| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00005/И |
| Дугаар | 315/ШШ2026/00033 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 315/ШШ2026/00033
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******, ******* хороолол ******* гудамж ******* хаягт байрлах "*******" оффис ******* 01 тоот байрлах *******-ын
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* ******* тоотод оршин суух д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 128,197,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "*******" ХК-ийн аппликейшнийг ашиглаж 2024 оны 02-р сарын 27-ны өдөр "FLEXI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх" цахим тээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрд гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг "Ашиглаж буй зээлийн нөхцөл"-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Үүний дагуу зээлдэгч нь 2024 оны 02-р сарын 27-ны өдрөөс 2024 оны 12-р сарын 26-ны өдрийг хүртэл нийт 7 удаагийн хүсэлтээр 56,700,000 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэй, мөн 2024 оны 0******* сарын 30-ны өдөр TELEXI business зээлийн шугам буюу зээлжих эрх нээх" цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхий нээлгэсэн байна. Тус зээлийн дагуу 2024 оны 06-р сарын 05-ны өдрөөс 2025 оны 03-р сарын 28-ны өдрийг хүртэл 12 удаагийн 74,580,000 төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэйгээр авсан байна. 2025 оны 11-р сарын 06-ны өдрийн байдлаар "Flexi" зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 38,987,745 төгрөг, зээлийн хүү 11,353,829.51 төгрөг, нийт 50,341,574.51 төгрөг, "Flexi business" зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 60,905,745 төгрөг, зээлийн хүү 16,892,083.23 төгрөг, нийт 77,797,828.23 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул нийт 128,197,402.74 төгрөгийг гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой нь ******* ХХК-аас 128,197,402.74 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Тус зээлийн төлбөр128,197,402.74 төгрөгийг бүрэн барагдуулан төлөхөө зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ленд МН ББСБ ХХК нь хариуцагч гаас зээлийн гэрээний үүрэгт 128,197,402.74 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 798,937 төгрөгийн тал хувь 399,937 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 399,937 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 128,197,402.74 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 798,937 төгрөгийн тал хувь 399,937 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 399,937 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР