| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00064/И |
| Дугаар | 315/ШШ2026/00191 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 315/ШШ2026/00191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хашаат гэх газарт оршин суух, утас *******, ******* *******,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие ******* сумын ******* зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 39 дугаартай тушаалаар 3-р бригадад малчнаар томилогдон ажиллаж байгаад 1987 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай ******* зам нэгдлийн даргын тушаалаар 3-р бригадын малчнаар томилогдон 1989 оны 10 дугаар сарыг хүртэл ******* зам нэгдэлд ажиллаж байсан. Намайг томилсон 1987 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай тушаалд сенторчоор томилсон гэж бичсэн. Миний бие малын бага эмчийн мэргэжил эзэмшээгүй, эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж, тэнд байсан малуудыг эмчээ дагаж эмчилдэг байсан. Иймд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн архивын хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 28 тоот Тус архивын сан хөмрөгт ******* сумын ******* зам нэгдлийн 1985 оноос хойших онуудын цалингийн баримт шилжиж ирээгүй гэх албан тоот, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 39 дугаартай ******* *******г 3-р бригадад малчнаар томилсон тушаалын хуулбар, 1987 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай ******* овогтой *******г 3-р бригадад сенторчоор томилсон тушаалын хуулбар, 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Нэгдлийн зөвлөлийн гишүүний хурлын 06 дугаартай *******г нэгдлийн гишүүнд элсүүлсэн тогтоолын хуулбар, цэргийн батлахын хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ******* сумын ******* зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь нь 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг хүртэл ******* сумын ******* зам нэгдлийн 3-р бригад, эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...Миний бие Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 39 дугаартай тушаалаар 3-р бригадад малчнаар томилогдон ажиллаж байгаад 1987 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай ******* зам нэгдлийн даргын тушаалаар эмчилгээ тэжээлийн цэгт малчнар томилогдон 1989 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан гэх тайлбар, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 39 дугаартай ******* *******г 3-р бригадад малчнаар томилсон тушаалын хуулбар, 1987 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай ******* овогтой *******г 3-р бригадад сенторчоор томилсон тушаалын хуулбар, 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Нэгдлийн зөвлөлийн гишүүний хурлын 06 дугаартай *******г нэгдлийн гишүүнд элсүүлсэн тогтоолын хуулбар (хх-7-9-р хуудас),
5. Гэрч н шүүхэд өгсөн: ******* ******* нь 8 дугаар ангиа төгсөөд 1987 оны 06 дугаар сард илгээлтээр Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд мал зүйч, малчнаар томилогдон хонин суурь маллаж байсан. ******* зам нэгдлийн 3-р бригадад эмчилгээ тэжээлийн цэгт мал зүйч, малчнаар 1989 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажилласан. Нэгдэлд хамт малчнаар ажиллаж байсан тул Б.******* ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. гэх мэдүүлэг (хх-17-р хуудас),
6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: Сүхбаатар аймгийн ******* сумын 3-р бригадад 1987-1989 оны 10 дугаар сар хүртэл эмчилгээ тэжээлийн цэгт, малчнаар ажиллаж байсан. Сенторч нь маллаж байгаа малаа эмчилдэг, давхар малаа малладаг байсан. 1989 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 1991 онд цэргээс халагдаж ирсэн. Би тухайн үед тус цэгийн тракторчинаар ажиллаж байсан болохоор Б.******* ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-18-р хуудас)
7. Иймд *******г 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн 3-р бригад, эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн 3-р бригад, эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА