Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 315/ШШ2026/00139

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах, утас *******, ******* *******к ХК-ийн Сүхбаатар салбарын,

*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 1-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгч ******* *******к ХК-ийн Сүхбаатар салбар нь *******ийг  эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* овогт ******* Ганзүрх ******* нь ******* *******кнаас 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр онлайн цалингийн зээл авсан бөгөөд зээл авах үед оршин сууж байсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын дугаар баг, гудамжны тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, зээлийн гэрээний хуулбар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээний хуулбар, зээлийн өргөдөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* *******к ХК-аас *******д олгосон итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* *******к ХК-ийн Сүхбаатар салбар нь *******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

. Нэхэмжлэгч ******* *******к ХК нь ******* Ганзүрхийг иргэний хэрэгт хариуцагчаар татааж шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч *******ийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ******* Ганзүрх ******* нь ******* *******кнаас 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр онлайн цалингийн зээл авсан бөгөөд зээл авах үед оршин сууж байсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын дугаар баг, гудамжны тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэх тайлбар, зээлийн гэрээний хуулбар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээний хуулбар, зээлийн өргөдөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. (хх 1-15х) 

4. Иймд ******* *******к ХК-ийн Сүхбаатар салбарын *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155. дахь хэсэгт заасныг баримтлан Хамба овогтой Ганзүрх (РД:ЛЮ6902121)-ийг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА