид байрандаа орно гэх зэргээр маргаан үүсгэх, хаалга үүд байнга цохиж байгаа бөгөөд энэ байдал нь одоо ч гэсэн болихгүй байна. Иймд УБ хот, Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо, ***************, ***************хотхон АЗ блок /одоогийн 741 дүгээр байр/, 13 давхрын А сууц /одоогоор ***/ тоот хаягт байрлах 81,21 мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ************** ХХК-д даалгаж, Г.Г*********ийг миний орон сууцаа эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа үйлдлээ зогсоохыг даалгаж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч Г.Г************сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Г********* овогтой Г********* миний бие 2022 оны 07 сарын 07-ны өдөр "С***********" ХХК-тай **/**/АВ дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулсан. Тус гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4-р хороо, ***************, ***************хотхон **давхар орон сууцны А3 блок, хойд орцны 13-р давхрын А сууц 81,21мкв талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Төлбөр тооцооны хувьд Х********* ХХК-нд гэрээт ажлын бартерт өгч байгаа орон сууц болно. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш орон сууцны үнэнд өөрчлөлт орохгүй гэж тус тус харилцан тохиролцсон байдаг. Г.Г************миний бие тус орон сууцны төлбөрийг Х********* ХХК-д бүрэн төлсөн болно. Энэ талаар Х********* ХХК-с 2022 оны 07 сарын 07-ны өдрийн **/** дугаар бүхий албан бичигт 2022 оны 06 сарын 30-ны өдрийн гэрээний дагуу "Хан-Уул дүүрэг 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ************** хотхоны 13 давхар А сууц 81,21x2,800,000-227,388,000 /хоёр зуун хорин долоон сая гурван зуун гучин найман мянган/ төгрөг бүхий 3 өрөө орон сууцны байр захиалгын гэрээг Г********* овогтой Г*********/**************/-н нэр дээр хийж өгнө үү. Төлбөр тооцоо дууссан болно." гэж илгээсэн учраас С*********** ХХК-тай дээрх захиалгын гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчээс "...орон сууц эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Г.Г*********т даалгах" шаардлага гаргаж, үндэслэлээ "...2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ************** ХХК нь тус орон сууцыг надад хүлээлгэж өгсөн ба тухайн үед миний төрсөн хүү болох Б.Ө************* ************** ХХК-тай орон сууц хүлээлцсэн актад гарын үсэг зурж байрыг би эзэмшилдээ авч тухайн байрандаа гэр бүлээрээ амьдарч байна. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус байрны өмчлөгчөөр намайг тогтоохтой холбоотой баримт бичгийг хариуцагч гаргаж өгөөгүй. Мөн 2025 оны 8 дугаар сард ************** ХХК-с Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ***************, ***************хотхон, **давхар орон сууцны АЗ блок, 13 дугаар давхрын А сууц 81,21мкв талбай бүхий орон сууцыг хүлээлцсэн акт үйлдэж хууль ёсны дагуу эзэмшилдээ авснаас хойш Г.Г************нь эхнэрийнхээ хамт миний эд хөрөнгөө эзэмших, өмчлөх эрхэд саад учруулан удаа дараа манай байранд орох гэж дайрч, энэ байрнаас гар, бид байрандаа орно гэх зэргээр маргаан үүсгэх, хаалга үүд байнга цохиж байгаа бөгөөд энэ байдал нь одоо 4 гэсэн болихгүй байна..." гэж тодорхойлдог болно. Хууль зүйн үндэслийн тухай: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 "Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ" гэж заасан. Тодруулбал, үгийн шууд утгын дагуу эзэмшил нь хууль ёсны байх нь эзэмшлийн урьдчилсан нөхцөл болно. Тэгэхээр нэхэмжлэгч Т.А*********** нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж аваагүй буюу тус орон сууцад нүүж орсон үйлдлээрээ эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Нэгэнтээ эзэмшил үүсэхгүй тул мөн түүнийг эзэмшигч гэж тодорхойлох боломжгүй юм. Харин Иргэний хуулийн 90.1. "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж зохицуулсан. Тодруулбал, Г.Г************нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмших шударга эзэмшигч юм.2 Учир нь Г.Г************нь цаг хугацааны хувьд анх ************** ХХК-тай 2022 оны 07 сарын 07-ны өдөр **/**/АВ дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулсан. Тус гэрээ нь хууль болон гэрээнд заасны дагуу цуцлагдаагүй, гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан үйл явдал болоогүй тул гэрээ хүчин төгөлдөр, талуудын хоорондох гэрээний эрх, үүрэг хэвээр үргэлжилж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн нь иргэний хуульд заасан ерөнхий болон гэрээний тусгай зохицуулалтаар хариуцагч Г.Г*********т холбогдуулан гаргасан шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

6.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ, схем зураг, Х********* ХХК-ийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн **/** дугаартай албан бичиг, Х********* ХХК-ийн 2025 оны 08 сарын 15-ны өдрийн **/** дугаартай албан бичиг, С***********ХХК-ийн 2025 оны 08 сарын 15-ны өдрийн 02/50 тоот тодорхойлолт, С***********ХХК-ий 2025 оны 08 сарын 15-ны өдрийн 02/50 дугаартай албан бичиг, Г.Г*********оос С***********ХХК-д хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тайлбар авах тухай бичиг, итгэмжлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, орлогын мэдүүлэг, шилжүүлгийн баримтууд,

6.2 Хариуцагч Т.А***********гаас шүүхэд гаргасан баримт: 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ, схем зураг, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ, ***************хотхоны 741-р блокт байр худалдан авагчтай тохиролцсон гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөнгөн шилжүүлгийн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Х********* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн тайлан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

 

6.3 Хариуцагч С***********ХХК-иас шүүхэд гаргасан баримт: хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, итгэмжлэл, Х********* ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/142 тоот албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, шилжүүлгийн баримт, фото зургууд, Х********* ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 25/16 тоот албан бичиг,

 

6.4 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Х********* ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 26/17 тоот албан бичиг, Э.Б*********** гэрчийн мэдүүлэг,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүхээс үндэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг

нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2.    Нэхэмжлэгч Г.Г************нь хариуцагч С***********ХХК, Т.А***********

нарт холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 4-р хороо /одоогийн 23-р хороо/ ***************, ***************хотхон А-3 блок /одоогийн ***-р байр/, хойд орц, 13-р давхрын А сууц /одоогийн *** тоот/ 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С***********ХХК-нд даалгах, орон сууцыг Т.А***********гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.1.       Хариуцагч С***********ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаагүй, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцдог.

2.2.       Хариуцагч Т.А*********** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,

нэхэмжлэгч Г.Г*********, хариуцагч С***********ХХК-нд холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 4-р хороо /одоогийн 23-р хороо/ ***************, ***************хотхон А-3 блок /одоогийн ***-р байр/, хойд орц, 13-р давхрын А сууц /одоогийн *** тоот/ 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С***********ХХК даалгах, орон сууц эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Г.Г*********т даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Г.Г************би С***********" ХХК-тай **/**/АВ дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулсан. Тус гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4-р хороо, ***************, ***************хотхон **давхар орон сууцны АЗ блок, хойд орцны 13-р давхрын А сууц 81,21мкв талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Орон сууцны 1м талбайн үнэ 2,800,000 төгрөг нийт үнэ нь 227,388,000 төгрөг байхаар, Х********* ХХК-нд гэрээт ажлын бартерт өгж байгаа орон сууцыг худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Г.Г************би тус орон сууцны төлбөр 227,388,000 төгрөгийг Х********* ХХК-д бүрэн төлсөн. Энэ талаар Х********* ХХК-ийн албан бичигт 227,388,000 төгрөг бүхий 3 өрөө орон сууцны байр захиалгын гэрээг Г.Г*********ийн нэр дээр хийж өгнө үү, төлбөр тооцоо дууссан болно" гэж илгээсэн учраас С*********** ХХК-тай дээрх захиалгын гэрээг байгуулсан юм. Гэтэл Х********* ХХК нь **/** дугаартай албан бичгийг С*********** ХХК-д илгээж, тус орон сууцны захиалгын гэрэг Т.А***********д шилжүүлж өгнө үү гэж илгээсэн байна. Харин С*********** ХХК нь нэхэмжлэгч Г.Г*********той "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулсан энэхүү гэрээг хүчин төгөлдөр байгаа талаар мэдэж байгаа атлаа Т.А***********тай А*/**/** дугаар бүхий "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г давхардуулан байгуулж, С*********** ХХК нь тухайн А3 блок буюу ***-р байрыг улсын комисс хүлээн аваагүй байхад оршин суугчдад тухайн орон сууцыг эзэмших боломжийг олгосон бөгөөд нэхэмжлэгч нь тухайн цаг үед өмчлөгч нар байрандаа орж байгаа эсэхийг мэдээгүй байхад Т.А*********** нь миний өмчлөлийн ***-р байр, *** тоотыг эзэмшиж, одоогоор амьдарч байгаа болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-д С*********** ХХК, Х**************, Г.Г************миний бие, Т.А*********** нар 2025 оны 08 сарын 20-ны өдөр С***********ХХК-ийн байранд уулзалт зохион байгуулж, Т.А***********г тус орон сууцыг чөлөөлөх талаар ярилцаж, шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа болно. Иймд Г.Г*********ийг маргаан бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С*********** ХХК-д даалгаж, дээрх орон сууцыг Т.А***********гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэж тодорхойлдог.

3.1. Хариуцагч С***********ХХК-нд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Манай компани "Х*********" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээт ажлын төлбөрт Хан-уул дүүргийн 23-р хороо *************** ***************хорооллын АЗ блок хойд орц 13 давхарын А сууц 81,21 м.кв 3 өрөө 1 орон сууцыг олгосон. "Х*********" ХХК-ийн №**/** дугаар бүхий хүсэлтийн дагуу орон сууц захиалгаар барих №**/**/АВ тоот гэрээг Г.Г*********т байгуулж өгсөн. Тус орон сууц захиалгын гэрээний төлбөрийн нөхцөл нь Х*********" ХХК-нд гэрээт ажлын бартерт өгж байгаа орон сууц болно гэж заасны дагуу уг байрны төлбөр тооцоо нь манай байгууллагад төлөгдөөгүй болохыг нотлож гэрээнд тусгаж заасан. Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Б****** рүү Х*********" ХХК-ны захирал Э.Б************* утсаар холбогдож №**/** дугаар бүхий хүсэлтийн захиалагч төлбөр мөнгө нь бүрэн төлөгдөөгүй тул хүчингүй болгож байна. Тиймээс дахин захиалгын гэрээ хийж өгнө үү гэж хүсэлт тавьсаны дагуу **/** тоот албан хүсэлтийг илгээсэн. Уг албан бичигт маргаан бүхий 3 өрөө орон сууцны захиалгын гэрээг Т.А***********д шилжүүлж өгнө үү, жич: Төлбөр тооцоо дууссан болно гэсэн албан хүсэлт ирсэний дагуу орон сууц захиалгын №**/**/** тоот гэрээг шилжүүлж өгсөн байдаг. Харилцагч туслан гүйцэтгэгч Х*********" ХХК-ны захирал Э.Б*********** үгэнд бүрэн итгэж орон сууц захиалгын гэрээг шилжүүлж хийж өгсөн. Манай байгууллага энэхүү захиалгын гэрээний төлбөрөөс мөнгө төгрөг өөрийн байгууллагын харилцах дансаар аваагүй. Зохих шатны шүүхийн байгууллагын шийдвэр тогтоолын дагуу 3 өрөө орон хууль ёсны сууцны өмчлөгчийг улсын бүртгэлд бүртгүүлж эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх болно... гэж тайлбар гаргасан.

3.2. Хариуцагч Т.А***********гаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:... 2022 онд "Х*********" ХХК нь ***************хотхонд ************** ХХК-с бартераар авсан гэх 3 өрөө орон сууцыг зарна гэсэн тул тухайн үед би тус орон сууцыг худалдаж авахаар тохирч "Х*********" ХХК-д орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн. Ингээд "Х*********" ХХК-с **/** дугаартай албан бичгийг ************** ХХК-д илгээж, тус орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн захиалгын гэрээг Т.А*********** надад шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг явуулсан. Тус албан бичгийг үндэслэн “С*****************ХХК нь надтай А*/**/** дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Би гэрээ байгуулсан өдрөөс хойш барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд байнгын орон сууц баригдах үйл явцтай танилцан, С*********** ХХК-с манай байрыг давхардуулан хүнд зарсан эсэхийг тодруулахад тийм зүйл байхгүй, байр ашиглалтад орохоор танайхыг шууд оруулна гэдэг байсан. Ингээд 2025 оны дугаар сард орон сууц баригдаж дуусаад улсын комисс хүлээж авсан. 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ************** ХХК нь тус орон сууцыг надад хүлээлгэж өгсөн ба тухайн үед миний төрсөн хүү болох Б.Ө************* ************** ХХК- тай орон сууц хүлээлцсэн актад гарын үсэг зурж байрыг би эзэмшилдээ авч тухайн байрандаа гэр бүлээрээ өнөөдрийг хүртэл амьдарч байна. Байрыг эзэмшилдээ хүлээж авснаас хойш амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор өөрийн зардлаар бүрэн тохижуулсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4, 250 дугаар зүйлийн 205.1-т зааснаар орон сууцны хууль ёсны өмчлөгч нь би юм. Г.Г*********оос надад холбогдуулж гаргасан хуул бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С*********** ХХК-д даалгаж, Г.Г*********ийг миний орон сууцаа эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэж тайлбарладаг.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. С*********** ХХК-аас нэхэмжлэгч Г.Г*********той 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр №**/**/АВ дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр №**/**/АВ дугаартай Орон сууц захиалгын гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-10-13х/.

Уг гэрээний 1, 2.1, 3.1, 3.2-т Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо /одоогийн 23 дугаар хороо/, ***************, ***************хотхон АЗ блок /одоогийн 741 дүгээр байр/, 13 давхрын А сууц /одоогоор 177/ тоот хаягт байрлах 81,21 мкв 3 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 2,800,000 төгрөгөөр тооцож, нийт 227,388,000 төгрөгөөр тогтоож, гэрээний төлбөрийг Х********* ХХК-нд гэрээт ажлын бартерт өгч байгаа орон сууц болно. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш орон сууцны үнэд өөрчлөлт орохгүй, гүйцэтгэгч барилга угсралтын ажлыг 2023 оны 04 дүгээр улиралд дуусгавар болгохоор гэж тусгажээ.

3.2. Х********* ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №**/** тоот албан бичгийг С*********** ХХК-нд ....манай компанитай 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хийсэн гэрээний дагуу Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо /одоогийн 23 дугаар хороо/, ***************, ***************хотхон АЗ блок /одоогийн 741 дүгээр байр/, 13 давхрын А сууц /одоогоор 177/ тоот хаягт байрлах 81,21 мкв 3 өрөө орон сууцны 227,388,000 төгрөгийг захиалагч Г.Г************төлбөр тооцоо дууссан тул орон сууц захиалгын гэрээг нэр дээр хийж өгнө үү....гэсэн утгаар хүргүүлжээ. /хх-14х/

3.3. Х********* ХХК-аас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №25/15 тоот албан бичгийг С*********** ХХК-нд ....манай компанитай 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хийсэн гэрээний дагуу Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо /одоогийн 23 дугаар хороо/, ***************, ***************хотхон АЗ блок /одоогийн 741 дүгээр байр/, 13 давхрын А сууц /одоогоор 177/ 227,388,000 төгрөг бүхий 81,21 мкв 3 өрөө орон сууцны эцсийн өмчлөгч Г.Г************мөн болно. Тус байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхэд шаардагдах бичиг баримтыг Г.Г*********т гаргаж өгнө үү....гэсэн утгаар хүргүүлжээ. /хх-16х/

3.4. С*********** ХХКаас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №02/50 тоот албан бичгийг иргэн Г.Г*********т.... Х********* ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний бартерын төлбөрт олгогдсон Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо, ***************, ***************хотхон АЗ блок /одоогийн 741 дүгээр байр/, 13 давхрын *** тоотод байрлах 81,21 мкв 3 өрөө орон сууцыг Х********* ХХК-ний 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №25/15 тоот албан бичиг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №75/16 тоот хүсэлтийг үндэслэн дээрх орон сууцны өмчлөгчөөр Г.Г*********ийг тодорхойлж байна....гэжээ. /хх-17х

3.5. Х********* ХХК-аас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №25/15 тоот албан бичгийг С*********** ХХК-нд ....манай компаний 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №22/80 тоот албан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо /одоогийн 23 дугаар хороо/, ***************, ***************хотхон АЗ блок /одоогийн 741 дүгээр байр/, 13 давхрын А сууц /одоогоор 177/ 81,21 мкв 3 өрөө орон сууцны захиалгийн гэрээг Т.А***********д давхардуулна захиалгийн гэрээг хийлгэж төлбөр тооцоог хүлээ авсан тул захиалгийн гэрээ цуцлахтай холбоотой бүх асуудал, эрсдэл, төлбөр тооцоог манай байгууллага бүрэн хариуцана. Иймээс Т.А***********гийн хохирлыг манай байгууллага хариуцана...гэж дурьдсан байна. /хх-18х/

Энэхүү албан бичиг нь хуулбар байх бөгөөд зохигчид болон гэрч Э.Б************* нар энэхүү албан тоотыг Х********* ХХК-аас С*********** ХХК-нд хүргүүлж байсан, уг албан бичгийн хуулбар хувь дээр маргаагүй байна.

3.6. Г.Н********лээс Х********* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ************* тоот дансанд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 84,000,000 төгрөгийг зээл гэсэн утгаар, Г.Н********лээс өөрийн ХААН банкны ************* тоот данснаас Х********* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ************* тоот дансанд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөгийг зээл гэсэн утгаар, Х********* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ************* тоот дансанд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 23,000,000 төгрөгийг зээл гэсэн утгаар, Х********* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ************* тоот дансанд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээл гэсэн утгаар, Г.Г*********оос өөрийн ХААН банкны ************* тоот данснаас Ш.Э*********гийн ХААН банкны ************* тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөгийг ганаа суурьд гэсэн утгаар, Г.Г*********оос өөрийн ХААН банкны ************* тоот данснаас Ш.Э*********гийн ХААН банкны ************* тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 16,000,000 төгрөгийг ганаа суурьд гэсэн утгаар тус тус шилжүүлсэн бөгөөд Г.Г*********оос Х********* ХХК, түүний захирал Э.Б*************д нийт зээл гэсэн утгаар 134,000,000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-81-87х/

3.7. Г.Г************нь Г.Н*********тэй эхнэр, нөхөр буюу гэрлэгчид гэдэг нь 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-79х/

3.8. Г.Г*********оос өөрийн өмлөлийн **-** УБД улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо маркийн автомашиныг бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх эрхтэй итгэмжлэлийг Э.Б*************д хийж өгсөн байна. /хх-80х/

Гэрч Э.Б************* болон нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд .... Тоёото ланд круйзер прадо маркийн автомашиныг орон сууцны төлбөрт 60,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлж авсан....гэж тайлбарладаг.

 

4.    С*********** ХХК-аас хариуцагч Т.А***********тай 2022 оны 09 дүгээр

сарын 20-ны өдөр №**/**/** дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №**/**/** дугаартай Орон сууц захиалгын гэрээ гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-36-38х/.

Уг гэрээний 1, 2.1, 3.1, 3.2-т Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо /одоогийн 23 дугаар хороо/, ***************, ***************хотхон АЗ блок /одоогийн 741 дүгээр байр/, 13 давхрын А сууц /одоогоор 177/ тоот хаягт байрлах 81,21 мкв 3 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 2,800,000 төгрөгөөр тооцож, нийт 227,388,000 төгрөгөөр тогтоож, гэрээний төлбөрийг Х********* ХХК-нд гэрээт ажлын бартерт өгч байгаа орон сууц болно. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш орон сууцны үнэд өөрчлөлт орохгүй, гүйцэтгэгч барилга угсралтын ажлыг 2023 оны 04 дүгээр улиралд дуусгавар болгохоор гэж тусгажээ.

4.1.       С*********** ХХК-аас маргаан бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч

Т.А***********д 2025 оны 08 дугаар сарын 4-ний өдөр хүлээлгэн өгсөн талаар акт үйлдэж, Т.А*********** нь энэ өдрөөс эхлэн тухайн орон сууцанд одоог хүртэл амьдарч, эзэмшиж, ашиглаж байна. /хх-39-40х/

4.2.       Х********* ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн

№**/** тоот албан бичгийг С*********** ХХК-нд ....манай компанитай 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хийсэн гэрээний дагуу Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо /одоогийн 23 дугаар хороо/, ***************, ***************хотхон АЗ блок /одоогийн 741 дүгээр байр/, 13 давхрын А сууц /одоогоор 177/ 227,388,000 төгрөг бүхий 81,21 мкв 3 өрөө орон сууцны захиалгын гэрээг Т.А***********д шилжүүлж өгнө үү, төлбөр тооцоо дууссан болно....гэсэн утгаар хүргүүлжээ. /хх-15х/

Уг албан бичгийн эх хувийг Х********* ХХК болон С*********** ХХК-ийн аль алинд нь байхгүй гэж тайлбарладаг ба уг албан бичиг хүргэгдэж байсантай С*********** ХХК болон гэрч Э.Б************* нар маргаагүй байна.

Т.А*********** нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа талаарх орон сууцны доторх тавилга эд зүйлийг фото зургаар баталгаажуулж шүүхэд ирүүлсэн байна. /хх-94-98х/

4.3.       Х********* ХХК-аас Шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 28-ны

өдрийн №26/17 тоот албан бичигт.....Х********* ХХК-аас С*********** ХХК-нд 2022.09.20-ны өдөр хүргүүлсэн албан бичгийн хуулбарт манай компанийн архивт, эх хувийг нь С*********** ХХК болон Т.А*********** нарт шилжүүлсэн гэж хариу ирүүлсэн байна. /хх-99х/

4.4.       Т.А***********гаас өөрийн ХААН банкны ************* тоот данснаас

Д.Жаргалсайханы ХААН банкны *********** тоот дансанд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 117,250,000 төгрөгийг ***************А3 13Д81,22м2 тооцоо дууссан гэсэн утгаар шилжүүлсэн байна. /хх-50х, 92х/

Гэрч Э.Б************* шүүх хуралдаанд....Т.А***********гаас 117,250,000 төгрөгийг уг орон сууцны төлбөрт Х********* ХХК нь хүлээж авсан....тайлбар гаргасан.

 

5.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр

зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Г.Г************Х********* ХХК нарын хооронд зээлийн гэрээг амаар байгуулсан байна. Уг зээлийн гэрээний дагуу Г.Г*********оос Х********* ХХК-ийн захирал Э.Б*************д 134,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанд гэрч Э.Б*************....Г.Г*********оос 150,000,000 төгрөгийг зээлсэн гэж тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч талаас....150,000,000 төгрөгийг Э.Б*************д зээлсэн гэрчийн тайлбарыг дэмжсэн.

Иймд нэхэмжлэгч Г.Г*********оос Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 150,000,000 төгрөгийг Х********* ХХК-нд зээлсэн байна.

Х********* ХХК-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхдээ гэрээний үүргийг өөрчлөх санал гаргасан байна.

5.1.       Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт талууд өмнөх

үүргийг солихоор тохиролцсон гэж, 236.2 дахь хэсэгт Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч Г.Г************Х********* ХХК-ийн захирал Э.Б************* нар 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ харилцан тохиролцож, Х********* ХХК-ийн С*********** ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт бартераар хүлээн авах тохиролцсон маргаан бүхий 3 өрөө орон сууцыг Х********* ХХК-аас худалдах-худалдан авах гэрээгээр Г.Г*********т 210,000,000 төгрөгөөр худалдахаар талууд харилцан тохиролцжээ.

5.2.       Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-

худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Г.Г************Х********* ХХК-ийн захирал Э.Б************* нарын хооронд байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ хуульд зааснаар хүчин төгөлдөр байна.

5.3.       Орон сууц худалдах-худалдан авах гэрээний нийт төлбөр 210,000,000

төгрөг үүнээс Г.Г*********оос зээлийн гэрээний дагуу Х********* ХХК-ийн захирал Э.Б*************т зээлсэн 150,000,000 төгрөгийг төлбөрт тооцоход 60,000,000 төгрөгийг Г.Г*********оос Х********* ХХК-ийн захирал Э.Б*************т төлөх үүрэг хүлээнэ.

5.4.       Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт Арилжааны

гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Г.Г*********оос өөрийн өмлөлийн **-** УБД улсын дугаартай Тоёото ланд круйзер прадо маркийн автомашиныг Х********* ХХК-ийн захирал Э.Б*************т орон сууц худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 60,000,000 төгрөгт тооцон бартераар шилжүүлсэн байна. Энэ нь нэхэмжлэгч тал болон гэрчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Г************нь маргаан бүхий 3 өрөө орон сууцыг 210,000,000 төгрөгөөр өмнөх зээлийн гэрээний үүргийг шилжүүлж, худалдах-худалдан авах болон арилжааны гэрээгээр Х********* ХХК-аас худалдан авсан нь тогтоогдсон байна.

5.5.       Нэхэмжлэгч Г.Г************Х********* ХХК-ийн хооронд байгуулсан

худалдах-худалдан авах болон арилжааны гэрээг үндэслэн хариуцагч С*********** ХХК-аас Г.Г*********той 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр №**/**/АВ дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд Х********* ХХК-аас хариуцагч Т.А***********тай худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө уг орон сууцыг худалдаж авч, төлбөрийг бүрэн төлсөн гэж үзсэн болно.

5.6.       Х********* ХХК-аас Т.А***********тай 117,250,000 төгрөгөөр

маргаан бүхий 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, төлбөр тооцоо дууссан гэсэн дээрх албан бичгийг үндэслэн С*********** ХХК-аас Т.А***********тай 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №**/**/** дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч Г.Г************Х********* ХХК-тай худалдах-худалдан авах гэрээг өмнө нь байгуулж, орон сууцны төлбөр тооцоог дуусгасан, төлбөр төлсөн мөнгөн дүн нь Т.А***********гийн орон сууцны төлбөрт төлсөн дүнгээс их байна.

5.7.       Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар

Х********* ХХК-аас Т.А***********тай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, төлбөр тооцоог талуудын тохирсноор бүрэн төлсөн нь өмнөх худалдан авагчийн үүргээ гүйцэтгэснийг үгүйсгэх боломжгүй, өмнөх худалдан авагчаас давуу эрх эдэлж, энэхүү маргаан бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч болох боломжгүй байна.

 

6.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар маргаан

бүхий 3 өрөө орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч Г.Г************бүрэн төлсөн байхад хариуцагч Х********* ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд албан бичгээр Г.Г*********ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг С*********** ХХК-нд хүргүүлсэн боловч дараа нь Х********* ХХК нь Т.А***********тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий 3 өрөө орон сууцыг давхардуулан хоёр худалдан авагчид худалдсан нь тогтоогдсон.

Иймд шүүх хоёр худалдан авагчийн төлбөр тооцоо аль аль нь дууссан тул өмнөх худалдан авагч болох нэхэмжлэгч Г.Г*********т уг орон сууцыг шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

6.1.       Нэхэмжлэгчээс маргаан бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч

Т.А***********гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг шүүхэд гаргадаг.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан бөгөөд Т.А*********** нь Х********* ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр С*********** ХХК-аас маргаан бүхий 3 өрөө орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад хуулийн дагуу хүлээж авсан байна.

Харин уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Г*********ийг шүүхээс тогтоохоор шийдвэрлэж буй тул хууль ёсны өмчлөгч Г.Г*********т уг орон сууцыг хүлээлгэн өгч Г.Г*********ийн эзэмшилд шилжүүлж өгөх нь зүйтэй юм.

Нэхэмжлэгчээс орон сууцыг Т.А***********гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлгагыг шүүхээс уг орон сууцыг хууль ёсны өмчлөгчийн эзэмшилд хүлээлгэн өгөхийг Т.А***********д даалгаж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

 

7.    Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Т.А***********гаас маргаан бүхий

орон сууцыг нэхэмжлэгч Г.Г*********оос өмнө эзэмшилдээ авсан одоог хүртэл орон сууцандаа амьдарч байгаа тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж зааснаар маргаан бүхий орон сууцыг нэн тэргүүнд өмчлөх эрхтэй гэж шүүхэд мэтгэлцдэг.

7.1.       Хариуцагч С*********** ХХК-аас орон сууцыг худалдан авсан

Г.Г*********, Т.А*********** нарыг өмчлөгчөөр бүртгэх албан бичгийг Х********* ХХК-аас ирүүлсний дагуу сүүлийн өмчлөгчөөр бүртгэх эрхтэй гэсэн албан бичгийн дагуу Т.А***********д орон сууцыг хүлээлгэн өгсөн, одоо шүүхээс хууль ёсны өмчлөгчийг тогтоовол тухайн өмчлөгчид бичиг баримтыг нь гаргаж өгөх талаар дурьдсан байна.

7.2.       Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан нь

хуулийн заалт нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх зохицуулалттай хамааралтай заалт бөгөөд өмнө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн зохицуулалтай уяалдах юм.

Зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий 3 өрөө орон сууц нь С*********** ХХК-ийн барилга угсралтын үйл явцад шинээр бий болсон, улсын бүртгэлд бүртгэгдээгүй шинээр үүссэн эд хөрөнгө юм. Шинээр үүссэн энэхүү эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү дугаар авсны дараа албан ёсоор Үл хөдлөх эд хөрөнгө гэсэн нэр томьёог хэрэглэх боломжтой байна.

7.3.       Харин нэхэмжлэгч Г.Г*********т орон сууцыг ашиглалтад орох үед

хариуцагч С*********** ХХК-аас орон сууцыг эзэмшилд авахаар талаар мэдэгдээгүй, нэхэмжлэгч Г.Г************орон сууц эзэмшилдээ авах боломжоор хангаагүй тул шинээр буй болсон эд хөрөнгийг эзэмшилдээ авсан Т.А***********г хууль ёсны эзэмшигч гэж үзсэн боловч хууль ёсны өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгэх эрхтэй гэж үзэх боломжгүй юм.

Иймд хариуцагч Т.А***********гаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

8.    Шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн

250.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан дагуу Нийслэлийн Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо, ***************, ***************хотхон 741 дүгээр байр, 13 давхрын *** тоотод байрлах 81,21 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Г*********ийг тогтоож, уг орон сууцыг Г.Г*********ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С***********ХХК даалгаж, уг орон сууцыг Г.Г*********ийн эзэмшилд шилжүүлж өгөхийг хариуцагч Т.А***********д даалгаж, нэхэмжлэгч Г.Г*********, хариуцагч С***********ХХК-нд холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 23-р хороо ***************, ***************хотхон ***-р байр, хойд орц, 13-р давхрын *** тоотод байралах 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С***********ХХК даалгах, орон сууц эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Г.Г*********т даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,435,290 төгрөгийг, хариуцагч Т.А***********гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,435,290 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С***********ХХК-аас 1,365,090 төгрөгийг, хариуцагч Т.А***********гаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх

хэсэгт заасныг баримтлан дагуу Нийслэлийн Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо, ***************, ***************хотхон 741 дүгээр байр, 13 давхрын *** тоотод байрлах 81,21 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Г*********ийг тогтоож, уг орон сууцыг Г.Г*********ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С***********ХХК даалгаж, уг орон сууцыг Г.Г*********ийн эзэмшилд шилжүүлж өгөхийг хариуцагч Т.А***********д даалгасугай.

 

2.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх

хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г*********, хариуцагч С***********ХХК-нд холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 23-р хороо ***************, ***************хотхон ***-р байр, хойд орц, 13-р давхрын *** тоотод байралах 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С***********ХХК даалгах, орон сууц эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Г.Г*********т даалгах тухай хариуцагч Т.А***********гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,435,290 төгрөгийг, хариуцагч Т.А***********гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,435,290 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С***********ХХК-аас 1,365,090 төгрөгийг, хариуцагч Т.А***********гаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Г*********т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД