Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 315/ШШ2026/00073

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* оффисын 9 давхарт байрлах ******* ******* ХХК-ийн,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын дүгээр баг, ******* 25 тоотод үйл ажиллагаа явуулах, ******* утас *******, ******* мөнхийн ХХК-д холбогдох

зээлээр худалдсан барааны төлбөр 1,935,680 (нэг сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун ная) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* юнайтед ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын дүгээр баг, *******-25 тоот хаягт байрладаг бөгөөд манай байгууллагын харилцагч байсан. Манай байгууллага нь ******* ******* ХХК-ийн "" нэртэй ресторанд 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,935,680 төгрөгийн үнийн дүнтэй Harbin, Randle нэрийн шар айраг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. ******* ******* ХХК нь 1,935,680 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагчаас 1,935,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Ж.Пүрэв-******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,935,680 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан зээлээр худалдсан барааны төлбөр 1,935,680 (нэг сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун ная) төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,921 төгрөгийн тал хувь 22,960.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 22,960.5 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлээр худалдсан барааны төлбөр 1,935,680 (нэг сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун ная) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,921 төгрөгийн тал хувь 22,960.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 22,960.5 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА