| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00021/И |
| Дугаар | 315/ШШ2026/00148 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2026/00148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, утас *******, *******ы *******
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, утас *******, ******* *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 2009 онд С.*******тай танилцаж улмаар хамтран амьдарч 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү , оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү , 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү нар төрсөн. Бид зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2024 оноос хойш тусдаа амьдарч байгаа. С.******* нь одоо өөр хүнтэй хамтын амьдралтай болсон. Хариуцагч С.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, удаа дараа зоддог байсан. Хоёр удаа хутга барьж айлган сүрдүүлж байсан. Хүүхдүүд , , нар нь эх миний асрамжид амьдарч байгаа. Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч бид эвлэрээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүү , , нарыг эх ******* миний асрамжид үлдээж эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь *******ы Золзаяатай гэр бүл болж хамтын амьдралын хугацаанд бидний дундаас хүү , , нар төрсөн. *******гаас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжид байлгахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025.12.22-ны өдрийн 10/66 дугаартай (******* овогтой Золзаяа () нь, хүү ******* овогтой 12 настай , хүү ******* овогтой нь 8 настай (ЛЕ1723), хүү ******* овогтой нь 6 настай гурван хүүгийн хамт ширээ тоот хаягт оршин суудаг нь үнэн болно) гэх тодорхойлолт, *******, С.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, .10.17-ны өдөр төрсөн О.*******, .03.20-ны өдөр , 2019.04.17-ны өдөр төрсөн нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, , , нарын эрүүл бойжиж байгаа гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг,
6. Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч *******, хариуцагч С.******* нар нь 2009 онд танилцаж хамтран амьдарч, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний дундаас оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү , оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү , 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү нар төрсөн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, , , нарын эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбар мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2024 оноос эхлэн тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлгүй болох нь нэхэмжлэгчийн ....Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2024 оноос хойш тусдаа амьдарч байгаа, С.******* нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон гэх тайлбар, Хариуцагчийн *******гаас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Өөр хүнтэй холбоотой байгаа гэх тайлбар, гэрлэгчид шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүнд хүрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно, гэж зааснаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн *******ын , оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн *******ын , 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн *******ын нарыг эцэг С.*******аар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогтой Золзаяа, Сүх-Очир овогтой ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн ******* овогтой , оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ******* овогтой , 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн ******* овогтой нарыг эх А.******* асрамжид хэвээр үлдээхээр зохигчид тохиролцсоныг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн ******* овогтой , оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ******* овогтой , 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн ******* овогтой нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг С.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтансүхэд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА