Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 315/ШШ2026/00206

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: ******* хот Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж-28, ******* цогцолборт байрлах, утас *******, *******, ******* ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар баг, 1207 тоотод оршин суух, утас *******, , , ******* ******* холбогдох,  

зээлийн гэрээний үүрэгт нийт 3,209,518 (гурван сая хоёр зуун есөн мянга таван зуун арван найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь ******* ББСБ ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээл, зээлийн эрх нээх 140000965366 дугаартай гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн мобиком үүрэн телефоны ******* дугаарыг ашиглан зээл авсан. нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 18 удаагийн хүсэлтээр нийт 1,800,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан өөрийнх нь дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаалттай, тийм хүн байхгүй зэргээр холбоо тогтоох боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,800,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,186,196 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 223,322 төгрөг, нийт 3,209,518 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ..

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 3,209,518 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,209,518 (гурван сая хоёр зуун есөн мянга таван зуун арван найм) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,302 төгрөгийн тал хувь 33,151 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33,151 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 3,209,518 (гурван сая хоёр зуун есөн мянга таван зуун арван найм) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,302 төгрөгийн тал хувь 33,151 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33,151 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА