Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 315/ШШ2026/00173

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******ын талбай-02, ******* тауэр, 8-р давхарт байрлах, утас *******, ******* ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 1 дүгээр баг, ******* шанд гэх газарт оршин суух, утас *******, *******, ******* т холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1,290,196.96 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 1,302,196.96 (нэг сая гурван зуун хоёр мянга нэг зуун ерэн зургаан төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д. нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* ББСБ ХХК-тай тоот гэрээг байгуулж 788,000 төгрөгийн зээл авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, үндсэн зээлд 788,000 төгрөг, үндсэн хүүд 444,017.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 58,179.47 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 1,302,196.96 төгрөгийг хариуцагч Д.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,302,196.96 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,290,196.96 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 1,302,196.96 (нэг сая гурван зуун хоёр мянга нэг зуун ерэн зургаан төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,785.15 төгрөгийн тал хувь 17,892.575 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 17,892.575 төгрөгийг хариуцагч Д.ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,290,196.96 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 1,302,196.96 (нэг сая гурван зуун хоёр мянга нэг зуун ерэн зургаан төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,785.15 төгрөгийн тал хувь 17,892.575 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 17,892.575 төгрөгийг хариуцагч Д.ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА