| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2026/00012/И |
| Дугаар | 319/ШШ2026/00236 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 319/ШШ2026/00236
2026 03 17 319/ШШ2026/00236
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч .Мөнхбат лж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн *******-******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******ийн гомдолтой
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин байрлах, “******* аймгийн ******* даргын тамгын газар”-т холбогдох хөдөлмөрлөх эрхийн маргаантай иргэний хэргийг анхан шатны журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Л., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн .атчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: “******* аймгийн ******* даргын газар”-ын даргын оны 12 дугаар сарын 23-ны өдрийн / дугаар “Д.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* даргын газрын дэргэдэх ын хяналтын дэд төвийн ын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай
2. Гомдлын үндэслэл: Д.******* миний бие ******* аймгийн ******* даргын газрын даргын оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн / дугаар тушаалаар аймгийн ******* даргын тамгын газрын дэргэдэх ын хяналтын дэд төвийн ын хяналтын оператораар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн.
Туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулсан боловч сунгалт хийгээгүй. Миний бие ажиллаад 8 сар болж байна. оны 12 дугаар сарын 16-ны өдөр намайг дуудаад амралтын хугацаатай чинь хамт ажлаас чөлөөлнө гэдэг зүйлийг ярьсан.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгөөгүй, ээлжийн амралттай байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Миний бие ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл 80.1 гэсэн заалтыг зөрчөөгүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй.
Урьд нь хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй байхад хууль зөрчиж, үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргасан байна.
3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: “******* аймгийн ******* сумын ******* даргын тамгын газар”-ын оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2/901 дүгээр албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа/Д.*******/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/Д.*******/
4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
5. Татгалзлын агуулга: Гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
6. Татгалзлын үндэслэл: Д.******* нь аймгийн ******* даргын газрын даргын оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн / дугаар тушаалаар аймгийн ******* даргын газрын Телекамерын хяналтын дэд төвийн оператораар туршилтын 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсан.
Телекамерын хяналтын дэд төв нь 5 орон тоотой ба операторын өдөр тутмын үйл ажиллагаа, хариуцах ажлын чиг үүрэг, өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд тус төвийн шууд хяналт тавьж ажилладаг.
Телкамерын хяналтын дэд төвийн албан хаагчдын хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх зорилгоор оны 12 дугаар сард тэдний ажлын тайлан, мэдээллийг сонсож, ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгсөн.
Д.*******ийн хувьд хангалтгүй үнэлгээ авсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дуусгавар болгосон. Ажил олгогчийн хувьд туршилтын хугацаагаар ажиллуулж байсан ажилтныг туршилтын хугацаа дууссаны дараагаар заавал жинхлэн ажиллуулах үүрэг хүлээхгүй.
7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Туршилтын ажилтанг үндсэн ажилтан болгох үнэлгээний хуудас, хөдөлмөрийн гэрээ, Телекамерын дэд төвийн хурлын тэмдэглэл, үүрэг даалгаврын биелэлт, цалин хөлсний цэс/Д.*******/,
******* аймгийн ******* даргын газрын даргын оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар “Дотоод журам батлах тухай” тушаал, ******* аймгийн ******* даргын газрын даргын оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн / дугаар “Д.*******ийг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай” тушаал, “******* аймгийн ******* даргын газар”-ын даргын оны 12 дугаар сарын 23-ны өдрийн / дугаар “Д.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаал
8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Гэрч З.ийн мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар гомдол, хариу тайлбар, бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд хийж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Д.******* нь “туршилтын хугацаагаар томилогдсон боловч гэрээний сунгалт хийгдээгүй, сахилгын зөрчил гаргаагүй, ээлжийн амралттай байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон” гэх үндэслэлээр хариуцагч “******* аймгийн ******* даргын газар”-ын даргын оны 12 дугаар сарын 23-ны өдрийн / дугаар “Д.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* даргын газрын дэргэдэх ын хяналтын дэд төвийн ын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдол гаргажээ.
Хариуцагч “******* аймгийн ******* даргын газар” нь “Туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, шууд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, ажилтныг туршилтын хугацаа дууссаны дараагаар заавал жинхлэн ажиллуулах үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.*******ийн гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ”,
Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно” гэжээ.
Хариуцагч “******* аймгийн ******* даргын газар”-ын даргын оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн / дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.*******ийг оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаагаар ын хяналтын дэд төвийн хяналтын оператороор ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлдээ туршилтын хугацаагаар хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулагдсан талаар дурдсан боловч тэрээр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар хэрэгт гарган өгөөгүй.
Хариуцагчаас нотлох баримтаар гарган өгсөн оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн огноотой 17 дугаар хөдөлмөрийн гэрээнд хариуцагч Д.******* гарын үсэг зураагүй байна.
Гэвч нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч “******* аймгийн ******* даргын газар”-ын дэргэдэх ын хяналтын дэд төвийн хяналтын операторын ажил, үүргийн гүйцэтгэж эхэлснээр зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
3. “******* аймгийн ******* даргын газар”-ын даргын оны 12 дугаар сарын 23-ны өдрийн / дугаар “Д.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар туршилтын хугацаанд ажиллахдаа ажил, үүргээ хангалтгүй биелүүлсэн, шууд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй хэмээн оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ын хяналтын дэд төвийн хяналтын оператор Д.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
Уг тушаал нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай агуулгатай байна.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт” Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ”,
Уг хэсгийн 158.2.2 дахь заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон ажил олгогч “******* аймгийн ******* даргын газар”-ын даргын оны 12 дугаар сарын 23-ны өдрийн / дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн ажилтан Д.*******ийн гомдол нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарч байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”,
Уг хэсгийн 154.2.1 дэх заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэжээ.
Ажилтан Д.******* нь ажил олгогч “******* аймгийн ******* даргын газар”-ын даргын оны 12 дугаар сарын 23-ны өдрийн / дугаар тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцсэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Иймд шүүхээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, уг хөдөлмөрийн эрхийн маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно”, 64.2 дахь хэсэгт “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно” гэжээ.
Хөдөлмөрийн гэрээг хугацааны байдлаар нь хугацаатай ба хугацаагүй хэмээн ангилан авч үздэг бөгөөд туршилтаар ажиллуулах гэрээ нь тодорхой хугацаатай гэрээний төрөлд хамаардаг бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилготой байдаг. Уг нөхцөлийг ажилтан сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, туршилтын хугацаагаар ажилладаг.
Ажилтан Д.*******ийн туршилтаар ажиллах хугацаа оны 07 дугаар сард дуусгавар болсон боловч ажил олгогч “******* аймгийн ******* даргын газар” нь оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулжээ.
Гэвч туршилтын хугацаа/сунгагдсан хугацаа/ нь дуусгавар болсон ажилтныг үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг ажил олгогч Хөдөлмөрийн хуулиар хүлээгээгүй.
Иймд ажилтан Д.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн “******* аймгийн ******* даргын тамгын газар”-ын шийдвэр агуулгын хувьд эрх зүйн үндэслэлтэй.
Энэ тохиолдолд ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтад заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох шаардлагатай байжээ.
Гэтэл “******* аймгийн ******* даргын тамгын газар”-ын даргын оны 12 дугаар сарын 23-ны өдрийн / дугаар тушаалд тухайн харилцаанд хэрэглэх ёсгүй хууль буюу Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг хэрэглэсэн алдаатай байна.
Энэхүү хууль хэрэглээний алдаа нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, туршилтын хугацаа нь дуусгавар болсон ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, зохигчийн хүсэл зоригоос гадуур хөдөлмөрийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх үндэслэл болохгүй.
Учир нь туршилтын хугацаа дуусгавар болсны дараагаар үргэлжлүүлэн хугацаатай, эсхүл хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэх эсэх нь ажил олгогч, ажилтан нарын харилцан тохиролцож шийдвэрлэх асуудал юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч “******* аймгийн ******* даргын газар”-ын даргын оны 12 дугаар сарын 23-ны өдрийн / дугаар “Д.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* даргын газрын дэргэдэх ын хяналтын дэд төвийн ын операторын ажилд эгүүлэн тогтоолгох гомдлыг хангахгүй.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”,
Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, уг хэсгийн 43.2.7 дахь заалтад “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэжээ.
Хуулийн дээрх хэсгээс үзэхэд ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгогдох эрх зүйн үндэслэл нь түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байх явдал юм.
Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон ажилтан олгогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос зохих суутгалыг хийж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжтой.
Шүүхээс нэхэмжлэгч Д.*******ийг хариуцагч ******* аймгийн ******* даргын газрын дэргэдэх ын хяналтын дэд төвийн ын операторын ажилд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдлыг хангахгүй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч “******* аймгийн ******* даргын газар”-т холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалт, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалт, 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч “******* аймгийн ******* даргын газар”-ын даргын оны 12 дугаар сарын 23-ны өдрийн / дугаар “Д.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан “******* аймгийн ******* даргын тамгын газар”-ын дэргэдэх “Телекамерын хяналтын дэд төв”-ийн ын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч “******* аймгийн ******* даргын тамгын газар”-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ .МӨНХАТ