Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 319/ШШ2026/00235

 

26                                                               319/ШШ26/035

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч .Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хорооллын ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин байрлах, “******* аймгийн ”-т хөдөлмөрлөх эрхийн маргаантай иргэний хэргийг анхан шатны журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч .*******, түүний өмгөөлөгч Л.,  хариуцагчийн төлөөлөгч ., түүний өмгөөлөгч Н. нар оролцож,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .атчимэг тэмдэглэл хөтлөв.

ОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: “******* аймгийн ”-ын даргын оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаар “.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

2. Гомдлын үндэслэл: ******* аймгийн ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч . нь оны 11 дүгээр сарын 28-ны / дугаар тушаалаар аж ахуйн нэгж байгууллагын орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан найрал дуу ангиас нарийн цээл/тонер/ хоолойноос орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.

өрийн албан хаагч нь тухайн ажлын байран дээрээ өөрийгөө цаг ямагт хөгжүүлж байх үүрэгтэй. еатрын уран бүтээлчид нь өөрийн хувийн уран бүтээлээ туурвих нь өөрийгөө хөгжүүлж байгаа хэлбэр юм.

Орон нутгаа сурталчилж, Улаанбаатар хотод тоглолтоо хийх гээд явсан хойгуур ******* аймгийн ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь аймгийн удирдлага, болон нягтлан П.атнасантай үгсэж, цалингийн сан хүрэлцэхгүй байгаа, нийгмийн даатгалын их хэмжээний өр үүссэн байгаа гэх худал мэдээлэл ажилчдын дунд тарааж, цомхотгол нэрийдлээр орон тоо хасаж, батлуулан эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө ашиг сонирхлыг хэрэгжүүлсэн.

Сул орон тоог царцаах байдлаар цомхотгол явуулах чиглэл ирсэн байхад идэр есийн хүйтэнд ажилчдаа ажлаас нь халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын оны 06 дугаар сарын 23-ны өдрийн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын оны дүгээр сарын 11-ны өдрийн чиглэлийн дагуу гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчийн гэрээг цуцлах, мөн шинээр батлагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлөгдөж байгаа албан хаагчийг бусад байгууллагад шилжүүлэх зэргээр хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх гэж заасан.

Гэтэл шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хууль, өрийн албаны тухай хууль, Засгийн газраас өгсөн чиглэл, журмыг зөрчсөн. Нам, улс төрийн оролцоотой юм.

Орон тооны цомхотгол хийхдээ албан хаагчдынхаа мэргэжил, мэргэшил, туршлага, ажилласан хугацаа, ар гэрийн байдлыг харгалзан үзээгүй. Зөвхөн өөрийн бодлыг хэрэгжүүлсэн.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/.*******/, Уран бүтээлийн тоглолтын урилга

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Засаг даргын 23 оны 07 дугаар сарын -ны өдрийн /15 дугаар “.*******ыг ажилд томилох тухай” захирамж, ******* аймгийн Засаг даргын оны дугаар сарын 24-ний өдрийн / дугаар “Сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” захирамж, ******* аймгийн Засаг даргын оны 10 дугаар сарын 27-ны өдрийн / дугаар “ймгийн ын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж

Засгийн газрын оны 07 дугаар сарын -ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын хэрэг эрхлэн газрын оны 06 дугаар сарын 23-ны өдрийн /60 дугаар албан бичиг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын оны дүгээр сарын 11-ний өдрийн / дугаар албан бичиг, гэрч .ийн мэдүүлэг

5. атгалзлын агуулга: Гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. атгалзлын үндэслэл: ******* аймгийн Засаг даргын оны 10 дугаар сарын 27-ны өдрийн / дугаар захирамжаар манай байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.

Уг захирамжаар .*******ын ажиллаж байсан нарийн цээл/тенор/ хоолойноос орон тоо хасагдаж батлагдсан тул ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болгосон.

.******* ******* аймгийн т дуучнаар оны дугаар сарын 24-ний өдөр түр томилогдсон бөгөөд дуучид дундаас хамгийн сүүлд томилогдож, 9 сар ажилласан. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөрт эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан бөгөөд ажлын байр хасагдаж, орон тоо цөөрсөн бол ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар байна. Хуульд өөр нөхцөл, болзол тавиагүй.

жлын байр хасагдаж, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нь ажил олгогчийн эрхийн асуудал бөгөөд шүүх байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож энэ хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нь зүйтэй, энэ хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахгүй байх нь зүйтэй гэж шийдэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг .*******д 30 хоногийн өмнө бичгээр өгсөн. үтэц орон тоо хасагдаж батлагдсан, төсөв байхгүй тул ажил олгогч эрхээ эдэлсэн.

7. Хариуцагч тал  цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Хөдөлмөрийн гэрээ, Өргөдөл, гомдол шийдвэрлэх хуудас, өргөдөл/.*******/, цалин хөлсний цэс, мэдэгдэх хуудас, “******* аймгийн ”-ын уран сайхны зөвлөлийн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр тэмдэглэл,

“******* аймгийн ”-ын даргын оны 06 дугаар сарын -ны өдрийн / дугаар “жлын байрны тодорхойлолт шинэчлэн батлах тухай” тушаал, “******* аймгийн ”-ын даргын оны дугаар сарын 24-ний өдрийн / дугаар “.*******ыг дуучнаар түр авч ажиллуулах тухай” тушаал, “******* аймгийн ”-ын даргын оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаар “.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал

“******* аймгийн ”-ын даргын 23 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн /14 дүгээр “жлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал, “******* аймгийн ”-ын даргын 24 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн / дугаар “.атхишигийг дуучнаар авч ажиллуулах тухай” тушаал, “******* аймгийн ”-ын даргын 20 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн / дүгээр “Н.ийг дагалдан дуучнаар түр авч ажиллуулах тухай” тушаал, “******* аймгийн ”-ын даргын 24 оны дугаар сарын 04-ний өдрийн /15 дугаар “М.үвшинцэнгэлийг хөмийчөөр түр авч ажиллуулах тухай” тушаал

“******* аймгийн ”-ын даргын 21 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 87 дугаар “Дагалдан дуучнаар авах тухай” тушаал, “******* аймгийн ”-ын даргын 21 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар “үр ажилд авах тухай” тушаал, “******* аймгийн ”-ын даргын 20 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар “жилд авах тухай” тушаал,

“******* аймгийн ”-ын даргын 20 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр “рга хэмжээ авах тухай” тушаал, “******* аймгийн ”-ын даргын 20 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар “жилд авах тухай” тушаал, “******* аймгийн ”-ын даргын 20 оны дүгээр сарын -ны өдрийн дугаар “жилд түр авах тухай” тушаал, “******* аймгийн ”-ын даргын 24 оны дүгээр сарын 18-ны өдрийн /12 дугаар “үр ажилтан авах тухай” тушаал

8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Э., Э. нарын мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд хийж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч .******* нь “Засгийн газар, салбарын яамнаас өгсөн чиглэлийг зөрчиж, ажилтны мэргэжил, мэргэшил, туршлага, ажлын үр дүнг харгалзаагүй” гэх үндэслэлээр хариуцагч “******* аймгийн ”-ын даргын оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаар  тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдол гаргажээ./хавтаст хэргийн 1-4 хуудас/

Хариуцагч “******* аймгийн ” нь “******* аймгийн Засаг даргын захирамжаар ажлын байрны орон тоо цөөрсөн тул хамгийн сүүлд дуучнаар томилогдсон албан хаагчийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч .*******ын гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ./хавтаст хэргийн 20-21 хуудас/

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “жил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэжээ.

******* аймгийн Засаг даргын оны дугаар сарын 24-ний өдрийн / дугаар захирамжаар нэхэмжлэгч .*******ыг хариуцагч “******* аймгийн ”-ын даргын ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулахдаа түүнийг мэргэжлийн дагуу дуучны сул ажлын байранд томилохыг тухайн байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгажээ./хавтаст хэргийн 36 хуудас/

Уг захирамжаар нэхэмжлэгчийг мэргэжлийн дагуу дуучны сул ажлын байранд томилохыг л хариуцагчид даалгасан бөгөөд дуучин ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахыг тухайлан заагаагүй байна.

Хариуцагч “******* аймгийн ”-ын даргын оны дугаар сарын 24-ний өдрийн / дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтад “туршилтын хугацаагаар ажиллуулах” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч .*******ыг оны дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дуучнаар түр ажиллуулахаар шийдвэрлэжээ./хавтаст хэргийн 82 хуудас/

Зохигч нь оны дугаар сарын 24-ний өдөр дуучин ажлын байранд 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, ажилтан ажил үүрэг гүйцэтгэж эхэлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй./хавтаст хэргийн 80-81 хуудас/

жилд томилсон шийдвэр, хөдөлмөрийн гэрээний агуулгаас үзэхэд зохигчийн хооронд туршилтаар ажиллуулах хугацаатай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

3.  Хариуцагч “******* аймгийн ”-ын даргын оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82.1, ******* аймгийн Засаг даргын оны 10 дугаар сарын 27-ны өдрийн / дугаар захирамж, оны 10 дугаар сарын 29-ний өдрийн цомхотгол хийх тухай мэдэгдэх хуудсыг тус тус үндэслэн орон тоо цөөрсөнтэй холбогдуулан найрал дуу ангиас нарийн цээл/тенор/ хоолойноос орон тоо хасагдаж батлагдсан тул нэхэмжлэгч .*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хавтаст хэргийн 83 хуудас/

Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг баримталсан буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажилтныг эрхэлж буй ажлаас нь халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт” Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ”,

Уг хэсгийн 158.2.2 дахь заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон ажил олгогч “******* аймгийн ”-ын даргын оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн ажилтан .*******ын гомдол нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарч байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”,

Уг хэсгийн 154.2.1 дэх заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэжээ.

жилтан .******* нь ажил олгогч “******* аймгийн ”-ын даргын оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаар тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг оны 12 дугаар сарын -ны өдөр тус шүүхэд гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцсэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Иймд шүүхээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, уг хөдөлмөрийн эрхийн маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

6. жил олгогч “******* аймгийн ” нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлээ “орон тоо цөөрсөн” гэх агуулгаар, ажилтан .******* “орон тоо цөөрүүлэхдээ мэргэжил, мэргэшил, ур чадвар, ажлын үр дүнг харгалзаагүй, дээд шатны байгууллагаас өгсөн чиглэлийг баримтлаагүй” гэх агуулгаар шаардлага, татгалзлын үндэслэл гарган зохигч мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, уг хэсгийн 80.1.1 дэх заалтад “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэжээ.

Хуулийн дээрх заалтад дурдсан “орон тоо цөөрсөн” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.

******* аймгийн Засаг даргын оны 10 дугаар сарын 27-ны өдрийн / дугаар захирамжаар “******* аймгийн ”-ын бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн баталж, уг бүтэц, орон тоо, цалингийн санд багтаан байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, ажиллахыг төсвийн шууд захирагчид даалгажээ./хавтаст хэргийн 132-132 хуудас/

Уг захирамжийн хавсралт “******* аймгийн ”-ын бүтэц, орон тоонд дуучин ажлын байрны орон тоог 10 байхаар баталж, уг ажлын байрнаас 1 орон тоог цөөрүүлсэн, үүний улмаас тухайн байранд ажиллаж буй албан хаагчдаас 1 хүнийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шаардлага үүссэн талаар зохигч маргаагүй.

Иймд ажил олгогч санаачилж, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хуулийн дээрх заалтад заасан “орон тоо цөөрсөн” үндэслэл тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ажилтны мэргэжил, мэргэшил, туршлага, ажлын үр дүнг харгалзах үүргийг ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээлгээгүй байна.

одруулбал өрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “өрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, уг хэсгийн 62.1.3 дахь заалтад “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах үүрэг хүлээжээ.

Гэвч уг шаардлага нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралгүй тул “орон тоо цөөрсөн” үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа мэргэжил, мэргэшил, туршлага, ажлын үр дүнг харгалзаагүй гэж хариуцагчийг буруутгах эрх зүйн үндэслэлгүй.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын оны 06 дугаар сарын 23-ны өдрийн /60 дугаар албан бичгээр Засгийн газрын гишүүдэд өгсөн чиглэлд:

“Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангах, давхардлыг арилгах, төсөв, зардлыг хэмнэх бодлого тодорхой болох хүртэлх хугацаанд яам, Засгийн газрын агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зогсоож, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгож, орон тоог нэмэгдүүлэхгүй байхын зэрэгцээ өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байх арга хэмжээ авна уу”/хавтаст хэргийн 47 хуудас/,

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын оны дүгээр сарын 11-ний өдрийн / дугаар албан бичгээр төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагч нарт өгсөн чиглэлд:

- айгууллагын чиг үүрэгт мандатын шинжилгээ хийж, удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын зохистой харьцааг тодорхойлж, батлагдсан төсөвт багтаан байгууллагын орон тооны хязгаарыг, бүтэц, дүрмийн хамт шинэчлэн батлуулж, мөн оны 10 дугаар сарын -ний өдрийн дотор зохион байгуулалт хийх,

- Гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчийг 10 дугаар сарын -ний өдрөөр дуусгавар болгож, гэрээг цуцлах,

- Шинээр батлагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлөгдөж байгаа албан хаагчийг бусад байгууллагад шилжүүлэх зэргээр хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх,   

- Шинээр батлагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлөгдөх албан хаагчтай Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу нөхөх олговор болон тэтгэмж тогтоох талаар хэлцэл хийж, холбогдох зардлыг төсөвтөө багтаан шийдвэрлэх,

- өсвийн тухай хуулиар хуваарилсан цалингийн санд багтаан хүний нөөцийн зардлыг зохистой удирдлагаар хангах замаар цалин, хөлсний өр төлбөр үүсгэхгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах гэжээ./хавтаст хэргийн 48-49 хуудас/

Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд төсвийн зарлагыг танаж, төрийн албан хаагчийн цалин хөлсний зардлыг бууруулсантай холбогдуулан батлагдсан төсөвт багтаан бүтэц, орон тоог шинэчлэн батлуулах, шинээр батлагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлөгдөж байгаа албан хаагчийг бусад байгууллагад шилжүүлэх зэргээр хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх, нөхөх олговор болон тэтгэмж тогтоох талаар хэлцэл хийж, холбогдох зардлыг төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон салбарын яамнаас доод шатны төсвийн захирагч нарт чиглэл болгожээ.

Харин зарлагыг танаж, төрийн албан хаагчийн цалин хөлсний зардлыг бууруулсантай холбогдуулан орон тоо хасаж, цөөрүүлэхдээ алба хаагчийн мэргэжил, мэргэшил, туршлага, ажлын үр дүнг харгалзан шалгаруулах үүргийг төсвийн шууд захирагч нарт тусгайлан даалгаагүй, эрх зүйн үр дагавар бүхий, заавал биелэгдэх үүрэг, даалгавар гэж үзэхээргүй  байна.

Энэ тохиолдолд орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон салбарын яамнаас өгсөн чиглэлийг баримтлаагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Иймд ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр нь агуулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад заасантай нийцсэн байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “жил олгогч энэ хуулийн 65.4.2, .1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд мэдэгдэл өгсөн байдлыг шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан талаар мэдэгдээгүй” гэх үндэслэл дурдаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр мэдэгдэл өгөөгүй гэх агуулгаар мэтгэлцсэн.

Үүнтэй холбогдуулан хариуцагч нь оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдэх хуудсыг гарган өгсөн бөгөөд уг бичмэл нотлох баримтын бараан доод хэсэгт “ оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуучин .*******ын facebook chat-руу ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг цахимаар хүргүүлэв” гэсэн тэмдэглэл хийжээ./хавтаст хэргийн 73 хуудас/

Хариуцагч талын хүсэлтээр “******* аймгийн ”-т 24 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хүний нөөцөөр ажиллаж байсан Э.гаас гэрчийн мэдүүлэг авахад:

“.******* дарга Улаанбаатар хотод уран бүтээлийн ажлаар цалингүй чөлөөтэй байхад цомхотголын асуудал яригдаад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлийг facebook платформын messenger-ээр "******* *******" гэсэн хаягруу явуулсан.  и хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг сканердээд pdf өргөтгөлтэй болгож .******* даргын чатруу оны 10 дугаар сарын 30-ны өдөр явуулсан. Энэ талаар өөрт амаар мэдэгдсэн зүйл байхгүй. Улаанбаатар хотоос ирэхэд нь гардуулж өгөөгүй.  Хариуцагчийн төлөөлөгч .ы гарын үсэг бүхий оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл"-ийн баруун доод буланд гараар хийгдсэн бичвэрийг миний бие хийсэн. Миний гарын үсэг мөн байна. Мэдэгдлийг .******* даргад өөрт биечлэн гардуулж өгөөгүй учраас энэ бичвэрийг бичсэн”/хавтаст хэргийн 115 хуудас/ гэж,

Мөн түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр “******* аймгийн ”-т оны 12 дугаар сараас хүний нөөцөөр ажиллаж байгаа Э.гийн гэрчийн мэдүүлэг авахад:

“Миний урьд ******* аймгийн т хүний нөөц, бичиг хэргийн ажилтнаар Э. ажиллаж байсан.  Э. бид хоёр ******* их сургуулийн эрх зүйн ангид суралцаж, хамт төгссөн найзууд. Намайг ажилд орох үед .******* гэдэг дуучин ажиллаж байгаагүй. 24 оны 11 дүгээр сарын сүүлээр дуучны ажлаас чөлөөлөгдсөн байсан. и 26 оны дүгээр сарын 28-ны өдөр Э.тай зурвасаар харилцахад тэрээр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг оны 10 дугаар сарын 30-ны өдөр facebook зурвасаар .*******д хүргүүлсэн гэж надад хэлж байсан”/хавтаст хэргийн 113 хуудас/ гэж тус тус мэдүүлсэн.

Шүүхээс 26 оны дугаар сарын 12-ны өдөр гэрч Э.Одоунтуяагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “******* аймгийн ”-ын хүний нөөц, бичиг хэргийн ажилтан овгийн ын гийн өмчлөлийн гэх “Iphone 16 pro” загварын “MYNF3X/A” моделийн дугаартай, “T66QYVG”  сериал дугаартай гар утсанд үзлэг хийв.

Гар утас нь хэрэглэгчийн эрхийн хамгаалалтын нууц үг/face id/-тэй тул Э.Одонтуягаар түлхүүрийг нь нээлгэж, үндсэн функцийг нээж, “Facebook messenger” хэрэглүүрээс “ ” нэртэй хэрэглэгчээс “Эгдүү шүү” нэртэй хэрэглэгчтэй харилцсан зурвасыг хуулбарлаж/screenshot/ үзлэгийн тэмдэглэлд хавсаргав.

“Facebook messenger” хэрэглүүрт хадгалагдсан “ ” нэртэй хэрэглэгчийн мэдээлэл, “Эгдүү шүү” нэртэй хэрэглэгчийн мэдээллийг хуулбарлаж /screenshot/ үзлэгийн тэмдэглэлд хавсаргав.

“ ” нэртэй хэрэглэгч нь “Эгдүү шүү” нэртэй хэрэглэгчтэй харилцахдаа зарим зурвасаа unsend хийсэн байх бөгөөд уг үйлдэл хийгдэхээс өмнө харилцсан зурвасаа screenshot хийж, хадгалсан гэсэн тайлбарыг гар утасны өмчлөгч Э. гаргасан тул Gallery цэсний screenshot хавтаст хадгалагдсан “ ” болон “Эгдүү шүү” нэртэй хэрэглэгчийн харилцсан зурвасыг хуулбарлаж /screenshot/ үзлэгийн тэмдэглэлд хавсаргав” гэжээ./хавтаст хэргийн 1-128 хуудас/

Уг үзлэгийн тэмдэглэл, хавсралт гэрэл зургийн үзүүлэлт, гэрч ., Э. нарын мэдүүлэг, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл хуудас зэрэг нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлэхэд ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийг цуцлах мэдэгдлийг ажилтанд оны 10 дугаар сарын 30-ны өдөр цахимаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэрийг мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дараа гаргахаар байхад оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасантай нийцсэнгүй.

8. Хариуцагч “******* аймгийн ”-ийн даргын нэхэмжлэгч .*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр нь үндэслэлийн хувьд зөв боловч процедурын хувьд буруу байна.

Гэвч энэхүү процедурын алдаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилтныг урьд эрхэлж байсан дуучин ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв. Учир нь

8.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “жил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно”, 64.2 дахь хэсэгт “уршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно” гэжээ.

Хөдөлмөрийн гэрээг хугацааны байдлаар нь хугацаатай ба хугацаагүй хэмээн ангилан авч үздэг бөгөөд туршилтаар ажиллуулах гэрээ нь тодорхой хугацаатай гэрээний төрөлд хамаардаг бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилготой байдаг. Уг нөхцөлийг ажилтан сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, туршилтын хугацаагаар ажилладаг.

жилтан .*******ын туршилтаар ажиллах хугацаа оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон боловч ажил олгогч “******* аймгийн ” нь оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулжээ.

Гэвч туршилтын хугацаа/сунгагдсан хугацаа/ нь дуусгавар болсон ажилтныг үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг ажил олгогч Хөдөлмөрийн хуулиар хүлээгээгүй.

одруулбал туршилтын хугацаа дуусгавар болсны дараагаар үргэлжлүүлэн хугацаатай, эсхүл хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэх эсэх нь ажил олгогч, ажилтан нарын харилцан тохиролцож шийдвэрлэх асуудал юм.

Энэхүү иргэний хэргийн тухайд ажил олгогч нь “орон тоо цөөрсөн” үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж буй нь хөдөлмөрийн хугацаатай гэрээг үргэлжлүүлэх хүсэл зориггүй байгааг харуулна.

Иймд шүүхээс ажил олгогчийн хуулиар хүлээгээгүй үүргийг нь хүлээлгэж, ажилтантай харилцан тохиролцоогүй байхад хөдөлмөрийн гэрээний хугацааг үргэлжлүүлсэн агуулга бүхий шийдвэр гаргах боломжгүй.

8.2. өсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “өсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, уг хэсгийн 16.5.3 дахь заалтад “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”

Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “үх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ” уг хэсгийн 41.2.2 дахь заалтад “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд төсвийн шууд захирагч болох “******* аймгийн ”-ын удирдлага нь эрх бүхий этгээдээс баталсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэгтэй.

Эрх бүхий этгээдийн шийдвэрээр хариуцагч байгууллагын бүтцээс дуучны орон тоо хасагдсан нь тодорхой, батлагдсан 10 дуучны орон тоонд багтаан цалингийн зардал гаргах төсвийн шууд захирагчийн үүрэг/нийтийн эрх зүйн хэм хэмжээ/-тэй зөрчилдсөн, бодитоор биелэгдэх боломжгүй шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохгүй.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “орон тоо цөөрсөн” үндэслэлээр цуцлахдаа процедурыг зөрчиж, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан нь тодорхой тул “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон”-той адилтган үзэж, хуулийн дээрх хэсгийн дагуу оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 26 оны дугаар сарын -ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв

Нэхэмжлэгч .*******ын оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод тусгагдсан 8, 9, 10 дугаар саруудын цалин хөлсөөр тооцоход нэг сарын дундаж цалин хөлс нь 2,051,980 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 95,440 төгрөгийг ажилгүй байсан 72 ажлын өдрөөр үржүүлсэн дүн болох 6,871,7 төгрөгийг хариуцагч “******* аймгийн ”-иас гаргуулахаар шийдвэрлэв./хавтаст хэргийн 1 хуудас/

Энэхүү ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,432,9 төгрөг нь хуульд заасан ажилтны төлөх хувь хүний орлогын татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгаагүй дүн болохыг дурдах нь зүйтэй.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “жил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, уг хэсгийн 43.2.7 дахь заалтад “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч .*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,871,7 төгрөгөөс оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 26 оны дугаар сарын -ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “******* аймгийн ”-д даалгав.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч .******* нь хариуцагч “******* аймгийн ”-д холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэжээ.

Шүүхээс гомдлыг ханган шийдвэрлэсэн тул хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч “******* аймгийн ”-иас шүүхээс хангагдсан гомдлын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 124,897 төгрөгийг гаргуулан улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ОГООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч .*******ын хариуцагч “******* аймгийн ”-ийн даргын оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаар “.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* аймгийн ”-иас оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 26 оны дугаар сарын -ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,871,7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч .*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,871,7 төгрөгөөс оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 26 оны дугаар сарын -ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “******* аймгийн ”-т даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч .******* нь хариуцагч “******* аймгийн ”-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “******* аймгийн ”-иас улсын тэмдэгтийн хураамжид 124,897 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДРГЛГЧ ШҮҮГЧ                              .МӨНХ