| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00284/И |
| Дугаар | 315/ШШ2026/00094 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 315/ШШ2026/00094
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, утас *******, ******* *******,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, утас *******, ******* ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар баг, хотхоны 4 дүгээр байр 2-******* тоотод оршин суух, утас , ,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар баг, хотхоны 4 дүгээр байр 2-******* тоотод оршин суух, утас , нарт холбогдох
худалдах худалдан авах гэрээний үүрэгт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг тоотод байрлах 682 м.кв газар, 150 м.кв хоёр давхар байшингийн гэрчилгээг тус тус гаргуулж, Б.*******, М.******* нарын өмчлөлд шилжүүлэх, , дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж Б.*******, М.******* нарт шилжүүлэх нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.*******, М.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******, М.******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.*******, М.******* бид хоёр 2022 оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр Ё., Б. нараас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, тоот 682 м газар, 150 м 2 давхар байшинг хамтад нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж газрыг 2,000,000 төгрөгөөр, байшинг 34,000,000 төгрөгөөр, нийт 36,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тус газар, байшингийн үнэ 36,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг төлсөн боловч одоог хүртэл Ё., Б. нар нь хашаа байшингийн гэрчилгээ, өмчлөлийг шилжүүлж өгөхгүй, бид нарын утсыг авахгүй, холбогдохгүй, зугтаад гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Газар, байшингийн үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийг өгөх гэсэн боловч мөнгөө авахгүй, уг байшин, газрын гэрчилгээг бидэнтэй худалдах худалдан авах гэрээ хийсний дараа банканд зээлийн барьцаанд тавьсан байна. Энэ байдал нь аймгийн Иргэний бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул Ё., Б. нараас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг тоот 682 м.кв газар, 150 м.кв хоёр давхар байшингийн гэрчилгээг зээлийн барьцаанаас чөлөөлж, уг газар, байшинг Б.*******, М.******* нарын өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгч Б.*******, М.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг тоотод байрлах 682 м.кв газар, 150 м.кв хоёр давхар байшин, , дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг зээлийн барьцаанаас 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр чөлөөлж Б.*******, М.******* бид нарын өмчлөлд шилжүүлэхээр, худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 6,000,000 сая төгрөгөөс 3,000,000 сая төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ы дансанд 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу одоо шилжүүлж үлдэгдэл 3,000,000 сая төгрөгийг гэрчилгээнүүдийг шилжүүлэх үед өгөхөөр тохиролцсон гэв.
1.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг тоотод байрлах 682 м.кв газар, 150 м.кв хоёр давхар байшин, , дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг зээлийн барьцаанаас 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр чөлөөлж Б.*******, М.******* нарын өмчлөлд шилжүүлж худалдах худалдах авах гэрээний үлдэгдэл төлбөр 6,000,000 сая төгрөгөөс 3,000,000 сая төгрөгийг одоо миний дансанд шилжүүлж үлдэгдэл 3,000,000 төгрөгийг гэрчилгээнүүдийг шилжүүлэх үед нэхэмжлэгч нар нь өгөхөөр тохиролцсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, М.******* нар нь хариуцагч Ё., Б. нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг тоотод байрлах 682 м.кв газар, 150 м.кв хоёр давхар байшингийн гэрчилгээг гаргуулж, Б.*******, М.******* нарын өмчлөлд шилжүүлэх, , дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж Б.*******, М.******* нарт шилжүүлэх нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус гаргасан боловч хэрэг шүүх хуралдааны шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг тоотод байрлах 682 м.кв газар, 150 м.кв хоёр давхар байшин, , дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг зээлийн барьцаанаас 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр чөлөөлж Б.*******, М.******* нарын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч Б.*******, М.******* нар нь худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 6,000,000 сая төгрөгөөс 3,000,000 сая төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ы дансанд 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж үлдэгдэл 3,000,000 сая төгрөгийг , дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг шилжүүлэх үед өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******, М.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё., Б. нараас *******0,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, М.******* нарт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******, М.******* нар нь хариуцагч Ё., Б. нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг тоотод байрлах 682 м.кв газар, 150 м.кв хоёр давхар байшингийн гэрчилгээг гаргуулж, Б.*******, М.******* нарын өмчлөлд шилжүүлэх, , дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж Б.*******, М.******* нарт шилжүүлэх нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг тоотод байрлах 682 м.кв газар, 150 м.кв хоёр давхар байшин, , дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг зээлийн барьцаанаас 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр чөлөөлж Б.*******, М.******* нарын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч Б.*******, М.******* нар нь худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 6,000,000 сая төгрөгөөс 3,000,000 сая төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ы дансанд 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж үлдэгдэл 3,000,000 сая төгрөгийг , дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг шилжүүлэх үед өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******, М.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё., Б. нараас *******0,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, М.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА