| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2026/00093/И |
| Дугаар | 319/ШШ2026/00246 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 319/ШШ2026/00246
*******26 03 ******* 319/шш*******26/00246
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин байрлах, “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овгийн ийн ,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Буянт багийн ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овгийн ын нарт холбогдох
Зээл 10,42,302.6 төгрөг, хүү 6**************,926.******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,240.4******* төгрөг, нийт 11,134,469.97 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг тэмдэглэл хөтлөв.
Үндэслэх нь:
1. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч П., Т. нарт холбогдуулан “Зээл, хүүг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр зээл 10,42,302.6 төгрөг, хүү 6**************,926.******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,240.4******* төгрөг, нийт 11,134,469.97 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч П., Т. нар нь нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлсэнгүй.
Энэ тохиолдолд хариуцагч П., Т. нарыг нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Учир нь П., Т. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Шүүх хуралдаанд оролцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтаар хэргийн оролцогчийн эрх тул уг эрхийг албадан эдүүлэх боломжгүй.
3. “******* банк” ХК болон П., Т. нар нь *******2 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ЗГ601443 дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь 16,310,000 төгрөгийг жилийн 1******* хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт хуваарийн дагуу 1******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тусгажээ.
Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.
Учир нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Зээлдүүлэгч “******* банк” ХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч П., Т. нараас зээл, хүүг гаргуулахаар шаардах эрхтэй.
4. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэжээ.
Зохигчийн бичгээр байгуулсан зээлийн гэрээний 3.3.1 дэх заалтад “Зээлдэгч зээл, хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн хүүгийн ******* хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэжээ.
Зээлдэгч П., Т. нар нь *******2 оны 10 дугаар сараас *******26 оны 01 дүгээр сарыг дуутсал хугацаанд зээл, хүүг төлөөгүй тул зээлдүүлэгч “******* банк” ХК нь хууль, гэрээний дээрх заалтын дагуу нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.
. Энэхүү иргэний хэргийн тухайд зээлдэгч нь зээл 10,42,302.6 төгрөг, хүү 6**************,926.******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,240.4******* төгрөг, нийт 11,134,469.97 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар зохигч маргаагүй болно.
Дээрх үндэслэлээр хариуцагч П., Т. нараас зээл 10,42,302.6 төгрөг, хүү 6**************,926.******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,240.4******* төгрөг, нийт 11,134,469.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгов.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн хариуцагч П., Т. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 193,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П., Т. нараас улсын тэмдэгтийн хураамжид 193,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэг, 11 дугаар зүйлийн 11.2.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт тус тус баримтлан хариуцагч П., Т. нараас зээл 10,42,302.6 төгрөг, хүү 6**************,926.******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,240.4******* төгрөг, нийт 11,134,469.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн хариуцагч П., Т. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 193,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П., Т. нараас улсын тэмдэгтийн хураамжид 193,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 711 дүгээр зүйлийн 711.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ