Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/07

К.Р*******, Д.О*******, Б.Т******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Д******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Урангоо

Шүүгдэгч Д.О*******

Шүүгдэгч Д.О********* өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.О******* давж заалдах гомдлоор К.Р*******, Д.О*******, Б.Т******* нарт холбогдох эрүүгийн 2431004200145 дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б******* овогт Б******* Т*******, Мон улсын иргэн, **** оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* тосгонд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Д******* аймгийн -ийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны 7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /

овогт К Р*******, Мон улсын иргэн, **** оны 02 дугаар сарын 17-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* тосгонд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн Д******* аймгийн Дархан сум, * дугаар баг, **** тоотод оршин суух хаягтай, урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ***/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 02 жил, 03 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /РД: /;

овогт О*******, Мон улсын иргэн, **** оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* тосгонд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, ******* тосгоны **-* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /

Шүүгдэгч Д.О*******, К.Р*******, Б.Т******* нар нь бүлэглэж *** оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, ******* тосгоны “ ” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 217,681 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх ажлын зардал болох 206,339 төгрөгийн хор уршиг учруулсан,

Шүүгдэгч Д.О******* нь үргэлжилсэн үйлдлээр **** оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Хьндай робекс 3000 ЛС-3” загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ** дугаар баг, “ ” гэх нэршилтэй газар 26,66 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 38,885 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 206,782 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: К.Р*******, Д.О*******, Б.Т******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Б******* овогт Б******* Т*******, овогт К Р*******, овогт О******* нарыг Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Шүүгдэгч Б******* овогт Б******* Т*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял,

Шүүгдэгч овогт О*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулан,

Шүүгдэгч овогт К Р*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх албадлагын арга хэмжээ аван,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т*******д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч К.Р******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдлээ ашигласан шүүгдэгч нар нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай 2900 ЛС-3” загварын экскаваторыг улсын орлогод оруулж, гар аргаар хийсэн гитаран буу 1 ширхэг, Хонда загварын ус татах насос 2 ширхэг зэрэг техник тоног төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, нэхэмжлэгч Шүүгдэгч Д.О******* 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэрэг Батнасангийн Бямбацогт үйлдэхдээ ашигласан “Хьюндай робекс 3000 ЛС-3” загварын экскаваторыг иргэний чөлөөлж битүүмжлэлээс /*******/-д буцаан олгож түүний үнэ болох 6.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Од- Эрдэнээс гаргуулж улсын орлогод оруулж, алт угаах төхөөрөмж, помп зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Д. О*******эс 13.167.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан,

Шүүгдэгч Б. Т*******, К.Р*******, Д.О******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 217,681 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардал 206,339 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эрэл хайгуул хийсний улмаас байгаль орчинд 38,888 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардал 206,782 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж, гэм буруугаа ойлгож гэмшиж байна.

Миний бие нь байгаль орчны газрын улсын байцаагчийн дүгнэлтээр гарсан 630,629, мөн 77,770 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал нийт 403,121 төгрөг нөхөн төлсөн ба мөн шүүхийн шийдвэрээр гарсан экскаваторын үнэ бусад төлбөрөө төлсөн байгаа. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Гомдлын хувьд гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Д.О******* хувьд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 217,681 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардал 206,339 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эрэл хайгуул хийсний улмаас байгаль орчинд 38,888 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардал 206,782 төгрөгийн хор уршиг учруулсан. Нийтдээ 708,399 төгрөгийн хохирол учруулсан. Нөхөн сэргээлтийн зардалд 413,121 төгрөгийг нөхөн төлсөн.

Мөн байгаль орчинд учруулсан хохирол 708,399 төгрөгийг анхан шатны шүүх дээр төлж орсон. Хэдий хоёр удаагийн үйлдэлтэй үргэлжилсэн үйлдэлтэй гэж орж байгаа боловч анх удаа ял шийтгэгдэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлсөн.

Бид нарын давж заалдах гомдол гаргасан хамгийн агуулга нь ар гэрийн байдал хүнд байгаа. Хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том охин нь 2 настай. Бага хүү нь 8 сартай. Бага хүүхдийн хувьд тархины даралт гэх оноштой. Ээж нь бөөрний даралттай. Хүнд өвчтэй учир хүү Д.О******* асрамжид байдаг. Д.О******* давж заалдах шатны шүүхэд 13, 167,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн баримтыг гаргаж өгсөн. Д.О******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж 1 жилийн хорих ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү хэмээн давж заалдах гомдлыг гаргасан гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Шүүгдэгч Д.О******* д холбогдох хэрэгт анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаанд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн гаргасан гомдолд тусгайлан гаргах санал байхгүй. Шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр К.Р*******, Д.О*******, Б.Т******* нарт холбогдох эрүүгийн 2431004200145 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Д.О*******, К.Р*******, Б.Т******* нар нь бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны “ ” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 217,681 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх ажлын зардал болох 206,339 төгрөгийн хор уршиг учруулсан,

Шүүгдэгч Д.О******* нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Хьндай робекс 3000 ЛС-3” загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* * дугаар баг, “ ” гэх нэршилтэй газар 26,66 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 38,885 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 206,782 төгрөгийн хор уршиг  тус тус учруулсан болох нь

-Гэрч Т.А 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би “ ” гэх газарт 2025 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 02:00 цагийн үед О******* гэх хүнийг хүргэж өгөх зорилгоор очсон. Надтай 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* тосгоны төвд таараад ойр зуур юм ярьж байгаад намайг “Чи ахыгаа “ ” дээр хүргээд өгөөч унаагүй болчихлоо гэхээр нь тус болох санаатай зөвшөөрсөн. Тэгээд орой 22:00 цагийн үед О******* манай гэрт ирээд бид хоёр “ ” гэх газар луу явсан. ...О******* ахад явлаа гэж хэлэх гээд экскаватор луу нь явж байтал хэсэг хүмүүс гараад ирсэн тухайн хүмүүс энгийн хувцастай байсан О******* тэр хүмүүсийг хараад зугтаачихсан. Би өөрөө Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүргэж өгсөн ямар зорилгоор очих гэж байгаа талаараа хэлээгүй намайг очих үед нэг Hyundai 2900 маркийн экскаватор болон алт угаах төхөөрөмж, 2 ширхэг помп байсан. Би өглөө очоод харсан. Дээрх техникүүд хэний эзэмшил болохыг мэдэхгүй байна. Тухайн газарт О******* ахаас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-р тал/,

-Гэрч Д.А 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засаг даргын баталсан төлөвлөгөөний дагуу ******* тосгонд байрлах “ ” гэх газар хяналт шалгалт зохион байгуулж ажиллахад “ ” гэх газар овоолго шороо бүхий талбайн д экскаватор ажиллаж байгаа чимээ сонсогдоод тухайн газар нь очиж үзэхэд “Хюндай” маркийн экскаватор алт угаах төхөөрөмж зэрэг байсан хажууд нь нэг залуу зогсож байсан тухайн залуу урьд шөнө ирсэн наг найзынхаа гуйлгаар гэсэн юм ярьж байсан. Тухайн экскаватор нь асаалттай байсан боловч оператор нь байгаагүй гэх мэдvvлэr /2-р хх-ийн 25-р тал/,

-Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №1/92 дугаартай шинжээчийн “... Тус шинжилгээгээр нийт эвдэгдсэн 0.01 га талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 217,681 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 206,339 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 81-107-р тал/,

-Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №13/049 дугаартай: “...Нэр бүхий иргэдийн Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг, нэртэй газар нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон ойн сан бүхий газарт давхцалтай байна. Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 38,885 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 206,782 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 32-59-р тал/

-Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар улсын ахлах байцаагийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01-27-01/068/14 дугаартай: “...Д.Од-эрдэнэ нарт холбогдох ******* сумын ******* тосгоны нутаг “ ” гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2024.11.09-ний өдрийн 1/92 дугаартай "Нуман алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Мон Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 22414*2=44828 төгрөг, усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 195267*3=585801 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 630629 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 123-р тал/

-Ашид билгүүн ХХК-ий 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №ТХҮ-925-11742 дугаартай хөрөнгийн үнэлгээ шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг тус хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4.Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Т*******, К.Р*******, Д.О******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байгаль орчинд учруулсан хохирлын байдал, гэмт хэргийн оролцоо зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч К.Р*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар, шүүгдэгч Д.Од-Эрдэнийг 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байна.

5.Дээрхи шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О******* болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ “...Эрүүгийн хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж илрүүлэн ял оногдуулах боловч нөгөө талаас нийгэмшүүлэхэд оршдог тул энэрэнгүй ёсны зарчмын хүрээнд дээрх ар гэрийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо бүрэн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой” гэж тайлбарлажээ.

6.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын хамтын оролцоо, хохирлоо төлсөн эсэх зэргийг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасантай нийцсэн тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

7.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.О******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн болон эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нэг жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1. дэх заалтанд:

“Эрүүгийн гэсэн үгийн дараа “хуулийн” гэсэн үг”-ийг нэмж,

2 дахь заалтанд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар О*******д хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн  ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэж,

6 дахь заалтанд:

“К.Р******* гэсний дараа Д.О******* “ гэж нэмж, шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Д.О******* болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3.Шүүгдэгч  Д.О******* давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд анхан шатны шүүхээс тогтоосон  13,167,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурьдсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Д.О******* нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 49 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.  

5.Шүүгдэгч Д.О*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ЭРДЭНЭХИШИГ

                              ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН                  

К.Р*******, Д.О*******, Б.Т******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Д******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Урангоо

Шүүгдэгч Д.О*******

Шүүгдэгч Д.Од-Эрдэний өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.О******* давж заалдах гомдлоор К.Р*******, Д.О*******, Б.Т******* нарт холбогдох эрүүгийн 2431004200145 дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б******* овогт Б******* Т*******, Мон улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* тосгонд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Д******* аймгийн -ийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны 7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/

овогт К Р*******, Мон улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 17-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* тосгонд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн Д******* аймгийн Дархан сум, 5 дугаар баг, хүнсний ар 7-78 тоотод оршин суух хаягтай, урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2019/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 02 жил, 03 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /РД:/;

овогт О*******, Мон улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* тосгонд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны 1-19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /

Шүүгдэгч Д.О*******, К.Р*******, Б.Т******* нар нь бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны “ ” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 217,681 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх ажлын зардал болох 206,339 төгрөгийн хор уршиг учруулсан,

Шүүгдэгч Д.О******* нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Хьндай робекс 3000 ЛС-3” загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 03 дугаар баг, “ ” гэх нэршилтэй газар 26,66 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 38,885 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 206,782 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: К.Р*******, Д.О*******, Б.Т******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Б******* овогт Б******* Т*******, овогт К Р*******, овогт О******* нарыг Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Шүүгдэгч Б******* овогт Б******* Т*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял,

Шүүгдэгч овогт О*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулан,

Шүүгдэгч овогт К Р*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх албадлагын арга хэмжээ аван,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т*******д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч К.Р******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдлээ ашигласан шүүгдэгч нар нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай 2900 ЛС-3” загварын экскаваторыг улсын орлогод оруулж, гар аргаар хийсэн гитаран буу 1 ширхэг, Хонда загварын ус татах насос 2 ширхэг зэрэг техник тоног төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, нэхэмжлэгч Шүүгдэгч Д.О******* 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэрэг Батнасангийн Бямбацогт үйлдэхдээ ашигласан “Хьюндай робекс 3000 ЛС-3” загварын экскаваторыг иргэний чөлөөлж битүүмжлэлээс /ФА75110474/-д буцаан олгож түүний үнэ болох 6.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Од- Эрдэнээс гаргуулж улсын орлогод оруулж, алт угаах төхөөрөмж, помп зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Д. О*******эс 13.167.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан,

Шүүгдэгч Б. Т*******, К.Р*******, Д.О******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 217,681 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардал 206,339 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эрэл хайгуул хийсний улмаас байгаль орчинд 38,888 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардал 206,782 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж, гэм буруугаа ойлгож гэмшиж байна.

Миний бие нь байгаль орчны газрын улсын байцаагчийн дүгнэлтээр гарсан 630,629, мөн 77,770 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал нийт 403,121 төгрөг нөхөн төлсөн ба мөн шүүхийн шийдвэрээр гарсан экскаваторын үнэ бусад төлбөрөө төлсөн байгаа. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Гомдлын хувьд гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Д.О******* хувьд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 217,681 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардал 206,339 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эрэл хайгуул хийсний улмаас байгаль орчинд 38,888 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардал 206,782 төгрөгийн хор уршиг учруулсан. Нийтдээ 708,399 төгрөгийн хохирол учруулсан. Нөхөн сэргээлтийн зардалд 413,121 төгрөгийг нөхөн төлсөн.

Мөн байгаль орчинд учруулсан хохирол 708,399 төгрөгийг анхан шатны шүүх дээр төлж орсон. Хэдий хоёр удаагийн үйлдэлтэй үргэлжилсэн үйлдэлтэй гэж орж байгаа боловч анх удаа ял шийтгэгдэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлсөн.

Бид нарын давж заалдах гомдол гаргасан хамгийн агуулга нь ар гэрийн байдал хүнд байгаа. Хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том охин нь 2 настай. Бага хүү нь 8 сартай. Бага хүүхдийн хувьд тархины даралт гэх оноштой. Ээж нь бөөрний даралттай. Хүнд өвчтэй учир хүү Д.О******* асрамжид байдаг. Д.О******* давж заалдах шатны шүүхэд 13, 167,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн баримтыг гаргаж өгсөн. Д.О******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж 1 жилийн хорих ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү хэмээн давж заалдах гомдлыг гаргасан гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Шүүгдэгч Д.О*******д холбогдох хэрэгт анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаанд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн гаргасан гомдолд тусгайлан гаргах санал байхгүй. Шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр К.Р*******, Д.О*******, Б.Т******* нарт холбогдох эрүүгийн 2431004200145 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Д.О*******, К.Р*******, Б.Т******* нар нь бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны “ ” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 217,681 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх ажлын зардал болох 206,339 төгрөгийн хор уршиг учруулсан,

Шүүгдэгч Д.О******* нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Хьндай робекс 3000 ЛС-3” загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 03 дугаар баг, “ ” гэх нэршилтэй газар 26,66 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 38,885 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 206,782 төгрөгийн хор уршиг  тус тус учруулсан болох нь