| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2326002090133 |
| Дугаар | 2026/ДШМ/01 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | 2226003000267 |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/01
Б.Э, Ц.П нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ц даргалж, Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Г,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Б.У/цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Э, Я.О/цахимаар/
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгч З.Б /цахимаар/,
Шүүгдэгч Ц.П , Б.Э нар,
Шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч О.Б /цахимаар/, Б.Х,
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Х.Д /цахимаар/,
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С,
Нарийн бичгийн дарга З.С нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч *** даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/268 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.М, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Х.Д нарын гомдлыг тус тус үндэслэн Б.Э, Ц.П нарт холбогдох эрүүгийн 2226003000267 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ц илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** Ц.П /РД: **/,
Монгол Улсын иргэн, ***, Б.Э /РД: **/,
Ц.П нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр *** гэх газарт Тоёота Ланд круйзер 70 маркийн **** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Тоёота Ланд круйзер 200 маркийн *** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Тоёота Ланд круйзер 200 маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь онхолдсоны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч ***, ***, ***нарын амь нас хохирсон, зорчигч Ц.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан,
Б.Э нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ***** гэх газар Тоёота Ланд круйзер 200 маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улс Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Зам хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт буюу “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн мөн дүрмийн 3.4 “б”-р заалт буюу “Жолооч...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх... үүргийг хүлээнэ” гэсэн заалтыг тус зөрчсөний улмаас Тоёота Ланд круйзер 70 маркийн ***УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Тоёота Ланд круйзер 200 маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь онхолдсоны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч ***, ***, *** нарын амь нас хохирсон, зорчигч Ц.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.М, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Х.Д нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3- дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П, Б.Э нарын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 64 хоногийг тэдний ял эдлүүлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Ц
ШҮҮГЧИД Н.Э
Л.Н