| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00037/И |
| Дугаар | 315/ШШ2026/00074 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 315/ШШ2026/00074
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар баг ******* 301 тоотод оршин суух, утас 8*********************44**************, *******, ,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дүгээр баг, ******* 1*******17 тоотод оршин суух, утас *******3032288, **************545*******78, холбогдох,
зээлээр худалдсан барааны төлбөр 357,400 (гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 202******* оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие сав, баглаа боодлын дэлгүүр ажиллуулж байгаад 2025 оны 03 дугаар сард дэлгүүрээ хаасан юм. Дэлгүүр ажиллуулж байхад нь 357,400 төгрөгийн 17******* ширхэг тагтай уутыг зээлээр худалдаж авсан. Зээлээр худалдаж авсан барааны төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа тул гаас 357,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 357,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ийн хариуцагч С. холбогдуулан гаргасан зээлээр худалдсан барааны төлбөр 357,400 (гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуу) төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,372 төгрөгийн тал хувь 5,*******8******* төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 5,*******8******* төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн зээлээр худалдсан барааны төлбөр 357,400 (гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,372 төгрөгийн тал хувь 5,*******8******* төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 5,*******8******* төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА