| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00051/И |
| Дугаар | 315/ШШ2026/00149 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 315/ШШ2026/00149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Задгай тоотод оршин суух, утас *******, *******н *******ын,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* аж ахуйн даргын 1981 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай Ажилд томилох тухай 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 124 дугаартай Ажилд томилох ба өөрчлөх тухай 1983 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай Зөвлөлтийн мэргэжилтэнтэй ажиллах, ажлыг сайжруулах тухай 1985 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай Ажилд томилох тухай тушаалуудын хуулбар, Сүхбаатар аймгийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 106 тоот Архивын сан хөмрөгт ******* сумын ******* аж ахуйн 1986 оноос өмнөх онуудын цалингийн баримт шилжиж ирээгүй тул Д.*******т холбогдох баримт гараагүй болно гэх бичиглэл бүхий албан тоот, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь 1981 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ******* сумын ******* аж ахуйн уурын зууханд галчаар, 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ******* сумын ******* аж ахуйн уурын зууханд слесариар, 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарыг дуустал ******* сумын ******* аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Д.******* нь 1981 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ******* сумын ******* аж ахуйн уурын зууханд галчаар, 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ******* сумын ******* аж ахуйн уурын зууханд слесариар, 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарыг дуустал ******* сумын ******* аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...Миний бие Сүхбаатар аймгийн ******* сумын ******* аж ахуйд 1981 оны 09 дүгээр сараас өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл галчаар, слесариар, 1985 оны 02 дугаар сараас 1992 оны 05 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан.... гэх тайлбар, Сүхбаатар аймгийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот Д.*******ын ажиллаж байх үеийн цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* аж ахуйн даргын 1981 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай Д.*******ыг уурын зуухны галчаар ажилд томилсон тушаалын хуулбар, 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 124 дугаартай Д.*******ыг уурын зуухны галчаас слесариар өөрчлөн томилсон тушаалын хуулбар, 1983 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай Зөвлөлтийн мэргэжилтэнтэй ажиллах, ажлыг сайжруулах тухай тушаалын хуулбар, 1985 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай Д.*******ыг слесарийн ажлаас чөлөөлж малчнаар ажилд томилсон тушаалуудын хуулбар (хх-1, 5, 7-р хуудас),
5. Гэрч ийн шүүхэд өгсөн: Миний бие Сүхбаатар аймгийн ******* сумын ******* аж ахуйн 1-р хэсэгт малын эмчээр ажиллаж байхад 1986-1992 оныг дуустал Д.******* нь тус хэсэгт малчнаар ажиллаж байсан. Үхэр сүрэг хариулдаг байсан. 1981-1985 онуудад ******* сумын ******* аж ахуйн 1-р хэсэгт галч, слесариар ажиллаж байсан гэх мэдүүлэг (хх-14-р хуудас),
6. Гэрч ын шүүхэд өгсөн: Д.******* нь 1978 онд цэргийн албанд татагдаж 1981 онд цэргээс халагдаж ирээд яг хэдэн сарыг нь сайн санахгүй байна, ******* сумын сангийн аж ахуйд галчаар томилогдон ажиллаж байгаад 1986-1992 оныг дуустал малчнаар ажилласан. Аавыг нь в, ээжийг нь гэдэг байсан.Тэднийх үхэр сүрэг малладаг байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-15-р хуудас)
7. Иймд Д.*******ыг 1981 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ******* сумын ******* аж ахуйн уурын зууханд галчаар, 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ******* сумын ******* аж ахуйн уурын зууханд слесариар, 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарыг дуустал ******* сумын ******* аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******н *******ыг 1981 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ******* сумын ******* аж ахуйн уурын зууханд галчаар, 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ******* сумын ******* аж ахуйн уурын зууханд слесариар, 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарыг дуустал ******* сумын ******* аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА