| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2518006500709 |
| Дугаар | 2026/ДШМ/09 |
| Огноо | 2026-01-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/09
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан
-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 05 оны дүгээр сарын -ны өдрийн 05/ШЦТ/588 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 518006500709 дугаартай эрүүгийн хэргийг 05 оны 1 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хариуцах чадвартай,
яллагдагч ******* нь 05 оны 07 дугаар сарын 1*******-ны өдөр -Уул аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* гэх газар ургасан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ олсны ургамлыг өөрөө хэрэглэж мансуурах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 05 оны 08 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гялгар уутанд хийж -Уул аймгийн сумын ******* дугаар багийн ******* ******* дугаар гудамжны ******* тоотод буюу гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
-Уул аймгийн Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ургийн овогт ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн капсултай зүйл 8 ширхэг, улаан болон шаргал өнгийн капсултай зүйл 7 ширхэг, улаан болон шар өнгийн капсултай зүйл 8 ширхэг, шиприз, дуслын систем тус бүр 1 ширхэг, тебантин *******00 мг гэх бичиглэлтэй эмийн сав ширхэг, НӨАТ-н баримт 1 ширхэг, Мevius rax бичиглэлтэй цэнхэр өнгийн хайрцаг, тухайн хайрцаг дотор улаан болон шаргал өнгийн капсултай зүйл 6 ширхэг, шар өнгийн ууттай 8,1 граммын ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл, цоорсон хэсэг мөнгө ороож хийсэн хуванцар сав бүхий 1 ширхэг тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор -Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Миний бие төрсөн дүү ам бүл -лаа амьдардаг, би өөрийнхөө бурууг маш сайн ойлгож хүлээн зөвшөөрч байна. Би 016-05 он хүртэл үсчнээр ажиллаж байгаа. Дүү коллежийн -р ангид сурдаг. Би ажлын байраа түрээсэлж ажилладаг байсан, өнөөдрийн байдлаар Голомт банканд 000000, Хаан банканд 4000000 төгрөгийн хэрэглээний зээлтэй сар бүр 1000000 төгрөг төлдөг, одоогоор зээлийн 5000000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би буруу юм хийж анх удаа гэмт хэрэгт орсондоо маш их харамсаж байна, дахин ийм алдаа гаргахгүй зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ялыг сольж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно... гэжээ.
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
... Шүүгдэгч ******* болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч ******* анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг тал бүрээс харгалзан ял шийтгэх ёстой гэсэн хууль зүйн дүгнэлттэй өмгөөлөгчийн зүгээс санал нэг байгаа.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч *******ы ам бүл-, төрсөн дүүгийн хамт / настай/ амьдардаг, хагас өнчин, сүүлийн 8-9 жилийн хугацаанд тогтмол хувиараа /үсчин/ хөдөлмөр эрхэлж, амьдралаа авч явдаг байдал, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзалгүй хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд хүнд тусаж байгаа юм.
Иймд шүүгдэгчийн дээрх ар гэрийн болон түүний хувийн байдлыг харгалзан шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,- гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож өгнө үү гэсэн саналыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Гомдлын агуулга нь анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт дээр маргахгүй. Харин шүүгдэгчийн хувийн байдалтай шүүхийн тогтоол нийцэхгүй байна гэж үзэж байгаа. ******* нь дүүгийн хамт хоёулаа амьдардаг, өөрөө хуваариа хөдөлмөр эрхэлдэг. Энэ ар гэрийн байдал нь Улсын дээд шүүхийн 04 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоолын агуулгатай нийцээгүй гэж үзэж гомдол гаргаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлд төрлийн сонгох санкцтай хэрэг байгаа боловч миний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн журамлах юм бол үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох гэсэн давхар зохицуулалт байгаа учраас *******ы хувьд зан үйлээ засах, хөдөлмөрийн дадал олгох зайлшгүй шаардлагатай байна гэж үзээд, үүрэг хүлээлгэх, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэхийг хориглох шийдвэр гаргавал эргээд тухайн хуулийн 5-д зааснаар өмнөх шийтгэлийг хүчингүй болгож ялыг буцаан эдлүүлэх зохицуулалт байгаа учраас энэ зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Би өнөөдрийн байдлаар 56 хоног хоригдож байна. Энэ хугацаанд бүх зүйлийг ойлгож, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Өөрийн саваагүй зангаас болж ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Ар гэрийн хувьд ээж маань дүү бид хоёрыг орхиод явсан. Дүү маань энэ жил сургуулиа төгсөнө. Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлүүд байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг минь харгалзаж үзээд хорих ялыг өөр ял шийтгэлээр сольж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Хэргийн газрын үзлэгээр маш олон төрлийн мансууруулах бодис, мансууруулах бодисын оронд хэрэглэдэг булчин сулруулдаг, төв мэдрэлийн системд нөлөөлдөг бодисууд илэрсэн. Мөн энэ гэмт хэргийг өөрийнхөө оршин суух газраа буюу гэртээ энэ бодисыг хэрэглэдэг, мансуурдаг. Магадалгаагаар эмгэг, олон төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хослуулан хэрэглэсний улмаас үүссэн төрөх үйлийн эмгэг буюу донтолттой болох нь тогтоогдсон. Эдгээрээс үзэхэд энэ хүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан ч гэсэн гэртээ дахин үйлдэх боломжтой. Яагаад гэвэл энэ хүн маш их хэмжээгээр түүж бэлтгэж, түүнийгээ бүх хэрэгслээр буюу эм тариагаар судсандаа тарьж, үнэрлэж, сорж мансууруулах бодисыг яаж хэрэглэж болох бүх аргаар нь хэрэглэж донтдог. Ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тэгэхээр энэ хүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулснаар энэ хүн дахин гэмт хэрэг үйлдэхгүй байна гэдэг нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа. Дээрээс нь олон төрлийн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс болж эмгэгтэй болсон. Энэ зуршлаас шууд салах боломжгүй, дор хаяж 6 сар сэтгэл зүйн болон бие мах бодын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тийм учраас шүүхээс энэ хүнд оногдуулсан хорих ял шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 05 оны дүгээр сарын -ны өдрийн 05/ШЦТ/588 дугаар бүхий шийтгэх тогтоолтой шүүгдэгч ******* холбогдох хэргийг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нараас давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 518006500709 дугаартай эрүүгийн хэргийг аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсгүүдэд зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзсэн болно.
Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч ******* нь 05 оны 07 дугаар сарын 1*******-ны өдөр -Уул аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* гэх газар ургасан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй олсны ургамлыг өөрөө хэрэглэж мансуурах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 05 оны 08 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гялгар уутанд хийж -Уул аймгийн сумын ******* дугаар багийн ******* ******* дугаар гудамжны ******* тоотод буюу гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;
-Шүүгдэгчээс үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг,
-Сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг *******ы шээснээс авсан дээжээр шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн -******* дахь тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 4-7-р тал),
-Эд зүйлд үзлэг хийсэн тухай “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн ууттай ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйлийг “Dijital Scale” нэршилтэй жин дээр жинлэхэд ууттай жин 4,6г /албан бусаар/ байна. Гэрэл зургаар бэхжүүлж уг уутыг хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн ууттай ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл гэж хаягласан зиплоктой уутанд хийн битүүмжлэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ... хар өнгийн жижиг хэмжээтэй цүнхнээс улаан болон шар өнгийн капсултай зүйл 8 ширхэг зүйлийг зиплоктой уутанд хийн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов..." гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 1- дахь тал),
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн *******-*******8 дахь тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 05 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн ЕГ0*******5/5898 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ******* ТБ00*******0 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ******* ТБ00*******0 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол (tetrahydrovannabinol) илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол (tetrahydrovannabinol) нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг болно." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50, 5 дахь тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 05 оны 09 дүгээр сарын -ны өдрийн ЕГ0*******5/589*******, ЕГ0*******5/5894, ЕГ0*******5/5895, ЕГ0*******5/5896, ЕГ0*******5/5897 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн ууттай ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинолилэрсэн.
Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын дугаар жагсаалтад баггдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-59 дэх тал),
-Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №15/5 дугаартай "... овогтой нь одоогоор сэтгэцийн Олон төрлийн сэтгэц идэвхит бодистыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх төрөх үйлийн эмгэгтэй байна. нь сэтгэц идэвхит бодисыг хослуулан хэрэглэснии улмаас үүсэх төрөх үйлийн эмгэгтэй боловч болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай болно.
Алтангэрэл овогтой нь одоогоор сэтгэцийн Олон төрлийн сэтгэц идэвхит бодистыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх төрөх үйлийн Эмгэгтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна” гэх магадалгаа (хх-71 тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон болно.
Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан, хэлэлцэх явцад анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, сонсгосон хуулийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ болон бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад шаардлагуудыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх, шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* нь “...Харин анхан шатны шүүх шүүгдэгч *******ы ам бүл-, төрсөн дүүгийн хамт / настай/ амьдардаг, хагас өнчин, сүүлийн 8-9 жилийн хугацаанд тогтмол хувиараа /үсчин/ хөдөлмөр эрхэлж, амьдралаа авч явдаг байдал, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзалгүй хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд хүнд тусаж байгаа юм.
Иймд шүүгдэгчийн дээрх ар гэрийн болон түүний хувийн байдлыг харгалзан шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож өгнө үү гэсэн саналыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна... ” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Шүүгдэгч ******* оногдуулсан эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасныг үндэслэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин шүүгдэгч нь сэтгэцийн Олон төрлийн сэтгэц идэвхт бодисыг хослуулан удаан хугацааны турш тогтвортойгоор хэрэглэж байгаа тул дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үндэслэл бүхий болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.
Сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхийг хэрэглэснээр хүний хүч тамир барагдаж, бодол санаа цэгцгүй, гутранги болох, сэтгэл санааны дарамтад орох болон тайван бус болох, орчноос хязгаарлагдуулсан мэт санагдах, хөдөлгөөний хэвийн хэмжээ алдагдах, ой санамж болон оюун санаа хямрах, бэлгийн бойжилт, хөгжилт саарч, удаашрах, үрийн шингэн боловсруулах процесст өөрчлөлт орох, тунг ихдүүлсэн тохиолдолд паранойтой болох, мөн хий юм харах, сонсох, мэдрэх тохиолдол гарч сэтгэцийн донтой болгодог ба илүү хүнд төрлийн мансууруулах бодис хэрэглэхийг өдөөж, давхар согтууруулах ундаа хэрэглэх дур хүслийг өдөөдөг, уушгины өвчин, бронхит, хорт хавдар тусах эрдэл ихсэж, удаан хэрэглэвэл сэтгэцийн өвчнөөр өвчлүүлэхээс гадна -******* удаа хэрэглэхэд донтох аюултай болж;
улмаар хүн амын эрүүл мэнд, удмын санд нөлөөлж, хэнийг ч зан үйлийн болон ёс суртахууны зөрчил рүү түлхэж гэмт хэрэг үйлдэхэд хүргэх улмаар нийгэмд нөхөгдөшгүй гарз учруулах боломжтой нөхцөл байдал үүсдэгийг анхаарч энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого хатуу байх ёстой талаар Олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжид тусгасан байдгийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ хорихоос өөр төрлийн ял оногдуулах “-г хүсэж гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, *******9.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны дүгээр сарын -ны өдрийн 05/ШЦТ/588 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
*******. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Б.МАНЛАЙБААТАР