| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2506039642226 |
| Дугаар | 2026/ДШМ/94 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/94
2026 01 20 2026/ДШМ/94
Б.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2641 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын: “...шүүгдэгч Б.А-ыг 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Б.А-ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Г.Ганбатын “...хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.О-т 14,573,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ