Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2016/ДШМ/023

 

Г.Ганбаатар, Э.Дагвадорж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан Г.Ганбаатар, Э.Дагвадорж

Ялтан нарын өмгөөлөгч Л.Батбаяр, Г.Доржготов, Р.Уранцэцэг

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Ганбаатар, ялтан Э.Дагвадоржийн өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Ганбаатар, Э.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн 201605000160 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Жалайр овогт Гончигийн Ганбаатар, ... эрхэлсэн тодорхой ажилгүй, 2008 оны 4 дүгээр сарын 10-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх, 2011 оны 10 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 14.5 дугаар зүйлийн 145.2-т тус тус зааснаар 2 жил 4 сарын хорих ял шийтгүүлж 2012 оны 12 дугаар сарын 13-нд эдлээгүй үлдсэн 11 сар 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, 2015 оны 10 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 5-нд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 1 хоног баривчлах ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /ДК78101918/

Монгол Улсын иргэн, Гонио овогт Эрдэнэбаярын Дагвадорж, ....эрхэлсэн тодорхой ажилгүй, 2015 оны 7 дугаар сарын 6-нд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /ДЮ94011111/

Г.Ганбаатар нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Шар дэрс” гэх газраас иргэн Д.Баттамирын эзэмшлийн 5 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайпж бусдад 5.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний,

2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Аргалантын арын цагаан хурууны хуудас” гэх газраас иргэн П.Батбаярын эзэмшлийн хонгор буурал зүсмийн азаргатай олон тооны буюу 42 тооны адууг хулгайлж бусдад 21.400.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний,

мөн 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Э.Дагвадоржтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн Д.Бадамжавын эзэмшлийн 3 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайпж бусдад 2.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний,

2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Э.Дагвадоржтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн Р.Сүхбаатарын эзэмшлийн олон тооны буюу 8 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 6.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад нийт 35.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Э.Дагвадорж нь 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Г.Ганбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн Д.Бадамжавын эзэмшлийн 3 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 2.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний,

мөн Э.Дагвадорж нь 2016 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Хонхор дэрс” гэх газраас иргэн З.Загалын эзэмшлийн 4 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний,

2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Г.Ганбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн Р.Сүхбаатарын эзэмшлийн олон тооны буюу 8 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 6.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад нийт 11.600.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, Э.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Жалайр овогт Гончигийн Ганбаатарыг урьдчилан үгсэн тохиролцож. бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан, Гонио овогт Эрдэнэбаярын Дагвадоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар Г.Ганбаатарын хувьд ногдох хөрөнгөөс хоёр зуун мянган төгрөг хурааж, таван жил нэг хоног, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Э.Дагвадоржийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Г.Ганбаатарт оногдуулсан хувьд ногдох хөрөнгөөс хоёр зуун мянган төгрөг хурааж, таван жил нэг хоног хорих ялыг чанга дэглэмтэй, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Э.Дагвадоржид оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Э.Дагвадоржийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн түүний эзэмшлийн 5821 ГАҮ улсын дугаартай Мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслийг хурааж, Г.Ганбаатарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Э.Дагвадоржийн эзэмшлийн улсын дугааргүй Хенсим маркийн мотоциклийг Э.Дагвадоржид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 100.000 төгрөг, Б.Энхээгийн эзэмшлийн 2458 ГАҮ улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг Б.Энхээд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 800.000 төгрөгийг тус тус Г.Ганбаатараас гаргуулан хурааж улсын орлого болгох, Г.Ганбаатарын цагдан хоригдсон гучин ес, Э.Дагвадоржийн цагдан хоригдсон ес хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цагаан өнгийн мяндсан бугуйл 2 ширхэг, улаан өнгийн мяндсан уяа 1 ширхэг, ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тус тус устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 ширхэгийг хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, хэрэгт хураагдсан 5821 ГАҮ улсын дугаартай Мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслийн №01071923 дугаартай гэрчилгээг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 2458 ГАҮ улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийн №01277316 дугаартай гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Б.Энхээд буцаан олгож, Г.Ганбаатар, Э.Дагвадорж нар нь хохирогч Д.Баттамир, П.Батбаяр, Д.Бадамжав, З.Загал, Р.Сүхбаатар иргэний нэхэмжлэгч А.Гомбодорж нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар Г.Ганбаатарын эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Э.Дагвадоржийн өмчлөлийн 72 толгой хонийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Г.Ганбаатар, Э.Дагвадорж нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан Г.Ганбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт оршин суудаг Алаг овогтой Ирээдүйтэй хамт явж Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баттамирын 5 үхрийг ачилцаж ирсэн. Ирээдүй нь хүнээс машин худалдаж авчихаад төлбөрт нь 5 үхрийг борлуулж өгсөн. Одоо хохирлыг чинь төлж өгнө гэж худал хэлээд зугтаагаад байгаа, мөрдөн байцаагч энэ хэргийг өршөөлийн хуульд хамрагдана гэж үнэн байдлаар нь шалгаагүй.

Бид хоёр энэ хэргийг цуг үйлдсэн, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын явцад Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар баг, Аргалантын ар цагаан хуруу гэдэг газраас 2015 оны 11 дүгээр сарын 14-нд алга болсон П.Батбаярын 42 тооны адууг та нар авсан гэж мөрдөн байцаагч ахлах дэслэгч П.Дэлгэржав дарамталж худал хэлж, хуурч мэхэлж, хошууч н.Алтангэрэл хоёр энэ 42 адууг хүлээчих 37 нь олдсон. Одоо 5 адуу байхгүй, энэ адууны хэргийг хүлээчих юм бол хэргийг чинь прокурор дээр янзалж өгнө гэсэн, бид хоёр ч гэсэн их барьсан ч бага барьсан ч энэ адууг хүлээ энэ хэрэг эзэнгүй байгаа юм 37 адууг нь олчихсон юм чинь 5 адууг нь төлнө, чи наад адуугаа авчих гээд гуйгаад байсан. Тэгээд би зөвшөөрч зам шалгалтаар байцаагч намайг авч яван адууны эзнийд очоод танай адуу хаана байсан юм гэж асуугаад намайг адуу байсан газар руу нь заалгаад зураг авсан. Тэгээд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын урд талын айл болгонд очоод энэ хавьд үхсэн адууны сэг байна уу гээд хайгаад яваад байсан. Тэгээд Дэлгэр сумын антений тэнд нэг адууны сэгэн дээр очоод энэ 5 настай хөх бор гүү гэж хэл гээд зураг авсан. Тэр адуу болохоор 2 настай битүү шүдтэй даага байсан. 6 настай адуу 4 шүд нь ургасан байдаг. Тэр адууны зүс хүрэн буурал бага адууны сэг байсан, тэндээс хөдлөөд Говь-Алтай аймгаас 2-3 км зайтай Естийн гүүрэн дээр зогсоод хойш нь заа энэ хойд ааргаас адууг олсон юм гэж хэлээд заалгаж зураг авсан. 5 адууны хоёр нь Дэлгэрийн урд талд үхсэн гэж хэлээрэй 3 адууг нь болохоор чи зохиож хэл гээд адуу байсан ааргаас 3 адууг нь барьж аваад машинд ачаад явсан, хоёрыг нь Баарангийн даваа давуулж орхисон, нэг адууг нь хээр ганцаараа төхөөрч хүнсэнд хэрэглэсэн гэж хэл гээд өшиглөөд зодоод байсан. Би тэр хэл гэсэн болгоноор нь хэлсэн. Би тэгээд хашаандаа төхөөрсөн гээд хэлэх үү гэхэд намайг гэрч гараад ирдэг юм байгаа биз дээ балай эргүү тэнэг малаа гээд элдэв янзаар хэлээд аашлаад  байсан. Манайх энэ өвөл адуу гаргаж идээгүй, надад тулгаж энэ адууг хүлээлгэсэн. Мөн Э.Дагвадоржоор тэр алга болсон 5 адууныхаа төлбөрийг төлүүлсэн. Нэгээр нь хүлээлгэчихээд нэгээр нь төлүүлсэн, Э.Дагвадорж төлөхгүй гэсэн чинь чамд оргодлын зүйл анги нэмнэ, битгий ирээрэй үхээрэй гэж хэлээд элдэв янзаар хэлж дарамтлаад 5 адууны төлбөрийг төлүүлсэн.

Говь-Алтай аймгаас наашаа 60 км-т тэр хонгор буурал азаргатай адууг Гэсэрболд гэдэг хүн харсан байдаг. Тэр хүн болохоор 37 адуу байсан гээд гэрчлээд байдаг. Байцаагч адуу олсон газар 40 адуу очсон гээд хүлээлгээд байдаг энэ тоо нь хүртэл зөрөөд байдаг юм. П.Дэлгэржав байцаагч Э.Дагвадоржид Г.Ганбаатар хэргээсээ буцуул яаана, би гарт барьсан ганц ч нотлох баримт байхгүй яаанаа гэж хэлж байсан гэдэг. Миний бие нь Алаг овогтой Ирээдүйтэй хамт явж Баттамирын 5 үхрийг ачиж ирсэн нь үнэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Түүнээс иргэн П.Батбаярын адууг хулгайлаагүй, байцаагч болон хошууч Алтангэрэл нар нь намайг дарамталж худал хэлж хуурч энэ хэргийг хүлээчих юм бол хэргийг чинь прокурор дээр янзалж өгнө гэж гуйж байгаад хүлээлгэсэн.

Иймд дээрхи зүйлүүдийг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

Ялтан Э.Дагвадоржийн өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Э.Дагвадоржид 2 жил хорих ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тодорхой заасан байдгийг анхаарч үзээгүй бөгөөд Э.Дагвадорж нь анх удаа, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг бүрэн арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, анхнаасаа гэмт хэргээ үнэн зөв мэдүүлж ирснээр батлагдана.

Э.Дагвадорж нь залуу хүн, эхнэр, 2 настай охины хамт амьдардаг. Аймаг сумын сайн малчин, тэргүүний залуу гэр бүл бөгөөд олны дунд засарч хүмүүжих бүрэн боломжтой, хүмүүжлийн доголдолгүй залуу өрхийн тэргүүн. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Ялтан Г.Ганбаатарын өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр оролцсон. Иргэн П.Батбаярын хулгайд алдагдсан 42 тооны адууны хэргийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасныг зөрчсөн байгааг анхаарч үзнэ үү гэв.

Ялтан Г.Ганбаатарын өмгөөлөгч Р.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гомдолд дурдагдсан асуудлуудыг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Г.Ганбаатар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн үйлдсэн хэргүүдийг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Энэ хүний хамгийн гол зорилго бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлттэй байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ялтан нарын үйлдсэн хэрэг нь тогтоогдсон байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээа саналтай гэв.

ХЯНАВАЛ:

Г.Ганбаатар нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Шар дэрс” гэх газраас иргэн Д.Баттамирын эзэмшлийн 5 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайпж бусдад 5.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний,

2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Аргалантын арын цагаан хурууны хуудас” гэх газраас иргэн П.Батбаярын эзэмшлийн хонгор буурал зүсмийн азаргатай олон тооны буюу 42 тооны адууг хулгайлж бусдад 21.400.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний,

мөн 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Э.Дагвадоржтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн Д.Бадамжавын эзэмшлийн 3 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайпж бусдад 2.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний,

2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Э.Дагвадоржтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн Р.Сүхбаатарын эзэмшлийн олон тооны буюу 8 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 6.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад нийт 35.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Э.Дагвадорж нь 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Г.Ганбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн Д.Бадамжавын эзэмшлийн 3 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 2.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний,

мөн Э.Дагвадорж нь 2016 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Хонхор дэрс” гэх газраас иргэн З.Загалын эзэмшлийн 4 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний,

2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Г.Ганбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн Р.Сүхбаатарын эзэмшлийн олон тооны буюу 8 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 6.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад нийт 11.600.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүд тус тус үйлдсэн болох нь

Хохирогч З.Загал “... 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 12-13 цагийн үед үхрээ тэжээх гээд гэрээсээ гарч үхэр байсан газарт ирэхэд 11 тооны үхэр байсан, 4 тооны үхэр алга байсан..., үхрээ хайгаад 600.000 төгрөгийн бензин шатахуун зарцуулсан байгаа, зовхи цагаан улаан гунж, хээлтэй тугалах дөхөж байгаа, 1,5 сая төгрөг, зөв талын чих ногоон даавуутай, хойноосоо ухмал имтэй, цавьдар үнээ хээлтэй /3 удаа тугалсан бүдүүн үнээ/, 1,5 сая төгрөг, мухар улаан бяруу 500.000 төгрөг /им хийгээгүй/, бага зэрэг мухар эвэртэй хүрэн бух, нас гүйцэж махны болон сүүний чиглэлийн 2,5 сая төгрөг /им хийгээгүй/ тус тус үнэлж байна...” /хх-ийн 1-р хавтас, 149-150-р тал/,

Р.Сүхбаатар “ ...2016 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө 7 цагийн үед босоод үхрээ дурандаж харахад бэлчээр дээрээ байхгүй байхаар нь яваад очиход 1 тооны үхэр үлдсэн бусад 8 тооны үхрийг портер маркийн давхар дугуйтай машинаар замын ховилд зогсож байгаад ачаад явсан мөр байсан..., хар халзан эр үхэр, соёолон настай, 1,5 сая төгрөг, асман хүрэн үхэр, бух байж байгаад зассан, нас гүйцсэн, 1,5 сая төгрөг, хээлтэй хар үнээ, нас гүйцээд 3 жил болж байгаа, 2 сая төгрөг, хээлтэй ягаан үнээ, соёолон настай, 2 сая төгрөг, хээлтэй хар гунж, энэ гунж нь тугалах насны гунж байгаа, 1,5 сая төгрөг, мөн хээлтэй хар гунж, энэ жил наснаасаа эрт тугалж байгаа, 1,2 сая төгрөг, эр хар бяруу, 700000 төгрөг, эм улаан бяруу 700000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Эдгээр үхэр нь ямар нэгэн эм, тамга байхгүй, харин содон шинж гэвэл бүгд эвэртэй юм... /хх-ийн 1-р хавтас 157-158-р тал/,  

П.Батбаяр “... манайх  нийт 42 тооны адуутай байсан юм. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр алга болсон байсанг нь мэдээд мөрөөр нь араас нь хөөсөн. Тэгэхэд манай адууг мотоцикльтой хүн тууж бэлчээрээс нь туугаад урд хоолой руу оруулаад Улаан шалын хоолойгоор тууж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Үнээн усаар дайруулж, Говь-Алтай аймгийн чигт төв засмал замын Говь-Алтай аймаг явах чигийн зүүн талаар тууж, Говь-Алтай аймгийн төвөөс наана 2-3 км газарт байх Естийн гүүр гэх газрын хойд талд байх аарагт оруулсан, манай адуу байсан бэлчээрээс нь нийт 290 орчим км газарт мотоцикльтой хүн тууж хүргэсэн байсныг олж авахад нийт 5 тооны адуу алга болсон 37 тооны адуу нь байсан юм..., буруутай этгээдээс 3680000 төгрөгийн хохирол мөнгө нэхэмжилж байна /хх-ийн 1-р хавтас, 166-167-р тал/,  

Д.Баттамир “...манайх нийт 12 тооны үхэртэй байсан юм. Манай алдагдсан 5 тооны монголын үхэр нь доорхи насны онцлог содон шинж тэмдэгтэй үхэр байсан. Эвэрний гадна тунгалаг хальс нь мултарч унасан, бүдүүн улаан үнээ, 6 настай, 3 удаа тугалж байсан, им тамга байхгүй, хумбан эвэртэй ягаан үнээ, 5 настай, 3 удаа тугалж байсан, адилхан нас, улаан хүрэн зүсмийн 3 тооны гунж буюу 3 настай, нэг нь хээлтэй, 2 нь хээлгүй, мөн им тамгагүй...” /хх-ийн 172-173-р тал/,  

Д.Бадамжав “... 2016 оны 3 дугаар сарын 10-ны үед хайсан чинь 3 тооны эр үхэр алга байсан юм. Ингээд үхрээ хайгаад явсан чинь портер маркийн машины мөр байсан ба би үхрээ ачаад явсан юм шиг байна гэж бодсон. Нас гүйцсэн эр үхэр, эвэртэй, хүрэн улаан зүсмийн, им тамгагүй, 7 настай, сартай ягаан зүсмийн эр үхэр, эвэртэй, им тамгагүй, 5 настай, судалтай улаан хүрэн үхэр, эвэртэй, им тамгагүй, 5 настай...” /хх-ийн 1-р хавтас, 178-179-р тал/,

Иргэний нэхэмжлэгч А.Гомбожав “... Г.Ганбаатараас 2015 оны 6 дугаар сарын 10-наас хойш 4 тооны монголын үхэр худалдаж авсан юм..., ...Ганбаатараас асуухад зарах гэж байгаа юм гэхлээр нь худалдаж авсан. ...би энэ үхрийг худалдаж авсан үнэ болох 2,5 сая төгрөгийг Ганбаатараас авна...” /хх-ийн 1-р хавтас, 183-184-р тал/ ,

Б.Энхээ “...миний ээж, аав хоёр 2014 онд хүнээс 800.000 төгрөгөөр надад машин худалдаж авч өгч би засаж сэлбэж машин болгож авсан 24-58 ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн портер машин байгаа..., ...миний хувьд машинаа 800.000 төгрөгөөр үнэлж байгаа, мөн машиныг улсын орлого болгохгүй, өөрөө цаашид унаж эдэлж хэрэглэх болно...” /хх-ийн 1-р хавтас, 186-187-р тал/,

Э.Дагвадорж “...миний эзэмшлийн улаан өнгийн hensim маркийн, улсын дугааргүй мотоциклийг Г.Ганбаатар нь хөдөө яваад ирье гэж 2015 оны 11 дүгээр сарын дундуур унаж яваад 42 тооны адуу хулгайлсан..., ...би Г.Ганбаатараас мотоцикль үнэлсэн үнэлгээний үнэ 100.000 төгрөг нэхэмжилнэ...” /хх-ийн 1-р хавтас, 190-191-р тал/,

Гэрч У.Батболд “...3 тооны улаан зүсмийн эр үхрийг өглөө 6 цагийн үед байх Ганбаатар нь Дагвадорж гэх залуугийн хамтаар Ганбаатар өөрийнхөө цагаан өнгийн портер маркийн 24-58 ГАҮ улсын дугаартай машинаар ачиж ирээд нядлуулая гээд манай хашаанд буулгаад явсан. Би 10 цагийн үед нядалсан. Надад үхэр нядалсан гэж хөлсөнд 60.000 төгрөг өгсөн...” /хх-ийн 1-р хавтас, 194-195-р тал/,

Гэрч М.Сүхбаатар “... Г.Ганбаатараас 3 тооны монголын үхрийн махыг худалдаж авсан...” /хх-ийн 1-р хавтас, 196-197-р тал/ нарын мэдүүлэг,

Э.Дагвадорж “...Г.Ганбаатартай бүлэглэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутгаас бэлчээрт байсан нилээд хэдэн тооны үхэрнээс 3 тооны монголын эр үхрийг 2016 оны 3 сарын 5, 6-ны үед Г.Ганбаатарын 24-58 ГАҮ улсын дугаартай портер машинтай хулгайлсан. Хулгайлсан 3 үхрийн махыг Сүхбаатар гэж хүнд 1,3 сая төгрөг болж, бид тэнцүү хувааж авсан...” /хх-ийн 2-р хавтас, 80-81-р тал/,

“...Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт бэлчээрт байсан иргэн Р.Сүхбаатарын 8 тооны монголын үхрийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 2016 оны 4 дүгээр сарын 13-ны хооронд Г.Ганбаатарын 24-58 ГАҮ улсын дугаартай портер машинтай хулгайлсан, мөн ганцаараа өөрийнхөө эзэмшлийн 58-21 ГАҮ улсын дугаартай ачааны машинтай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутгаас бэлчээрт байсан иргэн З.Загалын 4 тооны монголын үхрийг 2016 оны 4 сарын 8-наас 9-нд шилжих шөнө хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 2-р хавтас, 81-86-р тал/,

Г.Ганбаатар “...2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ...9 тооны үхэр бэлчээртээ хэвтэж байсан Э.Дагвадорж нь зогс гээд буухад энэ үхэрнээс ачна гэхэд нь би болж байгаа юм уу гэхэд ачна гээд ачих болсон, тэгээд бид 2 хамжиж бугуйлдаж бариад 8 тооны үхрийг машинд ачаад 1 үхэр үлдээсэн..., ...тэр машинд ачиж авчирсан үхэр нь хар халзан эр үхэр, хүрэн үхэр, хар гунж, жижиг биетэй хар үнээ /хөл нь гэмтсэн хар бярууны ээж нь юм шиг байсан/, эр хар бяруу, жижигхэн охин ягаан бяруу, шүдлэн гунж, ягаан зүсмийн үнээ гэсэн зүстэй байсан...”/хх-ийн 2-р хавтас, 91-92-р тал/

“...2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр байх Э.Дагвадорж нь намайг гэртээ байхад ирээд хоёулаа ойрхон яваад ирье, …3 тооны эр үхрийг барьж авсан. Уг үхэр нь эвэртэй хүрэн улаан үхэр, сартай ягаан зүсмийн үхэр, судалтай хүрэн улаан зүсмийн үхэр байсан, …Батболдоор янзлуулж 60.000 төгрөг өгсөн юм…, ...уг 3 тооны үхрийн махыг хэдэн төгрөгөөр зарсан, би хэдэн төгрөг авснаа одоо санахгүй байна…” /хх-ийн 2-р хавтас, 97-98-р тал/,

“...би адууг шөнөжин туугаад маргааш өдөр нь Дэлгэр сумын нутагт антений ойролцоо явж байхад цагаан тайхайтай /шийртэй/ бор халиун гүү, ягаан бор гүү гэсэн 2 тооны адуу үхсэн. Ингээд цааш адууг туусаар Говь-Алтай аймгаас 2-3 км зайтай газарт буюу Естийн гүүр гэж нэрлэдэг газрын хойд талын аарагт 40 тооны адууг үлдээгээд аймгийн төв орсон, ...хөх бор гүүг хээр гаргаад махыг нь гэртээ авчирч хүнсэнд хэрэглэсэн...” /хх-ийн 2-р хавтас, 113-114-р тал/ нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас, 25-43, 44-72-р тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас, 107-109, 113-116-р тал/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 59, 62, 65 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 1-р хавтас, 212-213, 219-220, 228-229-р тал/, Хөрөнгийн үнэлгээний төвийн эд хөрөнгө болон бод мал үнэлсэн тухай  тайлан 2016 оны 360, 362, 553, 555 /хх-ийн 1-р хавтас, 238-240, 244-246, хх-ийн 2-р хавтас, 4-6, 11-13-р тал/, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан /хх-ийн 2-р хавтас, 17-19-р тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас, 100-108-р тал/ зэрэг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан үндэслэл журмын дагуу авагдан бэхжигдэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял ялтан нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан Г.Ганбаатар болон ялтан Э.Дагвадоржийн өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Ганбаатар, ялтан Э.Дагвадоржийн өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                  Б.НАМХАЙДОРЖ