| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00143/И |
| Дугаар | 315/ШШ2026/00223 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 315/ШШ2026/00223
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг, 2 дугаар хороо, ******* гудамжны 45-1 тоотод байрлах, утас *******, *******, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* 3-4 тоотод оршин суух, утас *******, , холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 646,542.62 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 651,542.46 (зургаан зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин хоёр төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 39695 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 250,000 төгрөгийг зээлж авсан. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлд 250,000 төгрөг, зээлийн хүүд 333,945.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 62,597.26 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 651,542.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 651,542.46 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 646,542.62 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 651,542.46 (зургаан зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин хоёр төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,187 төгрөгийн тал хувь 10,093.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,093.5 төгрөгийг хариуцагч оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 646,542.62 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 651,542.46 (зургаан зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин хоёр төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,187 төгрөгийн тал хувь 10,093.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,093.5 төгрөгийг хариуцагч оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА