2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2026/01227

 

 

 

 

 

2026 01 27 192/ШШ2026/01227

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ************* дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, *********** өргөн чөлөө **-** тоот хаягт байрлах, И************* ББСБ ХХК /РД: ***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *********** дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, *********** гудамж, **е байр, * тоот хаягт оршин суух, Б****** овогт Ж**************ын Б************ /РД: ******************/,

 

Хариуцагч: ************** дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ********* гудамж, **е байр, * тоот хаягт оршин суух, Б********** овогт Б************гийн Э************ /РД: ******************/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 189,361,636 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*************, түүний өмгөөлөгч О.М************, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И************* ББСБ ХХК нь хариуцагч Ж.Б************, Б.Э************ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 189,361,636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2023 оны 9 сарын 28-ны өдөр И************* ББСБ нь Ж.Б************, Б.Э************ нарын хүсэлтээр 170 000 000 төгрөгний зээлийг 60 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөр, болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцох зээлээ хувиарын дагуу 30 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах болзолтой уг зээлийн барьцаанд **** **-р хороо ** хороолол *************** гудамж **е байр, * тоот хаягтай улсын бүртгэлийн *************** дугаартай 42,71 м.кв талбайтай байрыг барьцаалсан барьцааны гэрээний хамт зээлийн гэрээ хийсэн. Зээлдэгч Ж.Б************, Б.Э************ нар нь 2023 оны 11 сараас зээлийн үүргээ биелүүлэхээ больсон, манай байгууллага араас нь зээлээ үүргээ биелүүлэхийг шаардсан, мэдэгдэх хуудас өгсөн, утсаар тогтмол шаарддаг, биечлэн очиж уулзсан боловч үүргээ биелүүлээгүй, эргэн манай байгууллагыг зээлээ төлөхгүй ахиж шаардвал амиа хорлоно гэж айлган сүрдүүлсэн. 2025 оны 3 сарын 19-ны байдлаар үндсэн зээл 140 990 401 төгрөг, үндсэн хүү 48 352 332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 901 төгрөг нийт 189 361 636 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч Ж.Б************, Б.Э************ нарын өмч барьцаа хөрөнгө болох **** **-р хороо ** хороолол *************** гудамж **е байр, * тоот хаягтай улсын бүртгэлийн *************** дугаартай 42.71 м.кв талбайтай орон сууц болох барьцаалбараар хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч "И*************" ББСБ-ын захирал Э.О************* болон түүний нөхөр Ц.Д************ нар нь ББСБ-аас гадна машин зардаг бизнес эрхэлдэг байсан. Хариуцагч Ж.Б************ нь нөхөр Ц.Д************тай 2016.05.02-нд Борлуулагч ажиллуулах гэрээ байгуулан түүний худалдан борлуулж байгаа автомашины борлуулагчаар ажиллах болсон. Ж.Б************ нь ингэж ажиллаж байхдаа 2022 2023 онд борлуулж буй автомашинаасаа тоёота прүс 41 маркийн автомашин 2 ширхэг, тоёота прус 30 маркийн автомашин 3 ширхэгийг заран хувьдаа мөнгийг нь хэргэлсэн байдаг. Тоёота прүс 41 маркийн автомашиныг нэг бүрийг нь 26,000,000 төгрөгөөр, тоёота прүс 30 маркийн автомашиныг нэг бүрийг нь 22,000,000 төгрөг буюу нийт 118,000,000 сая төгрөгийг авсан. Э.О************* болон Ц.Д************ нарын зүгээс дарамт шахалт үзүүлэн 2023.09.28-нд ЗГ-**.*** дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж уг гэрээгээр Ж.Б************ болон түүний охин Б.Э************ нар "И*************" ББСБ -аас 170,000,000 төгрөг зээлсэн мэтээр үйлдэж уг зээлийн барьцаанд Ж.Б************гийн өмчлөлийн *****-ийн **-р хороо, **-р хороолол, ********** гудамж, **е байр * тоот хаягт байрлалтай хоёр өрөө орон сууцыг барьцаанд авсан мэтээр үйлдсэн байдаг. Бодит байдал дээр зээлийн гэрээний дагуу Ж.Б************, Б.Э************ нарт ямар нэг мөнгө шилжиж орж ирээгүй, Ж.Б************гийн машин борлуулж байхдаа хувьдаа хэргэлсэн мөнгийг буцаан төлүүлэх зорилготой дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээ үйлдэгдсэн байдаг. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10 -т зааснаар дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Б.Э************ энэ мөнгийг хариуцан төлөх ёсгүй, хариуцагч биш. Ж.Б************гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 84,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь: Дээр дурьдсан тээврийн хэрэгсэлүүдийг 118,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан ба өнгөрсөн хугацаанд 33,100,000 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл биш учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, зээл, түүний буцаан төлөх хуваарь, нэхэмжлэх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн борлуулагч ажиллуулах гэрээ, тооцооны баримтууд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, дансны хуулга,

 

3.2 Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 841 тоот яллах дүгнэлт,

 

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: ХААН банк ХК-иас депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. Нэхэмжлэгч И************* ББСБ ХХК-аас хариуцагч Б.Э************, Ж.Б************ нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 189,361,636 төгрөгийг гаргуулах, барьцааны ********** дүүргийн **-р хороо, **-р хороолол даа хүрээ гудамж **е байр 0* тоот хаягт байрлалтай 42,71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.1. Хариуцагч Б.Э************, Ж.Б************ нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

 

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... хариуцагч Ж.Б************, Б.Э************ нартай 2023 оны 9 сарын 28-ны өдөр И************* ББСБ ХХК-аас 170 000 000 төгрөгний зээлийг 60 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөр, болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцох зээлээ хувиарын дагуу 30 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болзолтой уг зээлийн барьцаанд **** **-р хороо ** хороолол *************** гудамж **е байр, * тоот хаягтай улсын бүртгэлийн *************** дугаартай 42,71 м.кв талбайтай байрыг барьцаалсан барьцааны гэрээний хамт зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Ж.Б************д зээлсэн 170,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олгож баримт дээр зуруулсан, барьцаан үл хөдлөх эд хөрөнгө банкны барьцаанд 30,000,000 төгрөгийн барьцаанд байсныг төлөөд барьцааны гэрээг байгуулсан, зээлийн үлдэгдэл 140,000,000 төгрөгийг И************* ББСБ ХХК-аас Э.О*************ийн дансанд автомашин борлуулсны үлдэгдэл өрөнд суутган авч шилжүүлсэн. Хариуцагч нар зээл, зээлийэ хүүд 42,000,000 төгрөг төлсөн бөгөөд 2023 оны 11 сараас зээлийн үүргээ биелүүлэхээ больсон, манай байгууллага араас нь зээлээ үүргээ биелүүлэхийг шаардсан, мэдэгдэх хуудас өгсөн, утсаар тогтмол шаарддаг, биечлэн очиж уулзсан боловч үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 3 сарын 19-ны байдлаар үндсэн зээл 140 990 401 төгрөг, үндсэн хүү 48 352 332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 901 төгрөг нийт 189 361 636 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч Ж.Б************, Б.Э************ нараас гаргуулж, барьцаа хөрөнгө болох **** **-р хороо ** хороолол *************** гудамж **е байр, * тоот хаягтай улсын бүртгэлийн *************** дугаартай 42.71 м.кв талбайтай 2 орон сууцын үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...гэж тайлбарладаг.

3.1. Хариуцагч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... захирал Э.О************* болон түүний нөхөр Ц.Д************ нар нь ББСБ-аас гадна машин зардаг бизнес эрхэлдэг байсан. Хариуцагч Ж.Б************ нь нөхөр Ц.Д************тай 2016.05.02-нд Борлуулагч ажиллуулах гэрээ байгуулан түүний худалдан борлуулж байгаа автомашины борлуулагчаар ажиллах болсон. Ж.Б************ нь ингэж ажиллаж байхдаа 2022, 2023 онд борлуулж буй автомашинаасаа тоёота прүс 41 маркийн автомашин 2 ширхэг, тоёота прус 30 маркийн автомашин 3 ширхэгийг заран хувьдаа мөнгийг нь хэрэглэсэн байдаг. Тоёота прүс 41 маркийн автомашиныг нэг бүрийг нь 26,000,000 төгрөгөөр, тоёота прүс 30 маркийн автомашиныг нэг бүрийг нь 22,000,000 төгрөг буюу нийт 118,000,000 сая төгрөгийг авсан. Э.О************* болон Ц.Д************ нарын зүгээс дарамт шахалт үзүүлэн 2023.09.28-нд ЗГ-**.*** дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж уг гэрээгээр Ж.Б************ болон түүний охин Б.Э************ нар "И*************" ББСБ -аас 170,000,000 төгрөг зээлсэн мэтээр үйлдэж уг зээлийн барьцаанд Ж.Б************гийн өмчлөлийн *****-ийн **-р хороо, **-р хороолол, ********** гудамж, **е байр * тоот хаягт байрлалтай хоёр өрөө орон сууцыг барьцаанд авсан мэтээр үйлдсэн байдаг. Бодит байдал дээр зээлийн гэрээний дагуу Ж.Б************, Б.Э************ нарт ямар нэг мөнгө шилжиж орж ирээгүй, Ж.Б************гийн машин борлуулж байхдаа хувьдаа хэргэлсэн мөнгийг буцаан төлүүлэх зорилготой дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээ үйлдэгдсэн байдаг. Дээрх 5 автомашины төлбөрөөс 10 сая төгрөгийг Ж.Б************ эгч Ж.А***********ын данснаас төлж, 170,000,000 төгрөгөөр гэрээг байгуулсан, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Банкны барьцаанд 30,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул уг мөнгийг оруулан 170,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд зуруулсан. Зээлийн үлдэгдэл 140,000,000 төгрөгийг "И*************" ББСБ-ын захирал Э.О************* автомашинд өрөнд суутган авсан байна. Хариуцагчаас өрөндөө тооцож өөрийн эгч Ж.А***********, охин Б.Э************ нарын данснаас "И*************" ББСБ болон түүний захирал Э.О************* данс руу 33,100,000 төгрөгийг төлж барагдуулсан, Ж.Б************гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 84,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч болно. Учир нь Дээр дурьдсан тээврийн хэрэгсэлүүдийг 118,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан ба өнгөрсөн хугацаанд Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл биш учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10 -т зааснаар дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Б.Э************ энэ мөнгийг хариуцан төлөх ёсгүй, хариуцагч биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. И************* ББСБ ХХК-аас нь Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ТЗ ***/*** дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр Банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байна. /хх-4х/

4.2. Нэхэмжлэгч И************* ББСБ ХХК-аас хариуцагч Б.Э************, Ж.Б************ нартай 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ-**.*** дугаартай Зээлийн гэрээг байгуулсан болох нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ-**.*** дугаартай Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-4-7х, 11-12х/.

Уг гэрээний 1.2, А, Б, В, Г, 2.2-т зааснаар хариуцагч нар нь 170,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, 60 сарын хугацаатайгаар, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар байгуулсан бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар байгуулжээ.

4.3. Нэхэмжлэгч И************* ББСБ ХХК-аас хариуцагч Б.Э************, Ж.Б************ нартай 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №БГ-**.** дугаартай барьцааны гэрээг байгуулсан болох нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №БГ-**.** дугаартай барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-7-11х/

Уг барьцааны гэрээгээр хариуцагч Ж.Б************гийн өмчлөлийн ********* дүүргийн **-р хороо, **-р хороолол ******* гудамж **е байр 0* тоот хаягт байрлалтай Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, 42,71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалбарт бүртгүүлж, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байна.

4.4. И************* ББСБ ХХК-ийн зээлийн тооцооллын баримтаар хариуцагч Б.Э************, Ж.Б************ нар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 140,990,401.44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 48,352,332.66 төгрөг /413 хоног/, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,901.94 төгрөг /107 хоног/ нийт 189,361,636.04 төгрөгийн өр төлбөртэй гэсэн нэхэмжлэхnau хариуцагч нарт хаяглан 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байна. /хх-13х/

4.5. ************ дүүргийн **-р хороо, **-р хороолол *********** гудамж **е байр 0* тоот хаягт байрлалтай Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, 42,71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Ж.Б************ 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдэж байсан байна. /хх-14х/

4.6. И************* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Э.О************* 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн, тус компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Зээлийн үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдэсэн байна. /хх-17х/

4.7. ********** ХХК-тай хариуцагч Ж.Б************ нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр №16/02 дугаартай Борлуулагчаар ажиллуулах гэрээг байгуулсан болох нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр №16/02 дугаартай Борлуулагчаар ажиллуулах гэрээгээр тогтоогдож байна. /хх-36-38х/

Уг гэрээгээр хариуцагч Ж.Б************ борлуулагчийн ажлыг борлуулалтын орлогоос хамаарч 250,000-350,000 төгрөгийн цалин хөлстэйгээр ажиллах гэрээ байгуулжээ.

4.8. И************* ББСБ ХХК-аас хариуцагч Ж.Б************д 170,000,000 төгрөгийн зээл бэлнээр олгосон баримт үйлдсэн бөгөөд мөнгө хүлээн авсан хэсэгт хариуцагч Ж.Б************ гарын үсэг зурсан байна. /хх-39х/

Хариуцагч Ж.Б************гээс ....уг гарын үсгийг би зураагүй гэж шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан....шүүхээс шинжээч томилох захирамж гарсны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрйин №Е50125/2796 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр... хавтаст хэргийн 39-р талд байгаа 170,000,000 төгрөгийн зээл бэлнээр олгосон баримтын мөнгө хүлээн авсан гарын үсэг Ж.Б************гийн гарын үсэг мөн.... гэсэн дүгнэлт гарсан байна. /хх-111-118х/

4.9. Хариуцагч Ж.Б************гээс И************* ББСБ ХХК-нд 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөг нийт 26,000,000 төгрөг зээлийн хүүд гэсэн утгаар төлсөн талаарх бэлэн мөнгөний орлогын баримт хэрэгт авагдсан байна. /хх-39-40х/

4.10. Хариуцагч Ж.Б************гийн эгч Ж.А***********ын Хас банкны ************ тоот данснаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр И************* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.О*************ийн ХААН банкны 5059383487 дугаартай дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн байна. /хх-41х, 79х/

4.10.1. Хариуцагч Ж.Б************гийн эгч Ж.А***********ын Хас банкны ************ тоот данснаас И************* ББСБ ХХК-ийн ХААН банкны ************** тоот дансанд 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1,600,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,600,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 26,100,000 төгрөгийг хариуцагч Ж.Б************ нь эгч Ж.А***********ын дансаар дамжуулан И************* ББСБ ХХК болон түүний захирал Э.О*************ийн дансанд шилжүүлсэн байна. /хх-43-52х, 66-73х/

Хариуцагч Ж.Б************гийн эгч Ж.А***********ын Хас банкны ************ тоот данснаас *********** ХХК-ийн ХААН банкны ***************** тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг шилжүүлж, *********** ХХК-ийн ХААН банкны ***************** тоот данснаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг Ж.А***********ын Хас банкны ************ тоот данс руу андуурсан гүйлгээ утгаар буцаан шилжүүлсэн бөгөөд Ж.А***********аас 3,000,000 төгрөгийг И************* ББСБ ХХК-нд ХААН банкны ************** тоот данс руу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг Ж.Б************гийн төлбөрт дээрх байдлаар шилжүүлсэн байна.

*********** ХХК нь И************* ББСБ ХХК-тай хамааралтай хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Э.О************* ажилладаг талаар шүүх хуралдаанд зохигчид тайлбарласан.

4.11. Хариуцагч Ж.Б************ өөрийн охин Б.Э************гийн ХААН банкны 5920295048 тоот данснаас И************* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.О*************ийн ХААН банкны 5059383487 дугаартай дансанд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөг, И************* ББСБ ХХК-ийн ХААН банкны ************** тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,500,000 төгрөг нийт 31,500,000 төгрөгийг хариуцагч Ж.Б************ өөрийн охин Б.Э************гийн дансаар дамжуулан И************* ББСБ ХХК болон түүний захирал Э.О*************ийн дансанд шилжүүлсэн байна. /хх-8587х/

Хариуцагч Ж.Б************гээс И************* ББСБ ХХК болон түүний захирал Э.О*************ийн дансанд нийт 57,600,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

4.12. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох ************ дүүргийн **-р хороо, **-р хороолол *********** гудамж **е байр 0* тоот хаягт байрлалтай Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, 42,71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Богд банкны зээлийн барьцаанд 30,000,000 төгрөгийн барьцаалбарт бүртгэгдэж байсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр барьцаалбараас гаргаж, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Билэгнасан ББСБ ХХК-ний барьцаанд 25,000,000 төгрөгийн барьцаалбарт бүртгэж байсан /хх-41-42х/

4.12.1. Ж.Б************гийн өмчлөлийн ************ дүүргийн **-р хороо, **-р хороолол *********** гудамж **е байр 0* тоот хаягт байрлалтай Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, 42,71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Билэгнасан ББСБ ХХК-ийн барьцаалбараас гаргаж, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр И************* ББСБ ХХК-ний барьцаанд 170,000,000 төрөгийн барьцаалбарт улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байна. /хх-41х/

4.13. Шүүх хуралдаанд хариуцагч талаас нотлох баримтаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №841 дугаартай Яллах дүгнэлтийг гаргаж өгсөн.

Уг яллах дүгнэлтээр: Ж.Б************г 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Э.О*************ийн худалдан борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 2011 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2014 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2013 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2012 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2012 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхгийг тус тус завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 140,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулиын тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, хэргийг харьяалалын дагуу Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

5. Хэрэгт дээрх авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас дүгнэвэл: Хариуцагч Ж.Б************ нь Э.О*************ийн хамаарал бүхий автомашин борлуулдаг *********** ХХК болон Э.О*************ийн нөхөр Ц.Д************гийн захирлаар нь ажилладаг ********** ХХК-нд тус тус 2016 он, 2022 оноос автомашиныг худалдан борлуулагчаар ажиллаж байхдаа 5 ширхэг / приус 30, 41 марк/ автомашины борлуулсан мөнгийг завшиж, 140,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

5.1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Ж.Б************ нь *********** ХХК болон Э.О*************ийн нөхөр Ц.Д************гийн захирлаар нь ажилладаг ********** ХХК-нд тус тус хөлсөөр ажиллах гэрээгээр автомашины борлуулагчаар ажилладаг байсан нь тогтоогдсон. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд..... Э.О************* нь Ж.Б************ манайд 9 жил ажилласан болохоор автомашины мөнгө завшсан асуудлыг цагдаад өгөөгүй, зээлийн гэрээ байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул цагдаад гомдол гаргасан...гэж тайлбар гаргасан.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч И************* ББСБ ХХК-аас хариуцагч Ж.Б************, Б.Э************ нартай 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ-**.*** дугаартай Зээлийн гэрээний дагуу олгох 170,000,000 төгрөгийг хариуцагч нарт бодитоор тэдгээрийн эзэмшил, ашиглалтад мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй байгаа нь дээрх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

6.1. Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, нотлох баримтаас дүгнэхэд Ж.Б************ нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд И************* ББСБ ХХК-ийн захирал Э.О*************ийн өмчлөлийн автомашиныг худалдан борлуулж байхдаа 5 ширхэг / приус 30, 41 марк/ автомашиныг завшиж, 150,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Уг автомашиныг худалдан борлуулахад дутаасан мөнгөнөөс Ж.Б************ өөрийн эгч Ж.А***********ын Хас банкны ************ тоот данснаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр И************* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.О*************ийн ХААН банкны 5059383487 дугаартай дансанд 10,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл хохирлын 140,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

6.2. Ийнхүү 140,000,000 төгрөгийг төлөөгүй тул Ж.Б************гийн охин Б.Э************гийн гаргасан саналыг үндэслэн Ж.Б************гийн өмчлөлийн ************ дүүргийн **-р хороо, **-р хороолол *********** гудамж **е байр 0* тоот хаягт байрлалтай Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, 42,71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Билэгнасан ББСБ ХХК-ний барьцаанд 25,000,000 төгрөгийн барьцаалбартай байсныг барьцаанаас Э.О************* чөлөөлж, И************* ББСБ ХХК-ийн барьцаанд 170,000,000 төгрөгөөр барьцаанд авахын тулд Э.О*************ийн захирлаар ажилладаг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэдэг И************* ББСБ ХХК-иар хариуцагч Ж.Б************, Б.Э************ нартай 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ-**.*** дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 170,000,000 төгрөгийн зээл олгосон мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан байна. Ж.Б************д 170,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримтад гарын үсэг зуруулан, уг 170,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг Билэгнасан ББСБ ХХК-ний барьцаанд байгаа ************ дүүргийн **-р хороо, **-р хороолол *********** гудамж **е байр 0* тоот хаягт байрлалтай Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, 42,71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, 170,000,000 төгрөгийн зээл олгох замаар 140,000,000 төгрөг төлүүлэх арга хэмжээ авсан байна.

Ийнхүү хохирол, төлбөрийг төлүүлэхдээ 170,000,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулж, Ж.Б************гийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд 170,000,000 төгрөгөөр барьцаалбарт бүртгэсэн нь хуулиар зөвшөөрөгдсөн арга биш гэж шүүх үзсэн.

6.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр хуульд заасан байхад нэхэмжлэгч И************* ББСБ ХХК-аас өөрийн гүйцэтгэх захирал Э.О*************т учирсан эд хөрөнгийн хохиролд хариуцагч Ж.Б************гээс зээл олгож, зээлийн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хууль тогтоогч дээрх хуулийн заалтаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгч шилжүүлэх үүргийг хүлээлгэсэн байхад нэхэмжлэгч И************* ББСБ ХХК-аас Ж.Б************гийн 25,000,000 төгрөгөөр барьцаалсан орон сууцыг 25,000,000 төгрөгийн барьцаанаас чөлөөлж, И************* ББСБ ХХК-ийн барьцаанд 170,000,000 төгрөгөөр барьцаалж, зээлийн үлдэгдэл болох 145,000,000 /170,000,000-25,000,000/ төгрөгийг гүйцэтгэх захирал Э.О*************т шилжүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр зээлсэн мөнгөн хөрөнгийг өөрт авч ашиглаж, үр шимийг нь хүртэж, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх ёстой байтал хохирол, төлбөрийг барагдуулах замаар зээлийн гэрээ байгуулж, зээлийн төлбөр, зээлийн хүүг хариуцагчаас гаргуулах нь энэхүү хуулийн зохицуулалт биш юм.

 

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж, 56.1.2 дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлсон байна.

Тэгвэл зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ-**.*** дугаартай Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохоор байна.

Учир нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, мөн эрүүгийн гэмт хэргийн хохиролтой холбоотой асуудлыг Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалтаар гэрээ байгуулж, хүү тогтоож байгаа нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжийг агуулсан байна гэж шүүхээс үзсэн болно.

7.1. Шүүх хуралдаанд зохигчидоос 5 ширхэг приус маркийн автомашины хохирол төлбөрийг төлөх зорилгоор зээлийн гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №841 дугаартай Яллах дүгнэлтээр Ж.Б************г 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Э.О*************ийн худалдан борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 2011 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2014 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2013 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2012 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2012 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхгийг тус тус завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 140,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, хэргийг харьяалалын дагуу Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд.Эрүүгийн шүүх хуралдаанд хохирлын 10,000,000 төгрөгийг Ж.Б************гээс өмнө төлүүлсэн, үлдэгдэл 140,000,000 төгрөгийг Иргэний шүүхээр шийдвэрлэх хохиролгүй, төлбөргүй гэж.оролцоно гэж тайлбар гаргасан байна.

Эндээс дүгнэхэд нэхэмжлэгч талаас Ж.Б************г приус 30, 41 маркийн 5 тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан мөнгөн хөрөнгийг завшиж хохирол учруулсныг зээлийн гэрээ байгуулж 170,000,000 төгрөгийг зээлсэн болгож, зээлийн гэрээний үүргийг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байна.

 

8. Ж.Б************ нь Э.О*************ийн худалдан борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 2011 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2014 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2013 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2012 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2012 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхгийг тус тус завшсан хохиролд И************* ББСБ ХХК болон түүний гүйцэтгэх захирал Э.О*************т 57,600,000 төгрөгийг төлсөн байна.

 

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар И************* ББСБ ХХК-аас хариуцагч Б.Э************, Ж.Б************ нартай байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ-**.*** дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээг хохирол төлөх зорилгоор байгуулсан ба зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх санаа зорилгыг агуулж гэрээ байгуулаагүй байна. Мөн цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй гэж тохиролцсны үүднээс хохирол төлбөр төлөх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан нь зохигчдын хооронд болсон үйл явдал, хууль зүйн фактаар тогтоогдсон.

9.1. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсонтой холбоотойгоор нэхэмжлэгч И************* ББСБ ХХК-аас хариуцагч Б.Э************, Ж.Б************ нартай байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №БГ-**.** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хуульд заасан зохих шаардлага, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй тул зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар барьцааны гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд бие даан хэрэгжих боломжгүй, хариуцагч нар барьцааны гэрээнд гарын үсэг зурахдаа зээлийн үндсэн үүрэг буюу зээлийн гэрээг үндэслэж хийгдсэн гэрээ гэж гэж үзнэ.

9.2. Нэхэмжлэгч И************* ББСБ ХХК болон түүний гүйцэтгэх захирал Э.О************* нь Билэгнасан ББСБ ХХК-ний 25,000,000 төгрөгийн барьцаанд байсан хариуцагч Ж.Б************гийн өмчлөлийн ************ дүүргийн **-р хороо, **-р хороолол *********** гудамж **е байр 0* тоот хаягт байрлалтай Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, 42,71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр барьцаанаас гаргуулахаар хариуцагч Ж.Б************гд өгсөн 25,000,000 төгрөгийг жич иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй юм.

 

10. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э************, Ж.Б************ нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 189,361,636 төгрөгийг гаргуулах, барьцааны ************ дүүргийн **-р хороо, **-р хороолол *********** гудамж **е байр 0* тоот хаягт байрлалтай 42,71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч И************* ББСБ ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч И************* ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,174,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э************, Ж.Б************ нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 189,361,636 төгрөгийг гаргуулах, барьцааны ************ дүүргийн **-р хороо, **-р хороолол *********** гудамж **е байр 0* тоот хаягт байрлалтай 42,71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч И************* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч И************* ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,174,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД