Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 315/ШШ2026/00075

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, *******, утас *******, Хэнтий аймгийн ******* газрын,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 505 тоотод оршин суух, утас *******, *******ы *******эд холбогдох,

 

эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 548,500 (таван зуун дөчин найман мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******* улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин ын жолоодон явсан 25-64 улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан зөрчлийг үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад зааснаар 2025 оны 08 дугаар 29-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Хэнтий аймгийн Мөрөн сумын эрүүл мэндийн төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2025 оны 08 дугаар сарын 05-19-ний өдрийн хооронд тус тус , , , нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг оношилгоо шинжилгээ, эмчилгээ зэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 548.500 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг нэхэмжилж, гаргуулан авсан байна. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас "гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлсэн.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж зааснаар гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар төрийн байгууллагын хүсэлт, прокурор өөрийн санаачилгаар нэхэмжилж байна. Б.*******ийн буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 548.500 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* газар нь хариуцагч Б.*******эд холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 548,500 (таван зуун дөчин найман мянга таван зуу) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 548.500 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь тоот дансанд төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүн 548,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 17,105 төгрөгийн тал хувь 8,552.5 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* газрын эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 548,500 (таван зуун дөчин найман мянга таван зуу) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүн 548,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 17,105 төгрөгийн тал хувь 8,552.5 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж улсын төсвийн орлогод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА