2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/10935

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т.С нэхэмжлэлтэй, Т ХХК-д  холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 53,316,000 /тавин гурван сая гурван зуун арван зургаан мянган/ төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8,886,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8,886,000 төгрөг, 2026 оны 01 дугаар сарын 20-ны өдөр 8,886,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8,886,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8,886,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8,886,000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 424,530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.С олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА