| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0168/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Э.Гэрэлт-Ирээдүй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Энхтүвшингийн Гэрэлт-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000930086 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Налайх дүүрэг 2 дугаар хороо 26-216 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД99101313 дугаартай, Боржигон овогт Энхтүвшингийн Гэрэлт-Ирээдүй нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Э.Гэрэлт-Ирээдүй нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр зөрлөгт оршин суух иргэн А.Ариунзаяагийн гэрээс “Асер” брэндийн нотебүүк, ноосон цамц, үнэртэй ус зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 364.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 9-10 тоотод оршин суух Ү.Алтантуяагийн гэрийн вакум цонхоор нэвтрэн орж 250.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан,
Мөн Э.Гэрэлт-Ирээдүй нь үргэлжилсэн үйлдлээр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Мэргэжил Сургалт үйлдвэрлэлийн төвийн гадна 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э.Гантулгын бэлэн 10.000 төгрөг, 168.000 төгрөгийн үнэтэй LG Nexus-4 маркийн гар утас, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр О.Сүххуягийн 138.000 төгрөгийн үнэтэй I Phono-5 маркийн гар утас, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Х.Ариунболдын 48.000 төгрөгийн үнэтэй Самсунг Галакси трэнд маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн зэрэг гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Гэрэлт-Ирээдүй нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн А.Ариунзаяагийн гэрт хамт хоноод явахдаа 364.000 төгрөгийн үнэ бүхий “Асер” брэндийн нотебүүк, ноосон цамц, үнэртэй ус зэрэг эд зүйлийг авсан,
Мөн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 9-10 тоотод оршин суух Ү.Алтанхуягийн гэрийн вакум цонхоор нэвтрэн орж 250.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг мөнгөн аяга авсан,
Мөн Э.Гэрэлт-Ирээдүй нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э.Гантулгын бэлэн 10.000 төгрөг, 168.000 төгрөгийн үнэтэй LG Nexus-4 маркийн гар утас, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр О.Сүххуягийн 138.000 төгрөгийн үнэтэй I Phono-5 маркийн гар утас, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Х.Ариунболдын 48.000 төгрөгийн үнэтэй Самсунг Галакси трэнд маркийн гар утас зэргийг авсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гэрэлт-Ирээдүй: “... Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг ба шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн судласан:
Мөрдөн байцаалтад хохирогч А.Ариунзаяагийн өгсөн: “ 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирээд Бат-Ирээдүйг дагуулаад гарсан чинь үүдэнд Гэрэлт-Ирээдүй зогсож байсан. Бид хоёрыг хаачих гэж байгаа юм гэхэд нь манайд хүн байхгүй очиж хонох гэж байна гэхэд хонох газаргүй болчихлоо танайд очиж хоноё гэхээр нь зөвшөөрөөд бид гурав хамтдаа Содон төвд байрлах тоглоомын төвд тоглож байгаад 20 цагийн үед 4 дүгээр зөрлөгт очоод цаашаа алхаад манай гэрт очсон. Тэгээд өглөө 07 цагийн үед Бат-Ирээдүй бид хоёр босоод явсан. Гэрэлт-Ирээдүй босоогүй болохоор нь өдөр хүрээд ирэх юм чинь унтаж байг гэж бодоод гараад явсан. Ингээд 12 цагийн үед аав, ээж над руу залгаад хаалга чинь онгорхой нөтбүүк чинь байхгүй байна гэсэн ” гэх мэдүүлэг,
/хх-ийн 70-71 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Ү.Алтанхуягийн өгсөн "...Зочны өрөөний вакум цонх бага зэрэг нээгдчихсэн байсан. Тэгэхээр нь гайхаад эд зүйлсээ шалгасан чинь уг өрөөний булангын шилэн шүүгээнд байдаг хоёр ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Дүүгийн найз Гэрэлт-Ирээдүй гэдэг хүүхдийг сэжиглэж байна энэ хүүхэд гэрт байнга ирдэг тодрохой оршин суух хаяг байхгүй, хэрэг болсноос хойш гэрт дахин нэг ч удаа ирээгүй. Уг нь манай дүүгээр зочны өрөөний цонхыг яаж онгойдог талаар заалгаж авсан юм шиг байсан" гэх мэдүүлэг
/хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
/хх-ийн 6-9 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад Э.Гэрэлт-Ирээдүйгийн гэрч, яллагдагчаар өгсөн "...Бат-Ирээдүй бид гурав 19 цагийн үед 4 дүгээр зөрлөгийн машинд суугаад гэрт нь очоод унтсан. Өглөө намайг Ариунзаяа сэрээгээд би нойр хүрээд байна гэхэд өдөр хүрээп ирье гэхээр нь буцаад унтсан. Ингээд 9 цаг өнгөрч байхад сэрээд...жижиг өрөөний шалан дээр нөтбүүк байхаар нь хувцас хийж явсан цүнхэндээ хийгээд толины урд байсан үнэртэй ус, гар утас зэргийг нь аваад цагаан цамцыг өмсөөд гэрээс нь гараад...Улаанбаатар хот орсон. Би хулгай хийхээр шийдээд байшингийн ард талын 2 цонхны зүүн талынх нь цонхийг гараараа түлхтэл онгойсон. Тэгээд дотогшоогоо ороод шилэн хоргоны дээд талын тавиураас давхарлаад тавьсан мөнгөн аягануудыг аваад буцаад анх орсон цонхоороо гараад шууд тэндээс шинэ Налайх хороооллын автобусны дуудлаас Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 13-ийн буудал дээр буугаад доошоогоо алхаад зах руу ороод хувцас зардаг лангуун дунд алт мөнгөний дархан байсан. Мөнгөн аяга авах уу гэхэд хуулжил авна доторх тагш нь хэрэггүй мөнгийг нь хуулж авна гэхээр нь нэг нийлүүлээд 40.000 төгрөгөнд зарсан" гэх мэдүүлэг
/хх-ийн 75, 110, 13-14, 28 дугаар хуудас/,
2018.05.03-ны өдрийн "6 раземрийн мөнгөн аяга 130.000, 5,5 размерийн мөнгөн аяга 120.000 төгрөг, нийт 250.000 төгрөг" гэсэн эд зүйлийн үнэлгээ
/хх-ийн 20 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад өсвөр насны хохирогч Х.Ариунболдын өгсөн "...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би Цэвээн-Аравдантай хамт хүнсний дэлгүүр орох гээд явж байтал Гэрэлт-Ирээдүй гэх хүүхэд таараад Цэвээн-Аравдангаас “мөнгө байна уу” гэж асуусан. Цэвээн-Аравдан “миний хөл гэмтсэн байгаа уян бээнт авах гээд эмийн сан руу явж байна” гэж худлаа хэлсэн. Уг нь бид хоёр боорцог авах гээд дэлгүүр явж байсан юм. Тэгсэн Гэрэлт-Ирээдүй надаас “гар утас байна уу” гэж асуусан би “надад утас байхгүй би байранд үлдээсэн” гэж хэлсэн. Манай дотуур байрны гадаа ирээд намайг “гар утсаа аваад ир” гэсэн би байр луугаа утсаа авч гарах гээд орсон Цэвээн-Аравданг аваад үлдсэн би найз гадаа байсан учир гар утсаа аваад гарсан. Гэрэлт-Ирээдүй “намайг гаргаад өг” гэж хэлээд бид хоёр цуг байрны хашаанаас гаргаж өгөх гээд явж байхад “чиний утсыг би маргааш сайхан ааштай байвал маргааш өгнө муухай ааш хөдлөх юм бол чанана” гэж хэлээд аваад явсан. Маргааш Гэрэлт-Ирээдүй дахиад сургууль дээр ирсэн байсан. Би “утсаа авъя” гэсэн чинь “өгөхгүй” гэсэн. Манай найз Өсөхбаярыг “утас өг” гэж хэлэхэд “та нарыг их завсарлагаанаар чинь ирж бүгдийг чинь алнаа” гэж хэлээд явсан. Миний гар утас Самсунг галакси тренд гэх гар утас би байрны найзаасаа 20.000 төгрөгөөр авч байсан" гэх мэдүүлэг
/хх-ийн 145 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад өсвөр насны хохирогч Э.Гантулгын өгсөн "...2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр их завсарлагаанаар Гэрэлт-Ирээдүй сургууль дээр ганцаараа ирсэн байсан. Тэгээд намайг дуудаад “10.000 төгрөг яасан” гэж асуусан.
Би “надад мөнгө олдоогүй” гэж хэлэхэд “хурдан ол хурдал” гэж намайг хацар хэсэгт алгадаад, цээж рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би гэрээс надад мөнгө явуулсан байсан учир “бэлэн мөнгө байхгүй АТМ орж мөнгө авч өгье” гээд АТМ орж 10.000 авч өгөөд явж байхад Гэрэлт-Ирээдүй намайг “гар утсаа гаргаад ир” гэхээр би “яах гэж байгаан” гэж асуусан “түр тавиад би аваад өгье” гэсэн. Би “үгүй” гэсэн “би чамаас нээх юм гуйхгүй буцаад аваад өгнө” гэсээр байгаад Өег зоогийн газрын хажууд байдаг утас засварт оруулаад тавьсан гээд гараад ирсэн. Дараа нь авч өгөхгүй байхаар нь би өөрөө авах гээд ортол 25.000 төгрөгөөр сэлбэгэнд зарсан байсан. Дараа нь Сүхээгийн утсыг авах гэж ирсэн. Би “гар утсаа авъя” гэж хэлэхээр “сүртэй юм бэ ганц утсан дээр үхлээ юу гэрээс ирээд ав” гэсэн юм ярьж байсан. Миний утсыг гуйгаад байсан сүүлдээ “чи надад гар утсаа өгөхгүй бол чамайг Налайхад гишгүүлэхгүй байж чадна шүү” гээд дээрэмдээд авсан" гэх мэдүүлэг
/хх-ийн 151 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад өсвөр насны хохирогч О.Сүххуягийн өгсөн "...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Налайх дүүргийн 2 дугаар хороо МСҮТ-ийн дотуур байрны гадаа талбай дээр сагсан бөмбөг тоглоод байж байх үед намайг нэг залуу “наашаа ир” гэж дуудсан. Би найзуудаасаа “энэ хэн бэ” гэж асуухад манай найзууд Гэрэлт-Ирээдүй гэдэг юм. Бид нар саяхан танилцсан юмаа гэсэн. Би яасан гээд яваад очсон чинь Гэрэлт-Ирээдүй намайг “утсаа гаргаад ир” гэсэн. Би миний “утсаар яах гэж байгаа”н гэсэн чинь “маргааш хүртэл би утсыг чинь бариад өгье” гэсэн. Би “үгүй юу гэж утсаа өгдөг юм” гэсэн чинь “чи утсаа өгөхгүй бол би найзуудтайгаа буцаж ирээд та нарыг зодно” гээд байхаар нь “за тэгвэл би маргааш утсаа авна шүү” гэж хэлээд өгсөн. Орой нь дахиад тараад “одоо утсаа авъя” гэсэн чинь манай найз Гантулгыг “би та нартай дүү нар шигээ харьцдаг” гэж хэлээд цохиод байсан. Манай сургуулийн найз Гантулга, Ариунболд нар Гэрэлт-Ирээдүй гэх хүүхдэд гар утсаа дээрэмдүүлсэн гэж байсан" гэх мэдүүлэг
/хх-ийн 156 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад Э.Гэрэлт-Ирээдүйгийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “... Надад мөнгөний хэрэг байсан. Би гар утаснуудыг нь зарсан учир буцааж өгөөгүй. I Phono-5 маркийн гар утсыг нь Налайха дүүргийн 2 дугаар хороо 10 дугаар байрны ломбарданд 50.000 төгрөгөөр тавьсан. Нөгөө 2 утсыг нь гар утас засварт нийлүүлээд 30.000 төгрөгөөр зарсан. Би хохирлоо төлөөгүй” гэх мэдүүлэг
/хх-ийн 165, 184 дүгээр хуудас/,
Дамно эд хөрөнгийн үнэлгээгээ /хх-ийн 172 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн болон шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчийн судалсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.Гэрэлт-Ирээдүй нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн А.Ариунзаяагийн гэрт хоноод явахдаа 364.000 төгрөгийн үнэ бүхий “Асер” брэндийн нотебүүк, ноосон цамц, үнэртэй ус зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Мөн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 9-10 тоотод оршин суух Ү.Алтанхуягийн гэрийн вакум цонхоор нэвтрэн орж 250.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан,
Мөн Э.Гэрэлт-Ирээдүй нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э.Гантулгын бэлэн 10.000 төгрөг, 168.000 төгрөгийн үнэтэй LG Nexus-4 маркийн гар утас, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр О.Сүххуягийн 138.000 төгрөгийн үнэтэй I Phono-5 маркийн гар утас, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Х.Ариунболдын 48.000 төгрөгийн үнэтэй Самсунг Галакси трэнд маркийн гар утас зэргийг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Энхтүвшингийн Гэрэлт-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Гэрэлт-Ирээдүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, ухаарч ойлгосон зэргийг харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Гэрэлт-Ирээдүйг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2 хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хохирогч А.Ариунзаяад 364.000 төгрөг, Ү.Алтанхуягт 250.000 төгрөг, Х.Ариунболдод 48.000 төгрөг, Э.Гантулгад 10.000 төгрөг, 168.000 төгрөг, О.Сүххуягт 138.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нар нь хохирол төлбөрөө авахгүй гэсэн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хохирогч А.Ариунзаяа, Ү.Алтанхуяг, Х.Ариунболд, Э.Гантулга, О.Сүххуяг нарыг Иргэний хуульд зааснаар хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.11, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтүвшингийн Гэрэлт-Ирээдүйг бусдын эд хөрөнгийг орон байранд болон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялаас Э.Гэрэлт-Ирээдүйг чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Э.Гэрэлт-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Гэрэлт-Ирээдүйгийн эдлэх 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гэрэлт-Ирээдүйгийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 хоног, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 2 хоног баривчилсан хоногуудыг эдлэх ялд оруулан тоолж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нар нь хохирол төлбөрөө авахгүй гэсэн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Гэрэлт-Ирээдүйд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ