Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2026/00192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, утас *******, *******н *******ын, 

******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.******* /хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болхоо мэдэгдсэн/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь ******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* нь согтуу тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож ухрах үйлдэл хийхдээ ард нь зогсож байсан миний ******* СҮА улсын дугаартай Hanvan G7 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. *******аас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар *******ийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. *******ийн төрсөн эх нь , ах нь дугаарын утастай. Хариуцагч *******ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.19-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч Б.******* нь ******* иргэний хэрэгт хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч *******ийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан *******аас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар *******ийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэх тайлбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.19-ний өдрийн дугаартай *******ийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. (хх 1-6х)

 

4. Иймд Б.*******ын ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан овогтой эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА