| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0163/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогч Б.Болдбаатар,
шүүгдэгч Ж.Баасансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Жамъяндоржийн Баасансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 575 дугаар магадлалтай эрүүгийн 1807000280030 дугаартай хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд тус шүүхийн Шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журамд зааснаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Соёлын төвд дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сум Нарангийн 1-3 тоотод оршин суух хаягтай, регистрийн СГ81061215 дугаартай, Боржигон овогт Жамъяндоржийн Баасансүх /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Жамъяандорж овогтой Баасансүх нь 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Элстэй” гэх газар хот хоорондын засмал зам дээр 89-83 УБК улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг болон хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчиж тээврийн хэрэгсэлд чирэгдэж явсан 08-31 УНХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг чирж явсан 23-32 УБУ улсын дугаартай “Фургон” маркийн автомашинуудыг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 89-83 УБК улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Болдбаатарын биед хүнд, 08-31 УНХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Цэндсүрэнгийн биед хүндэвтэр, 23-32 УБУ улсын дугаартай “Фургон” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Батхүлэгийн биед хөнгөн гэмтэл, Д.Цэндсүрэнгийн өмчлөлийн “Хуандай портер” маркийн тээврийн хэрэгсэлд 823.500, З.Ишнямын өмчлөлийн “Уаз фургон” маркийн тээврийн хэрэгсэлд 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Баасансүх нь 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Элстэй” гэх газар хот хоорондын засмал зам дээр 89-83 УБК улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа 08-31 УНХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг чирж явсан 23-32 УБУ улсын дугаартай “Фургон” маркийн автомашинуудыг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 89-83 УБК улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Болдбаатарын биед хүнд, 08-31 УНХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Цэндсүрэнгийн биед хүндэвтэр, 23-32 УБУ улсын дугаартай “Фургон” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Батхүлэгийн биед хөнгөн гэмтэл, Д.Цэндсүрэнгийн өмчлөлийн “Хуандай портер” маркийн тээврийн хэрэгсэлд 823.500, З.Ишнямын өмчлөлийн “Уаз фургон” маркийн тээврийн хэрэгсэлд 440.000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Баасансүх нь мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагчийн асуултанд “Урьд яваа тээврийн хэрэгсэлд зай тавьж өгөөгүйд буруутай”, даргалагчийн асуултанд “Проган машины арын гэрлийг би хальт харсан. Хурд сааруулагч таарч миний машины урд дугуй хагарч, урд явж байсан машины хажуугаар дарж гарах боломжгүй мөргөсөн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Болдбаатарын өгсөн: “Би шүүгдэгчийн автомашины зөв талд сууж явсан. Тухайн үед унтаж байсан болохоор осол болохыг мэдээгүй. Нэг мэдсэн осол гарсан байсан. Машины хамар болон урд сандлыг дарсан байсан тул би арын сандал руу шилжсэн суусан. Цагдаа, түргэн тусламж ирээгүй тул Налайх дүүргийн эмнэлэгт ирж үзүүлсэн” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Цэндсүрэнгийн өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр найз Ишнямын ач хүү Батхүлэгийн хамт Багануур дүүрэг рүү өөрий эзэмшлийн 08-31 УНХ улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгсэлтэй нүүрсэнд яваад буцах замд машины диск эвдэрээд нам зогссон. Ингээд 17 цагийн үед найз Ишням руу залгаж 21 цагийн үед ирээд машинаа чирүүлээд Батхүлэг урагш фургонд суусан. Ингээд 00 цагийн үед боловуу цаг хараагүй болохоор мэдэхгүй байна. Цонжин болдог өнгөрөөд явж байтал гэнэтхэн араас тас хийгээд дугараад машин шууд замын хажууруу шидэгдээд жолооч талаараа хажуулдсан. Ингээд машинаасаа буух гэхэд гар эвгүй болоод хөдөлж чадахгүй байсан. Ишнямын араас зөөлөн төмрөөр 3-4 метр урттай троссоор 2 машинаа холбоод голд нь гялгар уут уясан мөн дугуйн бапришка уясан ардаа болохоор гурвалжин тэмдэг тэвшин дээр тогтоогоод аваарын дохиогоо асаагаад машин асаалттай ойрын гэрэл дээр тавиад явж байсан” гэх мэдүүлэг
/хх-ийн 16-19 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч З.Ишнямын өгсөн: “Миний биед учирсан гэмтэл байхгүй, миний өмчлөлийн 23-32 УБУ улсын дугаартай машинд 440,000 төгрөгийн хохирол гарсан. Уг хохирлыг Ж.Баасансүх засуулж өгсөн. Бид хоёр, хоёулаа аваарын гэрэл дохиогоо асааж явсан. Гадаа сартай байсан” гэх мэдүүлэг
/хх-ийн 36 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Батхүлэгийн өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Цэндсүрэн ахын хамт Багануур дүүрэг рүү нүүрсэнд яваад буцаж 16 цагийн үед машин эвдрээд урагшаа явахгүй байсан. Ингээд 21 цагийн үед аав, өвөө хоёр ирсэн. Би ч нойр хүрээд фургонд ороод унтаад өгсөн. Гэнэт сэртэл машины шалан дээр хэвтэж байсан. Цонхоор хартал ногоон өнгийн Истана дотроос хүмүүс бууж байсан. Тэгээд толгой өвдөхөөр нь гараараа дартал цус гарч байхаар нь гараараа дараад байж байхад Цэндсүрэн ахыг аав, өвөө хоёр өргөөд оруулаад ирсэн” гэх мэдүүлэг
/хх-ийн 38 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Баярсайханы өгсөн: “Цэндсүрэн ахын машин буруу хараад замын хажууд жолооч талаараа онхолдсон байдалтай унасан байсан. Аав бид хоёр жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоход Цэндсүрэн ах гар эвгүй болчихсон гээд сууж байсан. Хурдны хянах самбарыг хараагүй баримжаагаар 30-40 км цагийн хурдтай явсан. Машин чирж явсан болохоор их тайван явж байсан. Машин асаалттай аваарын гэрэл дохиогоо асаасан мөн тэвшний ар талд гурвалжин гэрэлтүүлэг тогтоож байршуулсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-41 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08 шэ/59 дүгээр:
/хх-ийн 62 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08 шэ/56 дугаар:
/хх-ийн 68 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08 шэ/58 дугаар:
/хх-ийн 71 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08 шэ/54 дүгээр:
Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08 шэ/52 дугаар:
/хх-ийн 77 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08 шэ/53 дугаар:
/хх-ийн 80 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08 шэ/60 дугаар:
/хх-ийн 83 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08 шэ/57 дугаар:
/хх-ийн 85 дугаар хуудас/
2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:
1. Уг хэргийн материалтай танилцахад дээрх осол нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлд зааснаар “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэсэн тул зам тээврийн осол мөн байна.
2. Хэргийн материал, схем зурагтай танилцахад 89-83 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Баасансүх нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14 -д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байх ба 23-32 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.Ишням, 08-31 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Цэндсүрэн нар Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Баасансүх нь 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Элстэй” гэх газар хот хоорондын засмал зам дээр 89-83 УБК улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг болон хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчиж тээврийн хэрэгсэлд чирэгдэж явсан 08-31 УНХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг чирж явсан 23-32 УБУ улсын дугаартай “Фургон” маркийн автомашинуудыг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 89-83 УБК улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Болдбаатарын биед хүнд, 08-31 УНХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Цэндсүрэнгийн биед хүндэвтэр, 23-32 УБУ улсын дугаартай “Фургон” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Батхүлэгийн биед хөнгөн гэмтэл, Д.Цэндсүрэнгийн өмчлөлийн “Хуандай портер” маркийн тээврийн хэрэгсэлд 823.500, З.Ишнямын өмчлөлийн “Уаз фургон” маркийн тээврийн хэрэгсэлд 440.000 төгрөгийн хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Жамъяндоржийн Баасансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэхдээ шүүгдэгч Ж.Баасансүх нь болгоомжгүйгээр анх удаа энэ гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шаардлагад нийцсэн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Баасансүхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.Баасансүх нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Цэндсүрэнд 973.500 төгрөг, Б.Болдбаатарт 8.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Ишнямд 440.000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жамъяндоржийн Баасансүхийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Ж.Баасансүхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Баасансүхэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Ж.Баасансүх нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Цэндсүрэнд 973.500 төгрөг, Б.Болдбаатарт 8.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Ишнямд 440.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн жолооны үнэмлэхийг тотоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Ж.Баасансүхэд оногдуулсан 6 сар хорих ялаас чөлөөлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баасансүхэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Баасансүхэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ