Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 315/ШШ2026/00205

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: ******* хот Сүхбаатар *******, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, ******* Тауэр-2,-ын 11 давхрын ******* тоотод байрлах, утас *******, *******, ******* *******с ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг,******* 103 тоотод оршин суух, утас , холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1,123,524.97 төгрөг, шимтгэл 3,220 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 1,135,244.99 (нэг сая нэг зуун гучин таван мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******с ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тоот цахим зээлийн гэрээг ******* *******с ББСБ ХХК-тай байгуулж 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 245,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 138,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 14 хоногийн хугацаатай, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 184,000 төгрөгийг сарын 7,9 хувийн хүүтэйгээр 14 хоногийн хугацаатай тус тус зээлж авсан. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж манай байгууллагыг хохироож байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 1,123,524.97 төгрөг, шимтгэл 3,220 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 1,135,244.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******с ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,135,244.99 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* *******с ББСБ ХХК нь хариуцагч Ж. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,123,524.97 төгрөг, шимтгэл 3,220 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 1,135,244.99 (нэг сая нэг зуун гучин таван мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* *******с ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,796 төгрөгийн тал хувь 15,898 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,898 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* *******с ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* *******с ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,123,524.97 төгрөг, шимтгэл 3,220 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 1,135,244.99 (нэг сая нэг зуун гучин таван мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* *******с ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,796 төгрөгийн тал хувь 15,898 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,898 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* *******с ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА